Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн ажил эхэллээ
2019-06-17

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдрөөс (2019.06.17) хаалаа. Тус чиглэлийн 204.4 км автозамыг Азийн хөгжлийэн банкны санхүүжилтээр таван багц болгон засварлахаар энэ өдрөөс эхэлж буй юм. Энэ ажлын нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон гүйцэтгэгч компанийнхан оролцлоо.

 

 

Замын ажлын талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан үг хэллээ. Тэрбээр “Энэ зам ачаалал ихтэй. Ачаалал бага үед өдөрт 5000 тээврийн хэрэгсэл, ихдээ 13 000 тээврийн хэрэгсэл зорчдог. Тиймээс энэ замыг хугацаанд нь, чанартай ашиглалтад өгөхөд онцгой анхаарч байна” гэдгийг онцоллоо.  

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайхын зам дээр улсын Ерөнхий сайд онцгойлон анхаарал тавьж байгаа. Хамгийн их ачаалалтай, хамгийн их аваар осол гардаг хоёр урсгалтай зам байсан. Одоо дөрвөн урсгалтай болгож байна.

 

Энэ зам бол ОХУ-БНХАУ-ыг холбож байгаа олон улсын босоо тэнхлэгийн замын бүрэлдэхүүн хэсэг байгаа. Энэ зам сайхан болохоор олон зүйлд эерэгээр нөлөөлнө” гэдгийг хэллээ.

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын гүйцэтгэгчээр таван компани ажиллах бөгөөд энэ оны 10 дугаар сарын 31-нд дуусгахыг Ерөнхий сайд үүрэгджээ. 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хичнээн ч хүний алтан амийг авлаадаа одоо нэг аятайхан замтай болох байгаа
2019-06-17
3 sariin 15 s hoish 3 sar ongorloo. Yagaad iim baidag yum be
2019-06-17
Zochin:
Chanartai sain zamtai boloh yumsan, tender ny yasan oroi zarlagddag yum be, hahuul nehsen teriin albaniihnaas bolj tender ny bogino uliraltai gazar ert ehelsen bol ashtai yu, dandaa oroitoh yum, chanar, munge tegreg deer hatuu hyanalttai baimaar baina.
2019-06-17