Таван хүн нас барсан ноцтой осол гарчээ
2019-06-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 16 км-т/ Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ замын зорчих хэсгийн хажуу руу унасан осол гарчээ.

 

Ослын дуудлагыг 06.16-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, 1 автомашин, сумын Эрүүл мэндийн төвийн 5 ажилтан, 1 автомашин, нийт 17 хүн, 3 автомашинтай 16 км замыг туулан 18:40 цагт очиж, 00:20 цаг ажиллаж, Хан-Уул дүүргийн харьяат иргэн Е /11 настай, эмэгтэй/-г эмнэлгийн байгууллагад хүлээлгэн, иргэн Э /47 настай, эрэгтэй/, Г /44 настай, эмэгтэй/, С /40 орчим настай, эмэгтэй/, О/35 орчим настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нар нас барсан байсан тул цогцсыг автомшинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ф:
Ландтай тэнэгүүд үхэх гэж байгаа юм шиг явдаг. Том сургамж болж
2019-08-07