КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд 
2019-06-19

Таван ангит “Чернобыль” кино дуусаад олон хоног өнгөрсөн ч энэ цувралыг тойрсон яриа, маргаан өнөө хэр намжихгүй байна. Бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралын тоонд ороход тун ойрхон байгаа энэ киноны талаар олон шүүмж, сэтгэгдэл гарсны дотроос кинон дээр гарсан алдаануудыг оросууд хэрхэн түүвэрлэсэн талаар Комсомольская правда мэдээлснээр хүргэе. 


1. Эхний анги академич Легасов сүйрлийн талаарх бодлоо магнитофонд бичиж байгаа дүрслэлээс эхлэнэ. Тэрбээр өрөөн дотуур явж муураа хооллох бөгөөд үзэгчид академичийн амьдарч байгаа өрөөг харна. Үнэхээр аймшигтай, ЗХУ-ын үед хүмүүс цалингаас цалингийн хооронд амьдарч, олон жилээр байрандаа засвар хийж чаддаггүй байсан гэдэг нь үнэн. Гэхдээ академич халтартсан ханатай, будаг нь хуурсан рамтай цонхтой, бохир сав суулга хөглөрүүлсэн байранд амьдарна гэдэг үнэнээс хол. ЗХУ-ыг үед академичид тухайн үедээ л тансагт тооцогдох байр, албаны автомашин, зуслантай байсан бөгөөд тэдний гэр орныг цэвэрлэгчид ирж цэвэрлэдэг байсан юм. Тиймээс Легасов кинон дээр харуулсан шиг байранд амьдрана гэдэг байж болшгүй хэрэг. 


2. Москвагийн №6 эмнэлэг. Цувралыг бүтээгчид энэ эмнэлгийг мөн л будаг нь халцарсан рамтай цонх, хуучирсан хана, ширэм нь гарсан паар, хуучирч шарласан тааз, элэгдсэн тавилгатайгаар дүрсэлжээ. Энэ нь тэгээд бүр Москвад шүү! Тухайн үед бүхнийг шинээр бүтээж, барьж байсан тул Москвад битгий хэл мужуудад ч ийм дүр зураг байгаагүй. 


3. Зарим байрнуудад орчин үеийн вакуум цонх, гадна өнгөлгөө харагдана. Харин хамгийн бүдүүлэг алдаа нь осол болсны дараах үеийг харуулахад ослын хор уршгийг арилгасан хүмүүст зориулсан хөшөө харагдана. Энэ хөшөөг Чернобылийн сүйрэл болсноос 25 жилийн дараа буюу 2011 онд босгож байв. 

 

4. Цуврал дахь хамгийн аймшигт кадрууд нь хэдхэн хоногийн дотор цусан царцмаг болон хувирч байгаа гал сөнөөгчид. Үнэн хэрэгтээ цацраг ингэж нөлөөлдөггүй. 


5.Горбачевийн өрөөнд “Догшин Иван хүүгээ хөнөөж буй нь” зураг өлгөөтэй харагдана. Үнэн хэрэгтээ энэ зураг Улс төрийн товчооны байрны хананд огт байгаагүй. 


7. Щербина болон Легасов нар АЦС-аас холгүйхэн тамхи татаж зогсох бөгөөд тэдний гарт “БГ” гэсэн тамхи харагдана. Ийм тамхи ЗХУ-ын үед байгаагүй, харин “Булгар Табак”-ийн үйлдвэрлэсэн “БТ” тамхийг зөвлөлтийнхөн ихээр татдаг байв. 


8. Кинон дээр архи хэт их хэрэглэнэ. Цэргүүд машинаар нь зөөж авчирсан архи буулгах аж. Харин тухайн үеийн хүмүүсийн яриагаар, ингэж их архи хэрэглэдэггүй байсан, учир нь ЗХУ-д тэр үед согтууруулах ундааны эсрэг кампанит ажил өрнөж байсны дээр армид архидан согтуурах явдал байх боломжгүй гэжээ. 


9. Ослын дараа цэргүүд гэрийн тэжээвэр амьтдыг буудахдаа 1944 оноос хойш ашиглахаа больсон Мосины винтов буу ашиглана. 


10. 1987 оны гуравдугаар сарын үеийн Москваг харуулахдаа алдаа гаргасан гэж үзэгчид шүүмжилж байна. Учир нь кинон дээр Москваг биш харин Украины нийслэл Киевийг харуулах аж. Энэ кинон дээр Москвагийн дүрслэлийг гаргахдаа Польш болон Чех улсад дараа нь Украинд хийжээ. 


11. Хүүхдүүдийн дээрээс үхсэн шувуу унаж байгаа дүрслэл мөн л бодит байдлаас хол. Учир нь пионерууд алхаж яваа Припять хот Чернобылийн АЦС-аас 3 км зайд  байсан бөгөөд тухайн үед үхсэн шувуу унаж байсан тохиолдол гагцхүү реакторын ойролцоо гарч байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bas l hudlaa zalhinmaa. 8 aldaandeer arhi uudaggvi bsn gsn bna sudalj unshij bsn tend bsn hvnii yarisnaar arhiig mash ih uuj bsn avdar avdaraar avchirj tasartlaa arhi uuj bsn zarim n tasarj zarim n uursiiguu hyanaj zarim n hyanaltgu ibolj bsn gesen bnale.
2020-04-30
zochin:
bas l hudlaa zalhinmaa. 8 aldaandeer arhi uudaggvi bsn gsn bna sudalj unshij bsn tend bsn hvnii yarisnaar arhiig mash ih uuj bsn avdar avdaraar avchirj tasartlaa arhi uuj bsn zarim n tasarj zarim n uursiiguu hyanaj zarim n hyanaltgu ibolj bsn gesen bnale.
2020-04-30
Эхнийх бол алдаа биш Акедимчийг бараг цөлсөн байгаа.
2019-09-25
Zelem:
Kino shyydee kkkk, yun aldaa vee, yamar shalgalt uguj baigaa bish, shyymjlel gevel ortoi sanagdaj bna.
2019-09-23
Зочин:
11-хэн алдаа гаргажээ.
2019-06-20
Энгүүн:
эдгээр алдаа ерөөсөө л америкчуудын бүдүүлэг сэтгэлгээнээс үүдэлтэй.
2019-06-20
Эхнийх бол алдаа биш Акедимчийг бараг цөлсөн байгаа.
Зураач:
Уран сайхны кино гэдгийг ойлгох хэрэгтэй! Баримтат кино биш шүү дээ.
2019-06-20
За яахав дээ ганц нэг алдаа байгаа л байх. Гэхдээ л дажгүй гоё кино болсон бна лээ.
2019-06-19
Монгол хүү:
ТЭР 1986 ОНД ЗХУ-Д АМЬДАРЧ СУРАЛЦАЖ БАЙЛАА. ЭНЭ АЛДААГ ШҮҮМЖЛЭГЧ БЭЭР ЯГ ҮНЭНЭЭР БИЧИЖ АЛДААГ ОЛЖЭЭ... ТЭР ҮЕИЙГ Л ИНГЭЖ ИЙМ АЙМААР БОХИР БАЛИАР БАЙСАН МЭТ ДОТОР НЬ АМЬДАРЧ БАЙСАН БИДНИЙГ ОЙ УХААНАА АЛДААГҮЙ БАЙХАД ОДОО ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА ИНГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ, КИНО ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ МЭДЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ИТГҮҮЛЖ БАЙНА ГЭДЭГ НЬ, БИДНИЙГ Ч ГЭСЭН ШАЛ ХУДЛАА ЗҮЙЛЭЭР МУНХРУУЛЖ БАЙСАН БАЙХ ГЭДЭГ ҮНДЭСЛЭЛ БИЙ БОЛЖ БАЙНА ...
2019-06-19
Гал сөнөөгчид цусан царцмаг шиг болсон нь бодит үйл явдал. Энэ тухай гал сөнөөгчийн эхнэрийн дурдатгалд бий. Нас барахад үед нь хамаг биед нь задрал явагдаж арьсан дотроо мах нь яснаасаа салсан байсан нь өргөхөд мэдэгдэж байсн гэдэг. Легасов ч гэсэн албан бусаар коммунист намын эсрэг гэмт хэрэгтэн гэгдсэний улмаас ямарч найз нөхөдгүй, харилцах хүнгүй маш хүнд нөхцөлд амьдарч байгаад эцэстээ амиа хорлосон.
2019-06-19
halcarsan hana ene ter bol unen shuudee orosiin tv ttim zurag medeelel uridni zondool gardag baisan baga zergiin hetruuleg baiz bolno ene bol uran saihanii nairuulaga uneng oorsdoon heden arvan zil nuuchaad odoo shuumleh hereggui
2019-06-19
Ari:
Зарим нэг алдаа гэж байгаа нь уран сайхны хэтрүүлэг байж болох зүйл байна. Мөн одоогийн Москвад тухайн үеийн дүр төрхийг гаргах боломжтой обьектууд олдохооргүй байсан ч юм бил үү, тэгээд уран бүтээлчид нь өөр хотуудад орлуулж зураг авсан байлгүй. Хамгийн гол үгүйсгэж чадахгүй зүйл нь дэлбэрсэн шалтгаан нь АЦС-ын удирдлагын өрөөнөөс унтраах товчлуур дарснаас болж, өөрөөр хэлбэл унтраах ёстой товчлуур нь эсрэгээрээ тэслэх команд болсон үйл явдал юм уу даа.
2019-06-19