Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгална
2019-06-19

 

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн талаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

 

-Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооноос гаргалаа. Инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих түвшинд хэвээр байна. Эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байна.

 

АНУ-аас БНХАУ-ын импортын барааны тарифыг нэмэгдүүлснээс гадаад орчин тогтворгүй байна. Иймд санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна. Төсвийн сахилга бат, Төв банкны бие даасан хараат бус байдлыг нэмэгдүүлэх нь чухал байгаа юм гэлээ. Мөн Монголбанкны газрын захирал Б.Баярдаваа:

                                                                                    

-Инфляци оны эцэст 6-7 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт энэ онд 7 хувьтай байна.  Эдийн засгийн гадаад орчин “салхи”-тай байна. Хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бужигнавал импортын татвараа нэмэх талаар мэдэгдлийг  АНУ хийсэн. Ингэснээр манайд эрдэс бүтээгдэхүүнээр дамжиж нөлөөлөх эрсдэлтэй.

 

2020 оноос эхлээд томоохон зээлээ төлөхөөр байгаа. Ингэснээр санхүүгийн өртөг, зардал нэмэгдэнэ. Энэ оны 10 дугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх шийдэгдэнэ.

 

Дотоодын төсвийн бодлого өнгөрсөн оноос эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд явсан. Өнөөдрийн хүүгийн түвшин эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд явж байна хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Мөнгөний бодлого.:
Мөнгөний бодлого гэхээрээ л монгол банк бодлогын хүү л ярихын. Өөр арга хэрэгслүүд, гарцууд байгаашдээ. Тэрдгээрийн талаар хэзээ ярьдаг болох юм бол. Эсвэл хүлээн авагчдад нь зориулаад тэр ярьсныгаа мэдээлдэггүй юм уу.
2019-06-19
sanchir:
мөнгөний бодлогын хүүгээ 15 болгооч инфляцид идүүлээд дууслаа. юу хүлээгээд байгаа юм бэ.
2019-06-19