Улаанбаатарт Парис хотын нэрэмжит талбай байгуулахаар тохиролцлоо
2019-06-19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч  уулзлаа. Уулзалтаар  Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.

 

 

Нийслэлийн ИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар зөвшөөрөл хүссэн байна. Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон  талаар Элчин сайд Филипп Мэрлин энэ үеэр хотын Захирагчид уламжлав.

 

Уулзалтын үеэр Хотын захирагч С.Амарсайхан “2018 онд Парис хотод ажлын айлчлалаар явахдаа хот төлөвлөлт дээр хамтарч ажиллахаар болсон. Одоо манай дээр “Хот төлөвлөлт судалгааны институт”-ыг байгуулж ажил нь жигдрээд явж байна. Энэ ажлын хүрээнд Парисын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Парисын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад Улаанбаатар хотын аль хэсэгт байгуулж, тохижуулах талаар санал солилцоод ажиллая” гэлээ. 

 

Францын Элчин сайд Филипп Мэрлин хамтарсан ажлын хэсэгт орж ажиллах бүрэлдэхүүнийг албан бичгээр уламжлахаар болж, ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо.

Shuud.mn
Сонин хачин
Dan:
Hello everyone in this forum i am little bit ashamed to share this marvelous story about a great herbalist who helped me enlarge my small penis size through his herbal mixture cream, i was heartbroken before because i have a very small penis about 3 inches which was so annoying and shameful i could not satisfy my wife in bed ,,my marriage was really breaking and i needed help urgently, i have used pills, vaccines, drugs, surgery but none worked...so one faithful day as i was browsing through the internet i saw few comments on a forum about how MARK HARRY from UK testified of how he helped him enlarge his penis and also cured his MOM diabetes type 2 disease,,i contacted him through his email purenaturalhealer@gmail.com he replied and gave me steps to follow and i did just as he said ,and he sent me the herbal cream to me through UPS and i received it within 4 days and used the herbal cream for just 14 days to my greatest surprise my penis that was 3 inches before enlarge to 10.5 inches long when fully erected ,for just two weeks of using his herbal mixture cream ,,wow my wife loved me more and was so happy that i can satisfy her very well now in bed ,,i even last longer than before thank you so much Priest Salami for making life a better one to live in ..so if you are out there having similar problems please contact him now on his email purenaturalhealer@gmail.com or WhatsApp and call him on +2348143757229 thanks
2023-04-11
Paranzin gudam baila ch yalaa, bhgui ch yalaa. Uvchingui bol Mongol bayn.
2020-03-13
irgen:
zygeer l naad hotoo , ulsaa oorsdoo tolovloj hogjyyleechee !!!
2019-06-19
Үнэн үг:
Гудамж, талбайн нэрийг гадныханд зарж, тал засаж хэдэн төгрөг гуйлагчилдаг менежмент зогсохгүй бололтой. Нэр хүндээ, эсвэл газраа зарж мөнгө олдог гутамшиг хэзээ зогсох вэ.1990 оны дараа үндэсний хөөрөл дэвэрч гадны нэр хаягтай бүгдийг Монгол нэрээр сольсон одоо хэдэн төгрөгний төлөө нөгөө тийшээ хазайлаа. Цаг үеийн нөхцөлдөө автагдаж дандаа нуглаа хийдэг уйваагүй Монгол зан хэзээ арилах вэ.
2019-06-19
монгол:
ичих нүүргүй бас л гуйлагчин ажил аа хийж байна.
2019-06-19