Шүүх танхимаас: Орц, гарцаа “булаалдсан” цөс ихтэй эрчүүд
2019-06-20

Хижээл насны хоёр эрэгтэй. Нас ойролцоо, намба адил. Үл ялих шалтгаанаар маргалдсанаас өнөөдөр шүүхийн өмнө дуудагджээ. Хэн хэн рүүгээ харахыг ч хүсэхгүй байгаа нь илт.  Нэг нь “яллагдагч” нөгөө нь “хохирогч” гэсэн ширээний ард цомцойн сууна. Хуруу, гараа оролдоно. Хумсаа хазна. Яг л бөмбөгөө булаацалдан муудаж ижийдээ загнуулсан багачууд адил.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үнэт эдлэлийн дэлгүүрт ойролцоо лангуу түрээслэдэг дээрх хоёр 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр орох, гарах гарцаа “булаалдаж” маргаан дэгдээжээ. Маргаан нь зодоон болж харилцан бие биенээ цохилцоод авч. Зодоон ширүүсч шүүх, цагдаад ч тулж.

 

Эцэст нь хохирогч гэх эрэгтэйн нүдний ухархайн дотор хана гэмтэж мэс засалд оржээ. Мэс заслаас хойшхи таван сарын дараах байдлаар түүний зүүн нүдний хараа 0.95 хувиар буурсан, нүд байнга анивчиж, хөндлөн торлогууд үүссэн. Доргилтоос шалтгаалсан байж болзошгүй шилэнцэрийн хөвөлт үүссэн гэх онош тогтоогджээ.

 

Хохирогч асуудлыг эр бяраар шийдчих гээд байдаг хэнээс ч, юунаас ч айдаггүй гүндүүгүй монгол эр. Өнөөх нь харин бууж өгөх дургүй хортой, шартай цөс ихтэй монгол. Тэр хүний нүд гэмтээсэндээ гэмшсэн нь үгүй. Угаас бүр гэмтээгээ ч үгүй гэх бодол тээж суусан бололтой “Энэ өөрөө асуудлыг эхлүүлчихээд намайг зодсон гээд байгаа юм” гээд үргэлжлүүлэн гомдоллох гэсэнд шүүгч “Энд гэм буруугийн асуудлыг ярихгүй” хэмээснээр буцаад суув.

 

Яллагдагчийн өмгөөлөгч маргааныг хохирогч өөрөө эхэлсэн, мөн тус дэлгүүрийн эзнийг хариуцагчаар татах ёстой хэмээн үзэж хэргийг прокурорт буцаах хүсэлт илэрхийлэв. Хохирогчийн өмгөөлөгч ч нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт илэрхийлсэн.

 

Хуралдаан завсарлаж, шүүгч шийдвэрээ гаргалаа. Өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргав. Шүүх хуралдааныг 2019.07.02-ны 13.30 цагт хийхээр товлосноор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дууслаа.

 

Хүүхэд биш дээ. Эвээр асуудлаа шийдэж болох байтал нударга зөрүүлж нэгнээ гэмтээгээд өнөөдөр шүүхийн өмнө “Энэ өөрөө эхэлсэн” гээд сууж байгаа энэ хоёр уг нь үр хүүхэд, ирээдүй хойчдоо үлгэр дуурайлал болохуйц насныхан. Ямар ч асуудал байлаа нэг жаахан уужуухнаар сэтгээд “Хөгшөөн” гээд гар бариад эвлэрчихсэн бол өнөөдөр энд ингээд цаг, заваа үрээд суухгүй байв.

 

Ухаан дутсан газар уур ноёлдог гэдэгдээ...Нударгандаа биш сэтгэлдээ хүчтэй амьдрахсан. Иймхэн алдааны ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омгондоо багтаж ядахдаа алдах вий гэхээс энэхүү тэмдэглэлийн зорилго оршив.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
За тэгээд өөрөө эхэлихээд одоо гоншигонож суугаа бол хохино ш дээ!
2019-06-22
irgen:
manaihaan ugaasaa zuv bolovson haritsaad ch nemergui zaaval heruul uruul zodoon tsohion hiij bj oilogdog yum blee.gadaadaas ireed teriig yas mahaaraa oilogson doo
2019-06-21
2 ланд нь ижил ял онооход яадын. Өөрийнхөө үр үндсийг амилсан шуламтай нийлж алсан хүн яахаараа 5 жил авдийн. Адилхан шоронд нь хатаа. Муу гаж донтой араатнууд.
2019-06-21
Зочин:
Ер нь асуудлыг бага гэхгүй шүүхээр шийдүүлж байх нь зөв.Түүнээс бус хэн дийлсэн нь дийлж бай гэж болохгүй шүү.Шүүх нь маш шуурхай шудрага шийддэг байх ёстой.Ма.
2019-06-21
Хогшин омхий ацнууд
2019-06-21
hm taagui yum daa
2019-06-20
Аз:
Бид биенээ л гэхгүй бол хэн биднийг гэхэвдээ
2019-06-20
Zochin:
Za chi dut, chamd ted yamar gem hiiv?
2019-06-20
yag ene hariltsaanii aldaanuudiig buur dund surguuliudad hangalttai oruulah heregtei....jijighen met bolovch undestnii doroitol shuu
2019-06-20
hot:
thh yg zuw ene neg huduunuus irsen heden orkuud nere hotiig gutaaj bn, vr hvvhed n hotod usj tomrood neg gagvi niigem bvrdeh bh odoo ve ch medkv medkv laitai orkuud nemegdej ireel bh ym
2019-06-20
thh ergvv huduuniihun laitai shv, vr hvvdvvd n hotod usuud neg gagvi niigem bvrdeh bhda
2019-06-20
Harin tiim chamaig demhij bna. Ene ork hasaguud hotoor duuren. Shaal hereggui novsgnuud
2019-06-20
Zochin:
Za chi dut, chamd ted yamar gem hiiv?
zochin:
hodoonoos nuuj irsen shine tsagiin hotiin irged boloh erguu orkuud het olon bolsnii gai. unagan hotiinhon arai iim erguu, teneg baigaagui.
2019-06-20
hot:
thh yg zuw ene neg huduunuus irsen heden orkuud nere hotiig gutaaj bn, vr hvvhed n hotod usj tomrood neg gagvi niigem bvrdeh bh odoo ve ch medkv medkv laitai orkuud nemegdej ireel bh ym
thh ergvv huduuniihun laitai shv, vr hvvdvvd n hotod usuud neg gagvi niigem bvrdeh bhda