Барьцаалагдсан япончуудыг суллахад Монголоос туслалцаа хүсчээ 
2019-06-17

 

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно энэ сарын 15-17-ны өдрүүдэд Монгол улсад айлчилсан. 


Тэрбээр айлчлалынхаа хүрээнд, Монгол улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээр хийх үеэр Хойд Солонгос барьцаалсан япон иргэдийн асуудлыг шийдэхэд тусламж үзүүлэхийг Монголын талаас хүссэн гэж NHK агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр Таро Коно Монгол улс Хойд Солонгостой эртнээс найрсаг харилцаатай байдаг гэдгийг онцлоод, БНАСАУ-тай ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг Япон улс хүсч байгаа хэмээн Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарт өгүүлсэн байна.

 
Үүний хариуд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Японы байр суурийг ойлгож байгаагаа илэрхийлээд, туслалцаа үзүүлэхийг зөвшөөрчээ. 


Энд дуулгахад, 1970-1980-аад оны үед Хойд Солонгос япон иргэдийг барьцаалсан хэд хэдэн хэрэг гарсан юм.  2002 онд БНАСАУ япон иргэдийг барьцаалсан гэх баримтыг хүлээн зөвшөөрч, цаашид ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр шаардлагатай арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа. Хойд Солонгосын тусгай албаныхан нийтдээ 17 хүнийг барьцаалсан гэж үздэг бөгөөд 2002 оны намар 5 япон иргэн эх орондоо эргэн ирсэн байна. 

Японы иргэдийг барьцаалсан нь Японы тусгаар тогтнолыг хөндсөн чухал асуудал бөгөөд энэ асуудлыг шийдэхгүйгээр Япон  болон БНАСАУ-ын харилцаа хэвийн болох боломжгүй юм. 


Тиймээс олон улсын шинжээчид, эртнээс БНАСАУ-тай найрсаг харилцаатай байсан, мөн Япон улстай дипломат харилцаатай Монгол улс энэ асуудлыг шийдэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
би:
бас зөв бодлого байсан л юм байна
2019-06-21
Ирраввёв:
Манай улс иймэрхүү зэвүүн улс оронтой найз байсан дээрээ кк хэрэг болж мэднэ кк тээр жил үхэр бэлчээрээс нь ачуулж бэлэглээд байсан биз дээ цаадуул чинь маэай үнээний сүүг уугаад байж байгаа шүү биднийг тооно.кк
2019-06-20
би:
бас зөв бодлого байсан л юм байна
Энхээ:
Хойд Солонгосын залуу удирдагч Яаж биднийг тоох вэ дээ?
2019-06-19
Тагнуулын тал дээр мундаг байсан юм шиг байна лээ. Ганц нямка ч олон зэвүүн лалрууд байгаа
2019-06-19
Namchin:
Барьцаалагдсан гэж ярьдаггүй юмаа. Хулгайлагдсан иргэд гэж ярьдаг юм
2019-06-19
Зочин:
Ха ха
2019-06-18
Элбэгдорж:
эби ачиж хөлбөмбөг тоглож байгаад ирээздээ. хаха . хошного толгойт хүртэл манайхныг олигтойхон стадион барьчих чадахгүй байдгаа зөөсөн хулгайчууд гэж харж байхад
2019-06-18
Dorj:
Tur uls ni irgeddee ingej ih sanaa tavij bn. Mongolchuud gadaad orond baritsaalagdan harlaj booliin hudulmur hiij zovj yvaa olon humuus baigaa. Uuniigee neg bodmoor yum.
2019-06-18
Монголчууд яаж туслах вэ дээ, тэр солонгос бандгар бацаан нь монголчуудыг үзэхгүй хог байналээ. Соц-н үед хүчирхэг байсан монгол тагнуулын байгууллагыг хятадын тагнуул Нямдорж аль дээр устгацан
2019-06-18
Тагнуулын тал дээр мундаг байсан юм шиг байна лээ. Ганц нямка ч олон зэвүүн лалрууд байгаа
persona non grata:
Yopontoi hiih uulzltad ni persona non grata avgai enhtsetseg suij bh um. tsogtabor diplamat albiig gitaaj l bai, doromjiloj l bai. tun udahgui chinii talar buren hemjeni nevtruulg hiine. alinga aldnaa chi ,,,
2019-06-17
Зочин:
Цогтбаатар аа огцороочээ
2019-06-17