АНУ хууль бус цагаачдыг ирэх долоо хоногт буцаана
2019-06-18

 

 

Ирэх долоо хоногт АНУ-ын цагаачлалын болон гаалийн цагдаагийнхан олон сая хууль бус цагаачийг нутгаасаа албадан гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 


“Ирэх долоо хоногт АНУ-ын цагаачлалын болон гаалийн цагдаагийнхан АНУ руу хууль бусаар нэвтэрсэн олон сая цагаачийг нутгаасаа гаргах ажиллагааг эхлүүлнэ. Тэд ирсэн шигээ л маш хурдан гарна” хэмээн Трамп твиттер хуудсандаа бичсэн байна. 


Түүнчлэн Гватемала улс гуравдагч орнуудын иргэдэд орогнол олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн байгаа гэж мэдэгдлээ. Энэ хэлэлцээр нь цагаачид анхлан очсон орондоо орогнол авах боломжийг олгох юм байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин