ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангиас яллагдагч оргожээ


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд өчигдөр /2019.06.19/ орой оргожээ.
Уг этгээд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдаад байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа оргохыг завдсан байна. Тэрээр өчигдөр 14.00 цагийн орчимд хорих ангийн хашааг давж, оргожээ. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар эхлүүлсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ