Монголчуудыг муухай харагдуулдаг борооноос татгалзъя
2019-06-18

Ер нь бол энэ Монголд бороо, салхи шиг хэрэггүй зүйл алга, тэр дундаа Улаанбаатарт. Хамаг байшин барилга хийсгэж, зам харгуй урсгаж хаячих гээд үгүй бас зовоох юм. Бараан үүл гарч, тэнгэр бүрхээд эхлэнгүүт л санаа чилж эхлэх юм. За, борооны өмнө шуурга дэгдэнэ. Нөгөө шар хашлага, нөгөө хэдэн барилгын гадна фасад яах бол, тэсдэг л байгаа даа гэж зовох. Бороо ороод эхлэнгүүт зовох зүйл бас нэмэгдэнэ, нөгөө зам урсаад алга болох вий, ай бас хэцүү.

 

 

Уг нь жил бүр л засч сэлбэж, шинэчилдэг юм манай хот, замаа. Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байна, гэхдээ яахав замаа засна гээл хэдэн саяар нь наана өө. Нөгөө мөнгө чинь элс хайрга, асфальт болоод энэ замд дэвсэгдэнэ. Бид чинь хар зам дээр биш мөнгөн дээр гишгэж явдаг юм шдээ. Ингэж үр хүүхдийнхээ цэцэрлэг сургууль, үдийн цайнаас нь харамлан байж замдаа наасан мөнгө нэг салхи, нөгөө борооноор урсаад талийна шүү дээ, хайран юм. Тэгээд яадгийн, хийсэн хүнийг загнаад нэмэргүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд дахиад мөнгөө наана. Уг нь санаагаар болдог бол зам дээр мөнгө нааж байгаа хүмүүс жаахан сэтгэл гаргачихвал ч...өгсөн мөнгөний талыг нь ашиг гэж халааслахын оронд наад зам дээрээ наачихвал ч хоёр борооны ая даана л даа, чааваас гэж. Одоо чинь ганц бороонд дээрэлхүүлээд, зуны турш байгалийн давагдашгүй хүчин зүйлийг давах гэж хотоороо нэг юм болж байна шүү дээ.

 

Ямар монголчуудыг хулхины ажил хийдэг, нүгэлийн нүдийг гурилаар хуурдаг гэж загналтай нь биш. Дээр нь хийсэн ажилдаа эзэн болдоггүй, сэтгэл гаргадаггүй гэж муучлалтай биш. Бүр төсөвлөсөн хөрөнгийг талыг нь идэж, талаар нь ажилласан нэр зүүдэг гэсэн хоч өгөлтэй  нь биш. Тэрний оронд зүгээр л тэнгэрээс гуйя, бороо бүү хайрла. Салхи бас хэрэггүй. Наад бороо, салхи чинь манай хотыг нүүлгэх гээд байна. Замын, барилгын, хашлаганы, хүний чанарыг хамтад нь шалгаад хэцүү байна. Тиймээс монголчуудыг муухай харагдуулаад байгаа наад бороо, салхиа л больчих, тэнгэр минь.

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
МАНАН Мафигаас бороо оруулж салхи шуурга гарахыг болиулж ѳгѳѳч гэж үнэнээсээ гуйж байна.Та нарын минь байшин барилга нурж уул уурхайн баялаг чинь усанд автах бий гэхээс санаа зовох юм.Та хэд маань л гадны оронлуу чѳлѳѳтэй нисэж бууж байвал яахав.Онгоцны буудал гайгүй байгаа сайн болгоомжтой явцгаагаарай.Та нарын шавхруу долоогч нь байнаа.
2019-06-18
Huz:
Esregeeree hur boroo elbeg baig
2019-06-18
зочин:
зам хийхдээ усны хаялга траф хийдэггүйгээс ийм болж байна. Гадны оронд бороо яаж орсон ч зам дээр тогтдоггүй .Усны сувагчлал сайн хийдэгт байгаа. Хяналт муу,зураг ,технологийн шийдлүүд муу байгааг жил бүр бороо хэлж өгөөд л байгаа . Зам тээвэрийн нэгдсэн бодлого байхгүй явж ирсэний хүндрэл юмаа. Одоо их мэдэгч нар давагдашгүй хүчин зүйл гээд л өнгөрөх байхаа.
2019-06-18
Монголын замын зузаан Япон, Чилийнхээс 5 дахин, Тайландынхаас 3 дахин нингэн
2019-06-18
zochin:
hujaa nar hulhi gedeg mongolchuud shig hogiin hulhi humuus delhiid baihgui ee.
2019-06-18