“Жорлонгийн хувьсгал”: Төрийн байгууллагууд нийтэд ариун цэврийн өрөөгөөр үйлчилнэ 
2019-06-19

Хятадын Цянсу мужийн Суцянь хотын төрийн болон олон нийтийн байгууллагууд олон нийтэд зориулан ариун цэврийн өрөөгөө нээлттэй байлгах шийдвэр гарсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ. 


Ингэснээр хотын иргэд төрийн байгууллагууд дахь 70 ариун цэврийн өрөөгөөр 09:00-17:30 цагийн хооронд чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой болсон байна. 


Түүнчлэн хотын иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс жорлонгуудын байршлыг заасан жижиг самбаруудыг байршуулсан байна. 


Энд дуулгахад, шинээр жорлон барих, хуучнуудыг засахад чиглэгдсэн “Жорлонгийн хувьсгал” Суцяньд 2013 онд эхлэсэн юм. Энэ арга хэмжээ эхлэснээс хойш хотод 24 цагийн турш, иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой 578 жорлон баригджээ. 


Харин нийт Хятадын хувьд, сүүлийн жил хагасын хугацаанд жуулчны хэсгүүдэд нийтдээ 30 мянга гаруй нийтийн жорлонг барьж, хуучныг зассан байна. Ингэснээр Засгийн газрын гурван жилийн төлөвлөгөөний хүрээнд шинээр байгуулах, хуучныг шинэчлэхээр төлөвлөсөн нийт жорлонгийн 47 хувийг ашиглалтад оруулжээ. 


Дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед Хятад улс 2018-2020 оны хооронд аялал жуулчлалын бүсүүдэд нийтдээ 64 мянган жорлон ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ариун цэврийн өрөө:
Төрийн, хувийн гэлтгүй бүх үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдээ ариун цэврийн өрөөгөөр хангах ёстой. Мөн олон нийтийн газар нийтийн ариун цэврийн өрөө заавал байх ёстой. энэ бол хотын соёл...
2019-06-19