Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар иргэдийг мэдээлэлжүүлж ажиллаарай
2019-06-18

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувийн саналаар дэмжсэн юм. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийг байгуулах тогтоолыг бэлтгэлээ.  Ингээд чуулганы хуралдаанд танилцуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийг Ө.Энхтүвшингээр ахлуулж, Үндсэн хуулийн эхийг баригчаар Д.Лүндээжанцанг томилох УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. 

 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашнаас гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр ард иргэдийг мэдээлэлжүүлж ажиллаарай" хэмээн анхааруулав. 

-

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Албан тушаалаа ашиглаж мэргэжлийн бус Эгч Батцэцэгийгээ төрийн албанд алба хацуулж, төрийн ажлыг нураахаа зогсоох юм биш үү? Их хурлын даргаа. Ийм байж ичихгүй шудрага ёс гэж худлаа ярихаа болиоч. Ядахдаа ичээч эгч дүү хоёроо.
2019-06-21
Иргэн:
Ард түмнийг төөрөгдүүлж элдэв нэр хоч өгч ҮХ-ийн өөрчлөлтийн эрч хүчийг сааруулж болохгүй ээ?! Харин ч энэ цагтаа хэрэгтэй асуудлуудыг багтаасан дордуулсныг дээрсгэсэн аятайхан хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
2019-06-19
Иргэн:
Ард түмнийг төөрөгдүүлж элдэв нэр хоч өгч ҮХ-ийн өөрчлөлтийн эрч хүчийг сааруулж болохгүй ээ?! Харин ч энэ цагтаа хэрэгтэй асуудлуудыг багтаасан дордуулсныг дээрсгэсэн аятайхан хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
2019-06-19
Иргэн:
2019-06-19 12:17 Ард түмнийг төөрөгдүүлж элдэв нэр хоч өгч ҮХ-ийн өөрчлөлтийн эрч хүчийг сааруулж болохгүй ээ?! Харин ч энэ цагтаа хэрэгтэй асуудлуудыг багтаасан дордуулсныг дээрсгэсэн аятайхан хувилбар байна лээ?! Дэмжиж батлах хэрэгтэйшдээ?!
2019-06-19