Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой маргааш тохионо
6-19

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой маргааш буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тохионо.

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй.

 

Түүхт 15 жилийн ойг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд алба сурталчлах болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин