ВИДЕО: Меркелийн бие гэнэт мууджээ
Зургаадугаар сарын 18-нд Германы канцлер Ангела Меркель Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр гэнэт бие нь мууджээ.
Дүрс бичлэг дээр хоёр орны тэргүүн улаан хивсэн дээр зогсож байх үед Меркель гэнэт чичирж байгаа нь дүрслэгдсэн байна. Меркель ганцхан минутын дотор гараа арав гаруй одоо солбих бол энэ байдалд Зеленский огт анхаарал хандуулахгүй зогсох аж.
Риа Новости агентлагийн мэдээлснээр, канцлер энэ үед бүх биеэрээ дагжин чичирж, ялангуяа төрийн дуулал эгшиглэх үед биеийн чичиргээ нь эрс нэмэгдсэн гэнэ.
Харин хоёр орны төрийн тэргүүний уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр Меркель дээрх явдлыг тайлбарлахдаа усгүйдсний улмаас бие нь тавгүйрхсэн гээд “Би хэдэн аяга ус уугаад л бие хэвийн болсон” хэмээн Ангела Меркель өгүүлжээ. Мягмар гаригт Берлин хотод 30 градусын дулаан байсан бөгөөд энэ халуунд канцлерын бие тавгүйрхсэн аж.
Энд дуулгахад, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Германы канцлертай уулзахаар тус улсад нэг өдрийн айлчлал хийсэн юм. Тэд уулзалтын үеэр Донбасс дахь сөргөлдөөнийг зогсоох, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хэтийн төлвийн талаар ярилцжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ