АН: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж ав
2019-06-17

 

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

 

-"60 тэрбум"-ын хууль бус сүлжээ үүсгэх замаар төрийн эрх мэдлийг авсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг завдаж байгаа нь хуульд үл нийцнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн. Өнөөдрийн МАН-ын бүлгийн  гишүүдийн ихэнх нь  ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь өнөөг хүртэл шийдэгдээгүй. Хулгай, авлига, худал амлалт дээд зэргээр бүрдсэн энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай санаачлах ч эрхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахыг мэдэгдэж байна. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө татаж авахгүй бол тэмцлийн бүхий л хувилбараар эсэргүүцэх болно гэдгээ АН мэдэгдэж байна гэлээ. Тэрбээр мэдэгдлийг танилцуулсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Судлаачид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байсан. Энэ талаар?

 

-Ерөнхийлөгчийн санал, шүүгчдийн саналыг авалгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Мөн 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж ҮХЦ-д маргаан үүсгэсэн нь шийдэгдээгүй байгаа. Тиймээс АН эсэргүүцэж байгаа.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Tuvaan bargiin shees zailaa hoshuu noyonoo hudgandaa bulj alchihaad nutag guij irsen guilagchnii ur sad
2020-10-20
Ард:
Энэ чахал нухацтай зүйлд хандаж байгаа хандлага уу, чааваас даа
2019-07-21
зочин:
АН бол зүгээр л хорлон сүйтгэгчид,,, бүх зүйлсийг гацааж,, хойшлуулж болж өгвөл сүйтгэж байх даалгавартай байх,,, Дэндүү тэнэг юмнууд цугларсан газар даа,
2019-06-17
АН хулгайч алуурчидынхаа учирыг ол, МАФ блэглэлийг хамгаалж Эрдэнэтийн 49, Зоигийн хэрэг, Нийгмийн даатгалын их мөнгө, Капитал банк , сахал Эрдэнэбилэгтэй холбоотой асуудалуудаа хуулийн байгууллагаар шалгуул. Та ҮХ д санал өгөх ёс зүйн эрх байхгүй. Ард түмэн АН д эрхийг нь өгсөн хуулийн дагуу хэлэлцээд батлана худлаа гоншигнохоо боль
2019-06-17
энэ:
чи муу эргүү төлөг юу гэж гоншигоноод байгаа мал вэ. танйа тэр эргүү мал баттулга чинь хуулийн хугацаанд нь саналаа ирүүлээгүй гэсэн биз дээ. тэр ч дээ юу мэдэх вэ дээ. халтар хултар бичиг үсэгтэй боловсролгүй амьтан юм чинь. үндсэн хуулиа одоо л өөрчилдөг цаг даа. үүнийг чам шиг малаар заалгахгүй байлгүй дээ
2019-06-17