Сүхбаатарын дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шинэ байртай болно
2019-06-17

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төр захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын болон томоохон аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг төвийн дүүрэг бөгөөд хэлтсийн барилга нь 1961 онд ашиглалтад орж барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.

 

 

Иймд Цагдаагийн байгууллагын зорилго, зорилтын хүрээнд алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл, боломжийг хангах зорилгоор тус хэлтсийн шинэ байрыг барихаар төлөвлөн, ийнхүү өнөөдөр /2019.06.17/ шинэ барилгын шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

 

 

Шав тавих ёслолд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Тухайн барилга нь орчин үеийн шийдэл бүхий хотын өнгө үзэмжид нийцсэн, цаашид жишиг болохуйц томоохон бүтээн байгуулалт болох бөгөөд зоорийн давхартай нийт 6 давхар барилгын гүйцэтгэгчээр “Ширээт баян” ХХК ажиллах юм.

 

 

Барилгыг энэ оны 12 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч байгууллага ажиллах бөгөөд Цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажиллах аятай таатай орчин бүрдэж, цагдаагийн байгууллагаас ард иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээ сайжирна гэдэгт итгэлтэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-20
Зочин:
Энэ лам нарыг авчирч хонх дамар тачигнуулан мэдэхгүй хэлээр ном уншуулахаа болимоор юм. Төрийн ажлын албан ёсны хэл нь Монгол хэл бүз дээ. Үндсэн хуулиа цагдаа нар хүртэл зөрчих юм.
2019-06-18
Төрийн цагдаа нар хүртэл байшингийн суурь тавихдаа лам нараар түвд ном уншуулах нь ямар өрөвдөлтэй, бас тэнэг, зохисгүй харагдана вэ? Төр, шашин хоёр тусдаа байх хуультхй биз дээ???!!!
2019-06-18