Венесуэлийн хямрал: Перуд ганцхан өдрийн дотор 5000 орчим цагаач орогнол хүсчээ 
2019-06-17

 

Паспорт болон визгүй цагаачдын эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа ч сүүлийн хэдэн өдрийн туршид Перугийн хилээр Венесуэлийн олон мянган иргэн нэвтэрсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Тумбес дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр мянга гаруй хүн дугаарлан зогсож байсан бөгөөд тэдгээрийн зарим нь хэдэн долоо хоногийн өмнө Перу хүртэл алхаж ирсэн ирсэн гэнэ. 


Түүнчлэн, зургаадугаар сарын 14-ний өдөр Перуд орогнол хүссэн Венесуэлийн иргэдийн тоо дээд хэмжээндээ хүрч, ганцхан өдрийн дотор 4700 өргөдөл хүлээн авсан байна. Мөн энэ өдөр 8000 гаруй хүн Венесуэлийг орхин гарсан гэж НҮБ мэдээлжээ. 


Улс орныг нь зорьсон дүрвэгчдийн цувааг зохицуулах үүднээс Перу улс цагаачдыг паспорт болон визтэй байх ёстой гэсэн шинэ журмыг  зургаадугаар сарын 15-ны өдөр  гаргасан байна.  Гэвч Перугийн хил нэвтрэх шинэ журам хүчин төгөлдөр болохоос өмнө олон мянган хүн улс орон дахь хямралаасаа зугатан хэдийнэ Перугийн хил дээр ирж, тэднийг дотогш нэвтрүүлнэ гэж найдан ийнхүү дугаарлаж байгаа аж. 


Эргэн сануулахад, Венесуэл тус улсын эсрэг тавигдсан санхүү болон эдийн засгийн хориг арга хэмжээний дүнд гүнгзгийрсэн эдийн засгийн хямралыг олон жилийн туршид туулж байгаа юм. Энэ жил эдийн засгийн хямрал дээр улс төрийн хямрал нэмэгдэн, тус улсын нөхцөл байдал хүндэрч, зайлшгүй шаардлагатай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, эрчим хүч, ундны усны хомсдолд орсны дээр үндэсний валют нь “цаас болон хувирч”, 2018 онд инфляци 130 000 %-д хүрч байв. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин