Шүүх танхимаас: Алх цохихын өмнөх арван хором
2019-06-18

Хэн ч хэрэгтэн болохыг хүсдэггүй. Гэхдээ яагаад хэрэг хийчихээд байдаг юм бол...Эз хатгасан энэ асуултад хариулт хайн “эрэлд” хатаж, эцэстээ хэрэгтний харц “унших” гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг зорилоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны А танхимд өчигдөр /2019.06.17/ 13.30 цагт А.О гэгч эмэгтэйд холбогдох шүүх хурал боллоо. Түүнд Эрүүгийн хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм бурууг нь хэлэлцэж буй нь энэ.

 

Улаан футболкны гадуур жийнсэн яак өмсөж, доогуураа кэт углаж түүн дээгүүр бариун жийнсэн өмд өмсөж зохистой хувцасласан залуу үеийн төлөөлөл болох бүсгүй шүүх танхимд хамгийн түрүүнд орж ирэн “Шүүгдэгч” гэсэн бичигтэй ширээний ард суулаа. Түүнтэй хамт 30 орчим насны эмэгтэй бас найз нь гэмээр үеийн бололтой хоёр бүсгүй орж ирэн арын сандалд суув.

 

Шүүгчийг орж иртэл шүүгдэгч бүсгүйн нүд тогтож ядан гүйлгэнэн, өмгөөлөгч өөдөө итгэл тээсэн харцаар байсхийгээд л ширтэх аж. Түүний харцнаас “Арай ч ачигдчихгүй байх” гэсэн итгэл байгаа нь ажиглагдана.

 

Шүүгч орж ирлээ. “Санал хүсэлт байна уу” гэсэн асуултаар хурал эхэллээ.  Энэ асуултад шүүгдэгч “Байхгүй” гэж хариулсан. Ерөөс шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл шүүгдэгч эмэгтэй шүүгчийн асуулт бүрт босч зогсоод “Байхгүй” гэсээр хурлыг дуусгасан.

 

Тэр найзуудтайгаа уулзаж, овоо хэдэн шар айраг уусандаа зориг орсон уу, гар утсаараа хэн нэгэнтэй хууч хөөрөн ганцаар алхаж явсан эмэгтэйг далан руу түлхэж унагаад, гар утсыг нь булаагаад зугтжээ. 2018 оны аравдугаар сарын 22-ны өдөр 279 мянган төгрөгийн үнэтэй “Samsung S6” маркийн гар утас булаан зугтаасан бодлогогүй үйлдэл нь түүнийг өнөөдөр шүүхийн өмнө зогсоход хүргэв.

 

Гэмшиж, шүүхийн шийдвэр хэрхэн гарах бол гэхээс эмээж буй нь байн байн доод уруулаа хазлан шал ширтэж буйгаас нь анзаарагдана. Тэр одоо дөнгөж л 21 настай. Торны цаана суухад даанч хайран залуу нас. Бас 2017 оны гуравдугаар сард төрсөн хөөрхөн охинтой. Охин нь одоо 2 ой гурван сартай, эд л шулганадаг дээрээ “ээжээ” хэмээн эвлэгхэн хэлж сурч байгаа даа...Гэхдээ бяцхан охинд аав үгүй бололтой. Мөн харамсалтай нь охины эмээ тун саяхан бурханы оронд морджээ. Охинд одоо аав, эмээ үгүй. Бас ээж нь эзгүй.

 

Шүүгч шийдвэрээ гаргахаар хурал завсарлахад коридорт шүүгдэгчийн ар гэрээс ирсэн гурван бүсгүй түүнийг загнаж байна. “Охиныг чинь хэн харах болж байна. Эвий минь жаахан шүү дээ. Арчаагүй юм аа чи нээрээ” хэмээн нас ойролцоо нэг охин нь сүрхий загнах. Арай ахимаг настай бүсгүй “Хүүхдийг минь харах хүнгүй” гээд уйлаад ч болтугай гуйх нь яав аа. Тэнэг юм шиг хэлэх юм байхгүй гээд л зогсох юм” гэж ширүүлэв. Шүүгдэгч эмэгтэй дув дуугүй дэмий л цамцныхаа ханцуйг эмэрч зогстол завсарлага дуусч, шүүх хуралдаан эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хуулийн дагуу түүнд 2-8 жилийн ял оноох журамтай.

 

17.2 дугаар зүйл. Дээрэмдэх

 

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Гэхдээ шүүхээс шүүгдэгчийг анх удаа хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлыг бүрэн барагдуулсан, цаашид засарч хүмүүжин “зөв” амьдрах зорилготой, бага насны хүүхэдтэй зэрэг амьдралын нөхцөлийг нь харгалзан үзэж хорих ялыг нэг жил болгож “зөөллөв”. Шүүгч шийдвэрээ танилцуулаад ойлгосон эсэхийг асуухад “Байхгүй” хэмээн дуулгавартай хариулж байсан шүүгдэгч эмэгтэй энэ удаад юу ч хэлэлгүй дэмий л толгой дохив.

 

Хацар нь түнтийтлээ улайж, чих нь “хөлдөөцөн” мэт хүрэнтэж, царай нь барайв. Яг энэ мөчид тэр юу бодож зогссон бол... “Даанч яав даа” гэж халагласан болов уу. Ямартай ч түүний царайнаас гэмшил цөхрөл, ард үлдэж буй ангир үрдээ санаа зовж буй нь илт мэдрэгдсэн. Шүүх хуралдааны төгсгөлд шүүгчийн “Насанд хүрээгүй охиных нь харгалзагчийг тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгоно” гэсэн үг гол зурав. Эвий нялх үр. Ээжийн эзгүйд тэр хэнийг “бараадах” бол...

 

Улсын яллагч, цагдаа нар шүүгдэгч эмэгтэйг аваад гарлаа. Ард үлдсэн ар гэрийнх нь гурван хүний хоёр нь өмгөөлөгчтэйгээ уулзан хэрхэн уулзаж, эргэх талаар лавласаар хаалга зүглэсэн бол “Хүүхдийг чинь хэн харах юм бэ” хэмээн цухалдаж байсан залуу бүсгүй уйлсаар гарч одов.

 

Тэгвэл 21-хэн настай залуу бүсгүй яагаад ялтан болов. Тэр нийтийн байрны төлбөрөө төлөх гэж хүний утас дээрэмдсэн гэнэ. Түүний шүүхийн өмнө дуудагдах болсон шалтгаан энэ. Санаатай, санамсаргүй, бүр амьдралын шаардлага байж ч болох асуудал... Гэвч хууль үйлчилжээ,  үйлчлэх ч ёстой. Залуухан бүсгүй торны цаана орж, нялх үр ээжгүй үлдлээ...

 

Нэг муу гар утасны төлөө нэг жил эрх чөлөөгөө хасуулна гэдэг харамсалтай. Иймхэн алдааны ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омгондоо багтаж ядахдаа алдах вий гэхээс сэргийлэхэд энэхүү тэмдэглэлийн зорилго оршив.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ялзарсан нийгэмд шударга хөдөлмөрөөр амьдрахад гуйлгачингийн дайтай амьдрана
2019-10-05
Б:
Аймаар юм аа хууль яаж үйлчтлээд байгаа юм бол доо хүний аминаас үнэтэй юм хаана байхав дээ хууль гууль болно гэж аминаас үнэтэй утас байна
2019-07-05
зөв:
эхэлж бодох л хэрэгтэй БАЙЖ ДЭЭ
2019-06-24
Зочин:
Тэр олон тэрбумаар иддэг хүмүүстээ хууль ингэж үйлчилээчээ ард түмэнд л тэр хууль нь үйлчилээд бушуухан шоронд хийчих юмаа
2019-06-23
Zochin:
Монголийн төр үлдсэн хэдэн залуусаа бүгдий нь шоронд хийх бодлого барьж бгаа.Өөрсдийг нь эсэргүүцэн жагсах хүн байлгахгүйн тулд.Ихэнхи залуус нь гадагшаа гарсан.Энэ хооронд нь улс эх орнийг минь зарж үрэн дуусгах бодолтой
2019-06-22
Хууль ийм:
Одоогийн Эрүүгийн хуулийн бодит байдал нөгөө МУИС-ийн багш гэж цээжээ дэлдсэн Тэмүүжиний хууль тэгвэл улсын мөнгө их хэмжээгээр идвэл шүүх яах ч үгүй шүүхэд их учир байгаа
2019-06-22
Хүн яаж ч ядарсан хулгай дээрэм хиих хэрэггүй л дээ
2019-06-21
Од:
Яг үнэн. Нялх хүүхэдтэй энэ бүсгүй бас хүүхдээрээ шахуу юм даа. Эвий дээ чааваааас гэж.
2019-06-21
ЁООЁ ПЗДААА:
БИ ХАРААЛ ХЭЛЭХ ДУРГҮЙ ГЭАДЭЭ 200 ХАН МЯНГАН ТӨГРӨГӨӨС БОЛЖ 1 ЖИЛ ХОРИГДОНО ТЭГЭЭД НАСАН ТУРШДАА ХАР ТОЛБОТОЙ. ГЭТЭЛ УЛС ТӨРЧИД ХЭДЭЭ ТЭРБУМААР НЬ ИДЭЖ ОРД ГАЗАР УЛС ОРНОО ХУДАЛДАЖ БАЙНА ТЭГЭЭД ТЭД ОГТ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭХГҮЙ. НОВШЫН ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА
2019-06-20
Од:
Яг үнэн. Нялх хүүхэдтэй энэ бүсгүй бас хүүхдээрээ шахуу юм даа. Эвий дээ чааваааас гэж.
Төр ядарсан хүмүүст л дээрэлхүү юм!!! Ил цагаан хулгайч гэмт хэрэгтэнгүүдыг яагаад яадагчгүй юм бэ? Тэнэсэн харгалзах нтр!!!
2019-06-20
Зочин:
Хууль хуулиин дагуу л гэх юм Үнэхээр тэр шударга шүүх хаана бнааа Том том хулгайч нараа цэвэрлэчихвэл жижиг гарууд дагаад л номондоо орох бз Тэрбумаар хулгайвал их хуралд заларч жижиг хулгайч нар шоронд ордог
2019-06-19
Энэ сэтгүүлч юм бичих ёс зүйн чадамжгүй юм байна. Яахав өлсвөл хэрэгцээ гарлаа гээд хулгай хийгээд байгаарай.
2019-06-19
Хохирол багатай хэрэг гээд толгойг илээд байж болохгүй. Барын зулзагыг бага дээр нь гэдэг юмаа хө.
2019-06-19
Зочин:
иймэрхүү хохирол багатай, хохирлоо төлсөн, хүний амь насанд хүрээгүй, санамсаргүй болон аргагүй эрхэнд хийсэн гэмт хэргийг харж үзэж, шүүгдэгчийн аж амьдралыг сайн харж бодож шийдвэрлэж байхгүй бол хар нялдхаараа шоронгийн хадаас болж байна даа.м Уучилж болох хэрэг байж.
2019-06-19
altb:
Hichneen bairnii mungunii tuluu utas deeremdej baihaasaa umnu bi chini huurhun ohintoi hun gj bodoj bsanuu.yallah ni zuv bargdaagui bsan bol ulam davraj dahin hulgai hne magadgui hunii amind hurj bolno shude.huurhii byatshan jaahan amitan jil eejgui hen.g baraadaj amidrana aa.garch ireed dahin aldahgui urteigee on udaan zuv saihan amidrah.g husie
2019-06-19
Зочин:
АТгазрын хан шүү
2019-06-19
Зочин:
Энэ хүн хэргээ хүлээх нь зөв гэхдээ шүүх,АИХ хан жинхэнэ хулгай улсад 1 тэрбум 8 гаруй сая төгрөгийн хохирол учруулаад шалгадаг би Б.Тамирын хэргийг ах дүү бэр нь цагдаа прокурорт ажилладаг гээд хэргээс мулталж ба энэ зартай хулгай хэн нэгний нөлөөнд байхын тулд одоо АН ын дарга С.Эрдэнэ дээр очиж санхүүгийн албаны дарга нь хийгээд халхавчин орсон гээд пээдгэр гэхдээ энэ дансны аргаар их хэмжээний мөнгө идсэн болохоор 5 яамныхаа ажилчид албан хаагчдын нүүрийг нүдийг эгцэлж харж чадахгүй хорвоог амьдарсан шиг явж бнаа
2019-06-19
Шоронд хийгээд энэ нийгэмд юу сайжрах ьэ дээ?! Зүгээр хохирлыг нь төлүүлдэг. Нийгмийн тустай ажил хийлгэж, цалингаар нь хохирлыг төлүүлэх хэрэгтэй. Үнэндээ бол энэ нийгэм чинь болохгүй болоод л хүмүүс золиослогдоод бн. Шоронгоос татгалзацгаая.
2019-06-19
shuux shudarga.deerem xiisen xyn l xargis bn
2019-06-19
nyalx xyyxedtei xyyxen negniigee deeremdej l bdag.
2019-06-19
terbym ene ter gej demiireed yahav. zalyysaa jaaxan bodoltoi amdar. jaaxan xyyxedtei eej xyn deerem xiigeed yr xyyxed n xoxirch bn. zorilgogyi amdral etseggyi xyyxed , yygiigee yxaar
2019-06-19
Заяа:
Зөв шдээ хэн хүний юм дээрэмд гэсэн юм өөрийнх нь буруу зарим хүмүүс утасны сэг гэж бна сэгэндээ биш хүмүүжилгүй л бна өөрөө ээж хүн байж
2019-06-19
nyalx xyyxedtei xyyxen negniigee deeremdej l bdag.
h:
Тийм бузар хэргийн ард энэ бараг ариун явдал. Уучлаарай би дээрэмийг дэмжээгүй гэхдээ Монголын шүүх гар утас хүний амь хоёрыг ижил үзэж бгаа нь гутамшиг
2019-06-19
Bayarmaa:
Neg muu gar utasnii tuluu neg jiliin erhee hasuulna???? Buh hund mungunii asuudal baigaa. Bugd garaad neg muu gar utas hunees deeremdeed asuudlaa shiideed baiy. Yu boloh ve ene niigem chin,,,,huuli humuust yalgavartai uilchilj baigaa n unen ch iim ungu aysaar bichij bolkuee
2019-06-19
Новш гэж ямар харгис шүүх вэ?
2019-06-19
shuux shudarga.deerem xiisen xyn l xargis bn
Тэрбум хулгайлсан хулгайчид гадаад далайн эрэг дээр s6 гд утасны сэг аваад хорих ял энэ шударга ардчилсан нийгэм мөнүү
2019-06-19
1 жилийн хорих ял авсан бол хэргийг биёэр эдлүүлэхгүй ээ. Хорих ял оноогоод тэнсэн өгнө
2019-06-19
Хуулийн дагуу бол хэн хэрэгт орох юм . Чи л хулгайч гэж орилохоос хэтрэхгүй
2019-06-19
Иргэн:
Хулгайч дарга нарт ядаж 1 жил егчих шvvхтэй ч болоосой!
2019-06-19
Хуулийн дагуу бол хэн хэрэгт орох юм . Чи л хулгайч гэж орилохоос хэтрэхгүй
zochin:
iim teneg sedleer bichihee bolioch.ee..sanaatai deerem hiisen bna. sanaandgigeer holbogddog jishee.bol uunees.uur.shuu. ene sanaand ene case lav zohisongui
2019-06-19
Uneheer zovj zudersen ch zov bh estoi yaagaad deerem hiine gej. Barigdaagui bol dahiad hiih ch bsn yum bil uu.Hun tulheed gemtej berteed yaah ch bsn yum . Shiith3lee hurtej baij uhaardag humuus shuu dee mongolchuud
2019-06-19
Anujin:
Hushed upgelj hohipch by yuma ygd danda aaw bdguinbe zaluuchud mni John uhaanta baij etseg huniihe uupgig oilgomoop YMda aaw baij chdqun bol belgewch hereglej bai Huuhed togloom Bish !!!!
2019-06-19
Хүн:
Харин яг ийм байна!
2019-06-18
Zochin:
Yanaa huuhed ene muuhai tsag ued aij bn,bidni amidarch bga ene tsag ue ymar hetsuu yum be.1jil huuhed asramjin gazar bolvol,tanidag sedan bananas ter ni ulan naidvartai daa.zov shidej ogoosoi.
2019-06-18
Зочин:
Ene bchj bga hvn ni odo yu bchtsinbe hd hdn bichlegiin torol zvil holitsn bh jisheenii araichdee
2019-06-18
Зочин:
Хөл гараа тайруулсан хөгжлийн бэрхшээлтэй хөгшин,залуу бүгд л хөдөлмөр хийгээд ар гэр амьдралаа амиа аваад яваад болоод байхад манай залуучууд эцэг эхээс бүрэн бүтэн эрүүл саруул төрчихөөд яагаад ажил хийхгүй хөнгөн хялбар аргаар амьдарч насаараа хар толботой явах боловоо харамсалтай ахиж битгий алдаарай охидуудаа!!!!
2019-06-18
Зочин:
Энэ ялзарсан нийгэмд шударга хөдөлмөрөөр амьдрахад гуйлгачингийн дайтай амьдрана
Зочин:
Зүрх өвдөж бна.
2019-06-18
Zochin:
Манай нөхөрийн төрсөн дүү хэнз ганц охинтой байж бгаад 2016 онд урсгал сөрж орж ирээд дайрсан автобуснаас болж ганц охиноо алдаж эхнэр нь насаараа тахир дутуу болсон. 3 жил ганц ч болоогүй шүүх хурал саяхан болж автобусны жолоочид 1 жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Үнэхээр аймаар. Тэр гэр бүлийн амьдрал ямар хэцүү байдаг гээч !!!
2019-06-18
Б:
Аймаар юм аа хууль яаж үйлчтлээд байгаа юм бол доо хүний аминаас үнэтэй юм хаана байхав дээ хууль гууль болно гэж аминаас үнэтэй утас байна
h:
Тийм бузар хэргийн ард энэ бараг ариун явдал. Уучлаарай би дээрэмийг дэмжээгүй гэхдээ Монголын шүүх гар утас хүний амь хоёрыг ижил үзэж бгаа нь гутамшиг
Зочин:
Зүрх өвдөж бна.
surgalt humuujliin ajliig sots niigmiin henheglel gej ustgasan n buruu baigaa yum. yadaj deerem hiivel yal avna gedgiig oilguuldag baimaar yum.
2019-06-18
ХИЙМЭЛ:
ХОХИРОГЧ ГЭЭД БАЙГАА НӨХӨР ЯАСАН ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ГОЛ НЬ ТАСАРСАН ХҮН БЭ? МОНГОЛЧУУД ЁСТОЙ ЕРТӨНЦИЙН БУЛАЙ БОЛЖ ТААРСАН ХҮМҮҮС ЮМАА, ТЭР НӨХӨР ҮР, ХҮҮХЭДТЭЙ БАЙЖ ТААРАА ҮЙЛЭЭ ҮЗЭХ БАЙХДАА, НЯЛХ АМЬТАНЫГ ӨРӨВДДӨГГҮЙ МОНГОЛ ХҮН ХҮНЭЭ АЛДАЖ ДЭЭ
2019-06-18
Хууль дарга нарт үйлчилдэггүй л юм байна төрөөс идсэн уусан нөхдүүд зүгээр л өнгөрөх юм. Эмэгтэйг зөвтгөх гэсэнгүй гагцхүү хууль хүн бүрт ялгаваргүй тэгш байх зарчим хаана байна хаана байна тэр үнэн энэ нийгэмд.......
2019-06-18
Хүн:
Харин яг ийм байна!
Сургалт мэдээлэл түгээмээр байна.:
Хэцүүч юм аа даа. Гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Хийсэн үйлдлийнхээ төлөөсөнд хариуцлага хүлээх ёстой. Харин иймхэн юмнаас болж ямар хувь заяа хүлээж байгааг ойлгуулах мэдээллээр өсвөр насныхныгаа хангамаар байна. Ийм үр дагавар болохыг багаасаа ухамсарлаж байсан бол гэмт үйлдэл хийхгүй байх байсан ч юм билүү.
2019-06-18
Баттогтох:
Ямар шудрага шүүх вэ 200 гаруй мянган төгрөгний эд хөрөнгө дээрэмдсэн нялх үртэй бүсгүйд хуулийн дагуу ял оноолоо Дээрэм бол дээрэм ,хулгай бол хулгай Одоо нөгөө эх орноосоо, иргэдийн татварын орлогоос дээрэмдэж хулгайлсан томчуул их хурлын гишүүд дарга нар хэзээ ийм шудрага шүүхээр орох вэ
2019-06-18
ХИЙМЭЛ:
ХОХИРОГЧ ГЭЭД БАЙГАА НӨХӨР ЯАСАН ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ГОЛ НЬ ТАСАРСАН ХҮН БЭ? МОНГОЛЧУУД ЁСТОЙ ЕРТӨНЦИЙН БУЛАЙ БОЛЖ ТААРСАН ХҮМҮҮС ЮМАА, ТЭР НӨХӨР ҮР, ХҮҮХЭДТЭЙ БАЙЖ ТААРАА ҮЙЛЭЭ ҮЗЭХ БАЙХДАА, НЯЛХ АМЬТАНЫГ ӨРӨВДДӨГГҮЙ МОНГОЛ ХҮН ХҮНЭЭ АЛДАЖ ДЭЭ