Говь-Алтай аймгийн Засаг дарга солигдлоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж өнөөдөр (2019.06.17) ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцсон байна.
Аймгийн Засаг даргаар 2016-2019 онд ажилласан Засаг дарга С.Гансэлэм “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” тул Төр, түмнээ хүндэтгэж буйгаа илэрхийлээд тамга, тэмдгийг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ. Мөн аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийн төлөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцжээ.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ