В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт
2019-06-18

 

Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан цахилгаан станц барихаар төлөвлөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа ч хөрөнгө мөнгө, хөрш орны эсэргүүцэл зэрэг олон саад бэрхшээлийг туулж чадалгүй өнөөг хүрсэн юм.


Сүүлийн жилүүдэд Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөн дээр  Шүрэнгийн УЦС баригдснаар нуурын  эко системд нөхөж болшгүй хор хохирол учруулна гэж үзсэн Оросын зарим экологчид, төрийн бус байгууллагууд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт болох энэхүү төслийг хүчтэй эсэргүүцсээр байна.

 

Тиймдээ ч Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын УЦС-тай холбоотой мэдээллүүд ар араасаа гарсаар байгаагийн дээр Оросын талаас манайхыг энэ төслөөс татгалзуулахын тулд олон санал тавьж байгаа юм. 


Тэдгээрийн нэг нь ОХУ-аас хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх явдал. 


Энэ талаар  хэдэн жилийн өмнөөс эхлэн Оросын хэвлэл мэдээллээр гарч, Монгол хямд эрчим хүч авахаар “шантааж” хийж байгаа гэх мэтээр бичиж, хүссэнээ авчихвал монголчууд УЦС барих төслөө татгалзана гэх байр суурь оросуудын дунд байсан нь нууц биш. 


Тиймдээ ч Оросын албан ёсны байр суурь, тэр дундаа эрчим хүч нийлүүлэх асуудлаарх ОХУ-ын Эрчим хүчний яам болон Байгаль орчны яамных нь байр суурь ч хэвлэлээр тасралтгүй гарсаар байв.  


Хачирхалтай нь ийнхүү Оросын талынхны байр суурь хэвлэлээр дамжин олон нийтэд ил болчихоод байхад манай талаас, тэр дундаа Засгийн газрын түвшинд хариуцаад, мэдээлэл, байр суурь өгчих хүн үнэндээ байхгүй.  Монголдоо том төсөл хэрэгжүүлж, УЦС барьчих юмсан гэсэн цөөн хэдхэн мэргэжилтэн л “шийдэгдээгүй, судлагдаад явж байна” гэж өөрсдийн горьдлого тээсэн ойлголттойгоор сэтгүүлчдэд хариулж суусаар өнөөдрийг хүрэв. 


Энэ зуур Оросын талаас тулган шаардсан гэж ойлгогдохоор мэдээлэл цуварсаар ...


Тухайлбал...


2018 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр ТАСС агентлаг “Орос, Монгол Улс гуравдугаар сард болох Засгийн газар хоорондын комиссын хурлаар цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ” гэсэн мэдээ дамжуулж байв. Гарчгаас нь эхлээд харахад “нийлүүлэх боломжийг судална” биш харин “нийлүүлэх асуудлыг судална” гэжээ. Тэгэхээр, 2017 онд Путин Буриадад айлчлахдаа Монгол руу хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх боломжийг олон талаар судлах үүргийг Буриадын эрх баригчдад өгсөн, үүний дараа Буриадын тэргүүн Алексей Цыденов өнгөрсөн онд Монгол Улсад айлчилж, Оросын талын байр суурийг “хүргэсэн” аль эсвэл “тулгасан”. Ийн хэлэх болсны шалтгаан нь Цыденовын айлчлалын дараа түүний албан ёсны цахим хуудсан дээр гарсан мэдээлэлд “хоёр орны харилцааг бэхжүүлэхийн дээр эрчим хүчний асуудал дээр хамтран ажиллана гэж найдаж байгаа”-гаа илэрхийлсэн байсан юм.  


Харин манай тал “Цыденовыг алтан гадсаар шагнав” гэх зэрэг “протоколын мэдээ” цацснаас биш улс орны хөгжилтэй холбоотой, том төсөл гэж олон жил цээжээ дэлдэж буй УЦС-ын хувь заяаг “хямд цахилгаан эрчим хүчээр тулахаар болсон” талаараа ам нээгээгүй юмдаг. 


Мөн Буриадын тэргүүн Алексей Цыденов “энэ хувилбарын давуу талын талаар (эрчим хүч нийлүүлэхийг хэлж байна)  Монголын талтай ойлголцолд хүрсэн” гэж мэдэгдэж байв. Эндээс харахад Цыденовын айлчлалын үеэр бараг л бүх зүйл шийдэгдчихэж. Оросоос ноён Цыденов асуудлыг ойлгуулахаар ирж, манай эрх баригчид ч ярьсныг нь сайтар ойлгосон бололтойдог. Мөн УЦС бариулахгүйн тулд Монгол руу эрчим хүч нийлүүлэх Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг хэдийнэ бэлтгэчихсэн гэх мэдээллийг Оросын албаныхан хэвлэлүүдэд өгч байлаа. 


За ингээд байж байтал толгой эргүүлсэн үйл явдлууд ар араасаа гарна аа. Нэг хэсэг нь баригдана гэж найдаж нөгөө нь хэрэггүй гэж үгүйсгэж, зарим нь бүр ямар ч ойлголт аваагүй байсан Шүрэнгийн УЦС-ын төсөлтэй холбоотойгоор үе үе судалгааны гэх зэрэг тендер зарлагдчихна. Төсөл овоо урагштай явах нь уу дээ гэж хараад л асуудлыг тодруулах гэхээр Эрчим хүчний яамнаас хариу өгөхгүй. 


Сэтгүүлчдэд мэдээлэл авдаг эх сурвалж нь Оросын хэдэн мэдээллийн агентлагууд. Аргагүй л дээ, тэд төслийг таслан зогсоох гэж байгаа учраас нийтэд мэдээлнэ, хэвлэл мэдээллээр дамжуулан “довтолно”, манайхан яахаа мэдэхгүй шахаанд орчихсон учраас амаа хамхиад чимээгүйхэн сууж байхаас өөр аргагүй. 


Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Бишкек хотноо зургаадугаар сарын 13- өдрүүдэд үргэлжилсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монгол руу эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн” гэсэн санал тавьжээ. Үүнийг Оросын хэвлэлүүд дамжуулахдаа “Путин Байгал нуурыг хамгаалахын тулд Монгол руу хямд эрчим хүч нийлүүлэх санал тавив”, “Байгал нуурыг хамгаалах дахин нэг алхам” гэх зэрэг гарчигтайгаар нийтэлжээ. 


Өмнөх ерөнхийлөгчийн үед, 2016 оны зургаадугаар сард Ташкентад дээрх гурван орны төрийн тэргүүн уулзах үеэр Путин “эрчим хүчний хомсдолыг шийдэх өчнөөн арга зам байсаар байхад яагаад заавал байгаль экологид хортой аргыг сонгоод байгаа юм” гэж манай тэргүүнд “ширүүлж” байсан удаатай. 


“Хаантан” ийнхүү ширүүлсний дараа Хятад Монголын төслийг санхүүжүүлэх гэж байсан хөрөнгөө царцааж, урт удаан настай УЦС-ын төсөл урагшилдаггүй байрандаа зогсчихож байсныг санах хүн цөөн биз. Бид чинь “гурав хоногийн санах ойтой” хүмүүс шүү дээ. 


Харин энэ удаад Путин “эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн, тодорхой саналуудыг хүлээж байна” гэж мэдэгдсэн нь дээр өгүүлсэн бэлтгэл ажлуудын хүрээнд хийсэн мэдэгдэл өөрөөр хэлбэл тэд тулгадгаа тулгачихсан, одоо ганц манайхаас л ёс төдий хариу хүлээгээд байгаа бололтойдог.


Атал манай хэд ямар нэг хариу өгч, шийдэмгий алхам хийснээс яаж ийгээд сонгуульт хугацаагаа дуусгаад, дараа нь бусдыгаа чичилж суухаар төлөвлөж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгоо:
Битгий хуц новш.оо
2023-06-10
Санчир:
Төрийн тэргүүн рүү гөлөлзөөд хариу хэлж чадсангүй гэж дайраад яарав дээ хариулт өгөх хэмжээний мэдлэг байхгүй шүү дээ тэр чинь цэргийн дарга шүү дээ харин цаашид доктор чадвартай мэргэжлийн хүмүүсээр яам тамгаа удирдуулбал яасан юм бэ эд чинь толгой нь хүрэхгүй асуудлаа шийдэж зөв үндэслэлтэй шийдвэр гаргаж чадхгүй бна шүү дээ цаашид сонголтоо зөв хийцгээе
2023-06-09
MONGOL:
CHI MONGOL BISH OROS YUM BOL TER OROSRUUGAA ZAILAACHEE SHYREENGIIN USAN TSAHILGAAN STANTS BARIJ BAIGUULAGDAAD ASHIGLALTAND ORSNII DARAA BAIGALI NUURT YMARCH EKOLOGIIN ASUUDAL YYSEHGYIEE GEDGIIG EKOLOGIIN SUDALGAA OLON BAIGUULAGUUD BAS NOTOLSON SUDALSAN BAIDAG YUM CHAM SHIG MUU HULSNII TURHIRAGCH MUNGU L OLJ BAIWAL MONGOLCHUUDIIN ERH ASHIG HUBI ZAYA CHAMD PADGYI BH L DAA ORSUUDAD YNENDEE BAIGALI NUURIIN EKO SISTEM EBDEGDENE GEDEG BOL ZYGEER L NUGUU AREBAAG HUUJ GARGASANTAI ADILHAN HALHABCH SHYY DEE ORSUUDIIN TSAAD SANAA BOL GALUUT NUURIINHAA USAN TSAHILGAAN STANTSIIN ERCHIM HYCHNII BORLUULALTANDAAL SANAA N ZOBJ BGA HEREG SHYRENGIIN STANTS BARIGDBAL MANAID ERCHIM HYCH NIILYYLJ DOLLAR ABDAG N ZOGSOH BOLOHOOR BURIADUUD BOOJ YHEH GJ BGA BOLOOD SHYRENGIIN STANTS BARIGDAH TUSULD YNZ BYRIIN ARGA SAAM HIIJ YBAA YUM ORSUUD UURSDUU BAIGALI NUURLUU TSUTGADAG TOM GOL DEEREE TOM STANTS BARIJ BOLSON YUM CHN MANAIH YAGAAD BOLDGYI GJ ORSUUDTAI USHUU SAIN SHIIDEMGII YRILTSAJ TULGAH NDEER BOLOB UU MANAI ULSIIN DOTOOD ASUUDALD HETERHII ORJ BN YMHII IBANUUD
2019-06-22
иргэн:
Уукаа дуучны ээж ОХУ ын даалгавраар орилсоор байгаад францийн Арива компанийг хөөж гаргасан. Оронд нь МУ өчнөө сая нонгооны өрөнд орсон. Та нар ажиглаад байвал уран гэхээр ОХУ ын даалгавраа орилдог хэдэн хөлсний ТББ байгаа. Дорондод яагаад уран олборолож МУ цөмийн эрчим хүч хэрэглэж болохгүй гэж. Бид Цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгтэй. цаг нь болсон.
2019-06-19
иргэн:
Бид тэгвэл дорнодын уранаа түшиглээд АЦС барьж байгуулж болно шүү дээ. Ураны аюул гэж орилдог Укагийн ээж мэтийн авгай нарын иргэний хөдөлгөөн бол үнэндээ ОХУ-ын даалгавар, захиалгатайгаар МУ ыг ОХУ-с эрчим хүчээр дамжуулж ЭЗ хараат байлгах гэсэн тусгай албаны халхавч ү а юм.
2019-06-19
иргэн:
Монголчууд байнга бусдын боол шиг амьдрах ёстой юм уу. УЦС эсхүл Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах асуудлыг сөргүүлж тавь л даа. Ер нь хүчирхэг улсууд мань мэтийн ядуу буурай улсуудыг "сэргээгдэх эрчим хүч" гэчээд өөрсдөө АЦС ашиглаж бна.
2019-06-19
МГЛ:
ОХУ тойрсон улсууд хөгждөггүй нэг жишээ энэ л дээ. Тусдаа бодлого явуулж эхэлвэл крантаа хааж бойкот хийдэг дээ иванууд..
2019-06-19
Уншигч:
Бид усаа нөөцлөх эрхтэй,энэ бол бидний л юм,нуль алдаа Монгол хүн ингэж бичдэггүй юм ублюдок минь
2019-06-19
Сэрнээндэх эрчим хүч усан цахилгаан станцгүй ажилладаггүй юм. Манайд сэргээгдэх эрчим хүчний асар нөөц бий. 13 террабайт. Хятадын бүх хэрэгцээ нэг терра байт. Салхи тогтдог, нар үүлэн цаана ордог энэ үед нөөцлөгддөг ганцхан станц бол ус. Ингэж байж тасралтгүй ажиллагааг хангадаг юм мал аа
2019-06-18
Боломжоо бүү алд тэртээ тэргүй гадагш гарч байгаа ус усан станцаа барь орс дундад азид цэвэр усаар улс төрийг барьж байгаа өөрөөр хэлбэл зардаг тэд маш их нөөцөлдөг ирээдүйн крантны эзэд энэ бол геополитик бид ч бас нуурлуулж нөөцлөх шаардлагатай ирээдүйн дайн цэвэр усны дайн байх болно
2019-06-18
Манайх их өндөрлөг нарны цацраг хүчтэй ирдэг..дээр нь салхи ихтэй учраас ...нар салхины эрчим хүч дээр..байгаль нуур бол евро азийн цэнгэг усны нөөц учраас хамаагүй тэгэж болохгүй ээ...ирээдүйд хамгийн түрүүнд өндөрлөг газрууд усны хомсдолд орно...ирээдүйгээ бодоцгоое
2019-06-18
Emma:
Манай төрийн тэргүүнүүд 2 хөрштэйгээ нүүр рүү нь харж байгаад манай улсын эрх ашиг, байр суурь гээд хэлчихэж чадахгүй, харилцан ашигтай хувилбар гээд ярьж чадахгүй гөлөлзөөд
2019-06-18
Werty:
Novsh uymdaa, tendees asuuj yaadiin ooriihon gazar deer barij bj. Monhiin haraat bailgah sanatai huurnuud ene tom ulsuud bugd adilhan.
2019-06-18
Зочин:
Бараг л үнэн дээ
2019-06-18
www:
hyamd vnetei erchim hvch gants 2 jil nilvvlj bgaal vnee nemeed shaana bz ene tusliig sanhuujvvlegch bhgui bolonguut
2019-06-18
Зочин:
Бараг л үнэн дээ
Экологийн сүйрэл гэдгийг мэдэх үү Дуракаа!!!
2019-06-18
Po:
Battulga ooroo hymd erchim huchnii towlorson soistemdee holbooch gej guisan bizde. T Ort tvr tgj garsan da
2019-06-18
Zorge:
Sain shaxaasaa.muu ym yu ch boloxgyi.xogiin yankuudaas deer.
2019-06-18
Иргэн:
Салх нарны эрчим хүчээ ашиглая. Дарамтгүй амар.
2019-06-18
Сэрнээндэх эрчим хүч усан цахилгаан станцгүй ажилладаггүй юм. Манайд сэргээгдэх эрчим хүчний асар нөөц бий. 13 террабайт. Хятадын бүх хэрэгцээ нэг терра байт. Салхи тогтдог, нар үүлэн цаана ордог энэ үед нөөцлөгддөг ганцхан станц бол ус. Ингэж байж тасралтгүй ажиллагааг хангадаг юм мал аа
Т1 багшид:
динэгтээд л, элэнцгийн багши
2019-06-18
чииваас:
Путиний өмнө чицга царайлаа биз
2019-06-18
Mc:
Ер нь геополитик талаа ашиглаж мөнгө олох хэрэгтэй л дээ та нар бодолдоо енисэй мөрөн хүртэл цутгадаг гээд боддоо усаа хаалаа нээлээ гэдэг зүйл болно шүү дээ
2019-06-18
usan tsakhilgaan statsaa barikh ni zuwuu, us ni ursdagaaraa l ursana , aliin bolgon uuriin ulsyn gazar nutag deeree khiikh zuyliig gadny neg daranguyklagchaas asuuj yawakh yum be? uuniig shiidchikh chadal ukhaantay turiin tushee alga uu?
2019-06-18
Экологийн сүйрэл гэдгийг мэдэх үү Дуракаа!!!
Иргэн:
Улсынхаа эрх ашгийн төлөө дуугарах төрийн түшээдгүй, зөвхөн мөнгө авилга,эрх тушаал хөөсөн новшуудаар засаг бариулсан Монгол улс хөөрхий
2019-06-18
Багш:
Байгаль нуураа хамгаалах нь зөв өө. Тэр чинь ганц Оросын бус дэлхий нийтийн өмч. Манай монголчууд пянгаа даах юм шиг олон юм хуцаж байж оросуудын уурыг хүргээд яах гээд байгаа юм? Худлаа усан цахилгаан станц барих гэж байна гэж баахан мөнгө хусхаас өөр юу хийж чадах юм? Өөрсдөө юу ч хийж чадахгүй, хятадуудаар бариулна. Ажилчин баахан хятадууд оруулж ирээд хөдөөний завхай хүүхнүүд нь бүгд бүгд хужаагийн хүүхэд цувуулна. Баахан луйварчин хулгайч нар нь баасан дээр цугласан ялаа шиг шавж сууж байгаад хамаг мөнгийг нь иднэ. Ер нь энэ цөлжилт бүх газар нутгийнх нь 70-80 хувь болчихоод авулын харанга дэлдээд байхад УСЦ хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. Бас л нэг байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг улам алдагдуулах биз. Тэрнийхээ оронд Турк шиг оросуудаар ганц атомын цахилгаан станц бариулаад цахилгааны хангамжийн асуудлаа нэг мөр шийдэж авах нь зөв.
2019-06-18
Монгоо:
Битгий хуц новш.оо
MONGOL:
CHI MONGOL BISH OROS YUM BOL TER OROSRUUGAA ZAILAACHEE SHYREENGIIN USAN TSAHILGAAN STANTS BARIJ BAIGUULAGDAAD ASHIGLALTAND ORSNII DARAA BAIGALI NUURT YMARCH EKOLOGIIN ASUUDAL YYSEHGYIEE GEDGIIG EKOLOGIIN SUDALGAA OLON BAIGUULAGUUD BAS NOTOLSON SUDALSAN BAIDAG YUM CHAM SHIG MUU HULSNII TURHIRAGCH MUNGU L OLJ BAIWAL MONGOLCHUUDIIN ERH ASHIG HUBI ZAYA CHAMD PADGYI BH L DAA ORSUUDAD YNENDEE BAIGALI NUURIIN EKO SISTEM EBDEGDENE GEDEG BOL ZYGEER L NUGUU AREBAAG HUUJ GARGASANTAI ADILHAN HALHABCH SHYY DEE ORSUUDIIN TSAAD SANAA BOL GALUUT NUURIINHAA USAN TSAHILGAAN STANTSIIN ERCHIM HYCHNII BORLUULALTANDAAL SANAA N ZOBJ BGA HEREG SHYRENGIIN STANTS BARIGDBAL MANAID ERCHIM HYCH NIILYYLJ DOLLAR ABDAG N ZOGSOH BOLOHOOR BURIADUUD BOOJ YHEH GJ BGA BOLOOD SHYRENGIIN STANTS BARIGDAH TUSULD YNZ BYRIIN ARGA SAAM HIIJ YBAA YUM ORSUUD UURSDUU BAIGALI NUURLUU TSUTGADAG TOM GOL DEEREE TOM STANTS BARIJ BOLSON YUM CHN MANAIH YAGAAD BOLDGYI GJ ORSUUDTAI USHUU SAIN SHIIDEMGII YRILTSAJ TULGAH NDEER BOLOB UU MANAI ULSIIN DOTOOD ASUUDALD HETERHII ORJ BN YMHII IBANUUD
Уншигч:
Бид усаа нөөцлөх эрхтэй,энэ бол бидний л юм,нуль алдаа Монгол хүн ингэж бичдэггүй юм ублюдок минь
Т1 багшид:
динэгтээд л, элэнцгийн багши
Mc:
Ер нь геополитик талаа ашиглаж мөнгө олох хэрэгтэй л дээ та нар бодолдоо енисэй мөрөн хүртэл цутгадаг гээд боддоо усаа хаалаа нээлээ гэдэг зүйл болно шүү дээ
ббб:
Монголчууд усан цахилгаан станц барих тухай яриад хэрэг алга. Харин том усан сангууд том голууд дээрээ байгуулах хот сууринг усан сангаас ундны усаар хангах хэрэгтэй.
2019-06-18
Рр:
Булаан эзлэгч новшнууд шүү! Одоо нефтийн үйлдвэр барихын эсрэг бгаа шүүдээ. Өөрсдийгөө хангаж чадахгүй бж. Оросод шатахуун цахилгааны хомсддолтой бгаа бж ....
2019-06-18
Novsh novsh novsh...manai hamag tom tusluudiig nuraagaad duuslaa, muusain ivaanuud
2019-06-18