Монголын зүүн чиглэлийн төмөр замыг ОХУ "таашаажээ"
2019-06-18

 

Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улсын эдийн засагтай холбоотой хэд хэдэн асуудал яригдснаас төмөр замын хөгжлийн асуудлыг хөндсөн сэдэв илүүтэй анхаарал татлаа. 


Тодруулбал, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын төгсгөлөөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ ОХУ, БНХАУ, Монгол улс хамтран Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, Зүүнбаян-Ханги чиглэлд шинээр төмөр зам тавих асуудлыг авч хэлэлцэнэ гэж онцолсон байна. 


Оросын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас болох kremlin.ru дээр мэдээлснээр ОХУ Улаанбаатар төмөр замын бааз дээр эдийн засгийн коридорыг шинэчлэх төлөвлөгөө онцгой ач холбогдолтойн дээр Хятад, Монголын түншүүдтэй хамтран тээврийн энэ судлын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, Хятадаас Европын зах зээл рүү болон Европоос Хятад руу гэсэн чиглэлийн ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. 


Мөн “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг шинээр байгуулах нь дэд бүтцийн чухал төсөл. 1520 миллиметрийн өргөнтэй энэ хэсгийг байгуулах нь Орос, Монголын хувьд Монгол-Хятадын хил дээрх одоогийн хилийн зангилааны ачааллыг бууруулж, ачааны урсгалыг жигд хуваарилах боломж олгоно” гэж Путин өгүүлсэн байна. 


Мөн олон улсын авто тээврийн тухай гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлснээр транзит нөөц боломжийг бүрэн ашиглах боломжтой болно гэж Путин мэдэгдсэн. Энэ баримт бичиг хүчин төгөлдөр үйлчилж эхлэвэл Орос, Хятад, Монголын ачаа тээвэрлэгчид хилээр хялбаршуулсан журмаар нэвтэрч, өөрийн улсын баримт бичиг болон бүртгэлийн дугаартайгаа гурван улсын нутаг дэвсгэр дээгүүр чөлөөтэй зорчих боломжтой болох аж. 


Энэ уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпин төмөр замын төв шугмыг шинэчлэх нь эдийн засгийн коридорын хүрээн дэх нэн тэргүүний төсөл гэж онцолсон байна.”Энэ төслийг хэрэгжүүлэх үндсийг тавихын тулд талууд техник эдийн засгийн үндэслэлийг шат дараатайгаар хийнэ гэдэгт итгэж байна” хэмээн Ши Жинпин мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн
 

 

Shuud.mn
Сонин хачин
Светлый Мэн:
Монголын Төмөр Замаа хөгжүүлмээр юм
2019-06-18
Nnnnn:
Yagaad hos zam tavich8hdaggui yum boloo
2019-06-18
Манай сармагчин зодолдох гэж бга хүн шиг зогсохын байж байгнээ ичмээрийн ямарч дипломат ёс алга. 2 том гүрний дунд ашиглагдаж баларнөө манай тэргүүн төмөр замаас 230.000$ хусчаад тэрнийгээ далдлах гэж төиөр зам гэж их мэрийлттэй хөөцөлдөж явна кк
2019-06-18
Дарваан хар фсдаг хол байлгаарай
2019-06-18
medeej:
хятад орос 2-т ашигтай наймаа болжээ
2019-06-18
Ene bol ajil bnshuu
2019-06-18