Коммерсантъ: УБТЗ-ын өрийн хэлэлцээр гацаанаас гарлаа 
2019-06-20


 
Монгол Улсын Засгийн газарт төлөх ёстой Улаанбаатар төмөр замын өрийн бүтцийг өөрчлөх тухай хэлэлцээр зогсонги байдлаасаа гарлаа гэж Оросын "Коммерсантъ" агентлаг мэдээллээ. 


Мэдээллийг сийрүүлвэл: “Монгол Улс  тус компанид хууль бусаар ноогдуулсан  түлшний онцгой татварын өрийг цайруулахыг зөвшөөрсөн. Үүний дараа, 100 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн үлдсэн хэсэгтэй холбоотой хэлэлцээр дахин гацсан юм. Орос улс өрийг бүхэлд нь цайруулахыг санал болгосон ч Монгол улс энэ өрийг УБТЗ-ын дүрмийн санд оруулахыг санал болгосон бөгөөд энэ хувилбараар шийдвэр талуудын оролцооны тэгш байдлыг алдагдана.  Харин одоо Орос улс өрийн хэсгийг цайруулж, үлдсэн хэсгийг УБТЗ-ын дүрмийн санд тэгш хувиар хөрвүүлэн байршуулахыг санал болгож байгаа юм” 


"Коммерсантъ"-д мэдээлэл өгсөн эх сурвалжууд хоёр талын хэлэлцээрийн явцын талаарх мэдээлэлтэй ойр хүмүүс бөгөөд тэд “Монголын засгийн газар УБТЗ-д нийтдээ 44.98 тэрбум төгрөгтэй тэнцэх хоёр зээлийг японы иенээр өгсөн” гэж мэдээлжээ. 


Одоогоор УБТЗ 16.8 сая долларын зээл төлсний дээр 3.2 сая ам.долларыг дөрвөн шилэн кабелийн шугам шилжүүлэх замаар төлсөн байна.  Гэвч  төгрөгтэй  харьцах иенийн ханш ихээхэн өссөн тул 2017 оны сүүлээр өр хүүгийн хамт 118.3 тэрбум төгрөг буюу өнөөгийн ханшаар 48.7 сая ам.доллар болсон гэдгийг "Коммерсантъ"-ийн эх сурвалжууд онцолсон байна. 


УБТЗ төлөхгүй байх эрхтэй байсан ч 1998-2015 оны хоорондох хугацаанд Монголын засгийн газраас ноогдуулсан түлшний онцгой татварын төлөлтөөс өрийн нэг хэсгийг суутгасан гэнэ. Нийт төлсөн онцгой албан татварын дүн 73.7 тэрбум төгрөг буюу 36.8 сая төгрөг хэдий ч өрийг суутгахдаа төгрөгийн хуучин ханшаар бодсон тул өр нэг их хасагдаагүй, одоогоор 100 тэрбум төгрөг буюу байгаа аж. 


Энэ талаар Оросын төмөр зам РЖД тайлбар хийхдээ “Монголын тал эцсийн дүнд түлшний онцгой албан татвар төлсөн дүн өр барагдуулахад тооцох шийдвэр гаргасан нь маш чухал. Энэ нь УБТЗ-ын хөрөнгө оруулалт татах чадварыг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Өрийн үлдсэн хэсгийг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцээр явагдаж байгаа” гэжээ. 


"Коммерсантъ"-ийн эх сурвалжийн мэдээлснээр, Орос улс УБТЗ-ын өрийг бүрэн цайруулахыг эрмэлзэж байгаа бол Монголын тал бүх өрийг дүрмийн сан болгохыг санал болгожээ. Монголын талын энэ саналыг хэрэгжүүлвэл Монголын талд УБТЗ-ын хяналтыг өгөх тул энэ хувилбар Орост ашиггүй.  Тиймээс харилцан буулт хийх үүднээс Тээврийн дэд сайд Владимир Токарев тэргүүтэй Оросын  төлөөлөгчид “өрийн нэг хэсгийг цайруулж, харин үлдсэн хэсгийг УБТЗ-ын дүрмийн санд ижил хувиар хөрвүүлэх”-ийг санал болгожээ. 


“Ямар ч гэсэн дэвшилт гарсан. Өмнө нь ОХУ “өрийг цайруул”, Монгол “үгүй” гэдэг байсан бол харин одоо хувилбарууд гарч ирлээ” хэмээн  "Коммерсантъ"-д мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна.  Харин өөр нэг эх сурвалж  “Монголын тал хувилбаруудыг гаргаж ирсэн ч асуудлыг үл хайхарвал, энэ онд болох Орос Монголын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр асуудлыг оруулж магадгүй” гэдгийг онцолжээ. 


Оросын Төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн мэдэгдснээр Монголоор дамжуулан транзит тээвэр хийх сонирхолтой байгаа бөгөөд энэ төрлийн тээвэрлэлт 2018 онд 9 хувиар өсч, 3.37 сая тоннд хүрсэн байна. Мөн Төв төмөр замын коридор (Улаан-Үд-Улаанбаатар-Бээжин-Тянжин)  -ыг хөгжүүлэх хэлэлцээрийг мөн Оросын төмөр зам дэмжин хүлээн авч байгаа бөгөөд энэхүү төсөлд зориулан УБТЗ-ын дамжин өнгөрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлж, нэвтрүүлэх чадварыг 32 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломж олгох УБТЗ-ын 2030 он хүртэлх  техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр боловсруулагдсан байгаа гэдгийг Оросын төмөр зам цохон тэмдэглэжээ. 


Монгол бол Оросын хувьд сонирхол татахуйц транзит чиглэл гэдгийг шинжээчид ч онцолж байна. Тодруулбал, “Инфолайн-аналитики”-ийн тэргүүн Михаил Бурмистров "Коммерсантъ"-д ярихдаа, Хятад руу тээвэрлэх нүүрсний тээврийн ачааг Транссиб замаас хэсэгчлэн багасгах боломжтой тул Монгол Оросын хувьд сонирхолтой чиглэл, УБТЗ зүтгүүрийн паркаа шинэчилсэн, мөн Орос улс УБТЗ-ын дэд бүтцийн хөгжилд 100 тэрбум рублийн зээл олгохоор болсон болон Таван толгой-Зүүнбаян чиглэлд шинээр төмөр зам барьвал эдийн засгийн хувь ихээхэн ашигтай гэдгийг онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Хаана байна тэр хүн чанар? үзээд буцаагаад өгье, алган дээр мигь тавь. Битгий интернациональтайгаа андуураад байгаарай. Одоо бол Монголыг багалзуурдаж байгаа ганц улс нь Орос болчихоод байна. Украйн, майден, Белорурь? Балтийн орнуудын иргэдэд чи наад үгээ хэлбэл чамайг чулуугаар шиднэ
2019-06-24
Irgen:
Oros ulsiin hun chanariig martaj bolphgui shuu
2019-06-21
Хаана байна тэр хүн чанар? үзээд буцаагаад өгье, алган дээр мигь тавь. Битгий интернациональтайгаа андуураад байгаарай. Одоо бол Монголыг багалзуурдаж байгаа ганц улс нь Орос болчихоод байна. Украйн, майден, Белорурь? Балтийн орнуудын иргэдэд чи наад үгээ хэлбэл чамайг чулуугаар шиднэ