Б.Чойжилсүрэн: Засгийн газар алдаа гаргаснаас дараагийн санхүүжилт орж ирээгүй

ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт орж ирээгүй байгаа. Зарим эх сурвалж уг санхүүжилтийг зогссон мэдээлэл ч гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодруулахад:
-Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэхээр найман сарын хугацаанд хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд эдийн засгийн уналтаас сэргийлж, өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 8 хувьтай байна. 2017 оны гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банктай 580 сая ам.долларын евробондын төлбөр төлөх хугацаа тулсан байсан. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн хамгийн гол үр дүн энэ. Зургадугаар ээлжийн санхүүжилт орж ирэхгүй бол эдийн засаг муудна. Өнгөрсөн жил олгох ёстой санхүүжилтэй Дэлхийн банк, Японы Засгийн газар олгосонгүй. Засгийн газар хэлэлцээр хийгээд явж байгаа. 2019, 2021 онд төлөх том төлбөр байхгүй. Гэхдээ ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусахгүй бол олон улсын санхүүгийн байгууллагаас манай улс тусгаарлагдана. Мөнгө угаах, олон улсын терроризмтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орвол гадаад төлбөр тооцоо хаагдана. 2019 онд Засгийн газар алдаа гаргах шиг боллоо.
-Хөтөлбөрийн хүрээнд хийсэн хэлэлцээр хэрэгжээгүйгээс санхүүжилт орж ирэхгүй байна уу?
ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээ хийх үед тодорхой зүйл тохирсон. Үүн дотор банкны бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн зүйл орсон. Банк нэг хөрөнгө оруулаад бусдын хөрөнгийг татан төвлөрүүлэх эрхтэй.
-Зориудаар банк дампууруулсан гэсэн яриа байна?
-Энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Холбогдох хүмүүсээс тодруул.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ