Өнөөдөр балетын тоглолттой
2019-06-18

Монголын Балетын  Холбоо  нь гадаадын  болон  монголын  өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадвар, тэдний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд  анх санаачилан БНСУ-ын  болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан  “Spirit of ballet” гала тоглолтыг амжилттай  зохион байгуулсан. Энэ удаад “Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдын 2 дахь гала тоглолтыг БСШУСЯамны дэмжлэгтэйгээр “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд УДБЭТеатртай хамтран зохион байгуулах гэж байна. 

 

 

Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад улс, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монгол улсын консерватори, Монголын үндэсний балетын сургууль,  Селфида, G-river зэрэг  балетын студийн  өсвөрийн балетчид оролцох  юм

 

Тоглолт 2019.06.18ны 19 цагт УДБЭТеатрын тайзнаа тоглогдоно.

 

Shuud.mn
Сонин хачин