ЭЕШ-ын материалыг шууд засч, дүнг танилцууллаа
2019-06-17

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр 09:00 цагт  “Монгол улсын түүх” хичээлээр эхэллээ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 18 130 шалгуулагч бүртгүүлсэн. Нийт шалгуулагчдын 80.2 хувь нь энэ оны төгсөгч бол 19.8 хувь нь өнгөрсөн  оны төгсөгчид байгаа юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь шалгалтын материалыг шууд засах технологийг нэвтрүүлсэн. Бид Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль дээр очиж, шууд засах арга техникийг хэрхэн ажиллаж байгааг сонирхлоо.

 

Шалгалтын материалыг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр засах машинд уншуулж, дүнг нь шууд танилцуулж байлаа. Шалгуулагчид шууд засалтаас анхны 100 хүртэлх оноогоо харах боломжтой. Харин 800 хүртэлх оноогоо 24 цагийн дотор БҮТ-ийн сайтын шалгуулагчын булангаас аж.

 

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр “Энэ жилийн онцлог нь шууд засах машин байгаа. Шалгалтын орон нутаг, нийслэлийн нийт 32 төвд “Шууд засалт”-ын машиныг ашиглана. Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан  бэлдсэн ангид орж шалгалтын материалынхаа дүнг мэдэх юм. Засах машиныг өмнөх жилүүдэд янз бүрийн байдлаар олон удаа туршиж байсан. Одоогийн энэ машиныг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэг тэрбум төгрөгөөр нийт 67 машиныг худалдан авсан” гэх мэдээллийг өглөө.

 

Эхний өдөр Монголын түүх хичээлийн шалгалт өглөө. Харин шалгуулагчид доогуур оноо авч буй нь эцэг эхчүүдийн санааг зовоож байна.

 

 

С.Ганцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
Zailuul tuuhee meddegui FB TW INS uhdag garuud boljdee huurhii, Nuguu surhii BRITISH bolovsortson garuud belgene gesnii gor ni garjdee huurhi
2019-06-18
Зочин:
Яагаад хүүхдүүд бүгдээрээ тааруу оноо аваад бгаа юм болоо.
2019-06-17
eej:
dendee turshiltiin tuulai bson tugshugchid sh de
2019-06-17