"Жаст"-ын Батхүүгийн хөрөнгийг борлуулж, "Эрдэнэт"-ийг хохиролгүй болгоно
2019-06-19

 

"Эрдэнэт" үйлдвэр Эрдслийн сангаасаа 40 сая ам.доллар гаргаж "Стандарт" банкны өрийг төлсөн гэж Шадар сайд мэдээлсэн. Харин энэ мөнгө "Стандарт" банкны дансад ороогүй талаар гишүүн О.Баасанхүү мэдээлж байлаа. Энэ талаар өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.   Тэрбээр:

 

-40 сая ам.доллар төлөгдсөн гэх баримтыг та бүхэнд үзүүлж байна. Энэ баримтаар дөрөвдүгээр сарын 29-нд Стандарт банкинд төлөгдөх өр хаагдсан тухай дурдсан байгаа.

 

Одоо "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдээд байна. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулсан.  "Жаст"-ын Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа юм байна. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүн дээр нэмэгдээд нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн.

 

Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах юм  уу шүүхээр шийдвэр гаргуулаад зарж борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзэж байгаа. 

 

Улсыг хохиролгүй болгохын тулд шаардлагатай гэвэл тухайн аж ахуйн нэгжүүд ямар байдлаар Ш.Батхүүгээс тэр гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байна уу үгүй юу гэдгийг ил болгоно. 

 

Ш.Батхүүгийн колонкууд нь 6-7 аж ахуйн нэгжид очсон жишээтэй. Энэ бүх ээдрээтэй асуудалд эх оронч сэтгэл гарган Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай гэж уриалъя хэмээв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
lkjl:
zailuul Batkhuu ingee uls turiin togloom bolj guilgachin negeer nemegdev mongold
2019-06-19
Ол:
ОЮУНЭРДЭНЭ ХУДЛАА БАЦААН САЙН ПОПРОХ ЮМ ЧАМААС ӨМНӨ БИТҮҮМЖЛЭЭД ТӨЛҮҮЛЭХ ШИЙДТЭЙ БАЙСАН БНА.
2019-06-19
зочин:
Засгийн газар гялалзуулж байна аа, Одоо иргэдийн гар очих мөнгийг нэмэх ямар арга байна, судлаарай
2019-06-19
Одоо даруй ажлаа хурдлуул:
Зов Оюунэрдэнэ дуу ажлаа одоо хурдыг нь нэм дэмжидэг шуу❗️
2019-06-19