Үндсэн хуулийн эхийг баригчаар Д.Лүндээжанцанг томиллоо
2019-06-18

 

УИХ-ын нэгдсэн хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэн. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх ажлын хэсэг байгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан юм. Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, Ө.Энхтүвшин ахлагчаар, Үндсэн хуулийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. 

 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмж орж болох эсэхийг асуухад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Ажлын хэсэгт хууль санаачилсан гишүүд болон парламент дахь намуудын төлөөлөл орсон байна. Дэгийн хуулиар чуулганы хуралдааны үеэр нэмж гишүүнээр оруулах боломжгүй байх гэлээ. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гуравдугаар  хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар байгууллаа. 

Ажлын хэсгийг Ө.Энхтүвшин ахалж, Ж.Батзандан, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Г.Солтан нарын гишүүд багтжээ. Үндсэн хуулийн эхийг баригчаар Д.Лүндээжанцан гишүүнийг томиллоо. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэих хурал үндсэн хуулиар тоглохоо больсон нь дээр байхаа эх баригч нь арай ѳѳр гэгээтэй хүн алга уу
2019-06-19
zochin:
setgelgui xulgaich setgelgeetei mongoliin ireeduig boddoggui emd camcnii xulgaichig tomilloo. xelj yarij bgaa yuman dotor ni avax yum alga dordoxiin doloon eerchlelt xiij mongol ter, ediin zasgiig samarsan xvneer daxin axluulj aldaag ni zasuulax yum genee. yaxuu ard tvmeen. oyunxorol ene 2 -oos busad ni ug ni gaigui baij medex.
2019-06-18
eh barigchaar tomilov gedgiig yu gej oilgoh ve? Deerees ni ochoj ochij enhtuvshin gej mudakaas uur ajlyn heseg ahalchih hun oldsongui yu??
2019-06-18
Нохой долоо
2019-06-18
Малчин:
Монгол улс уг нь Улсын их, бага хурал гэсэн 2 шатлалтай хууль тогтоох байгууллагатай байх нь зөв шүү, өргөн уудам нутаг дэвсгэрт тархай бутархай суурьшсан ямонголчуудад таарсан систем
2019-06-18