Монголд анх удаа…
2019-06-18

Спортын гимнастикийн өсвөр үеийн Азийн цомын тэмцээн зургаадугаар сарын 12-15-д Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай явагдлаа.

 

 

Тэмцээнд Хонконг, Тайвань, Казахстан, Энэтхэг, Сингапур, Малайз, Монгол Улсын 90 гаруй тамирчид эрэгтэй 6, эмэгтэй 4 хэрэглэлд хүч сорьсон юм. Хөвгүүдийн багийн төрөлд Казахстаны баг 220.600 оноогоор тэргүүлж, Тайванийн баг 218.750, Монгол Улсын баг 211.900 оноогоор удаалав.

 

 Хөвгүүдийн харайлтын төрөлд Монгол Улсын тамирчин Баярсайханы Болдбаатар 12.950 оноогоор, өндөр нам савлуурын төрөлд Монгол Улсын тамирчин Энхтүвшингийн Мөнхнаран 9.750 оноогоор мөнгөн медалийн эзэн болсон юм.

 

Ийнхүү нутагтаа болсон Азийн цомын тэмцээнээс манай баг тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо.

 

Монгол Улсад анх удаа спортын гимнастикийн өсвөр үеийн Ази тивийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бол зургаадугаар сарын 20-23-нд “Буянт-Ухаа” ордонд спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авахаар бэлтгэж байна. Тэмцээнд одоогоор 19 орны 300 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

 

 М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин