Ойрын өдрүүдэд 32 хэм хүртэл хална
2019-06-19

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 29-32 хэм хүртэл халах төлөвтэй байгаа тул та өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, наршихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

 

Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө 16-18 м/с, зарим үед 22-24 м/с хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин