Ши Жинпин Хойд Солонгосыг зорилоо 
2019-06-20


БНХАУ-ын дарга Ши Жинпин пүрэв гаригийн өглөө гэргий Пэн Лиюаний хамт Пхеньяныг зорьсон талаар Регнум агентлаг мэдээллээ. 


Ши Жинпин БНАСАУ-д хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийх бөгөөд энэ нь түүний төрийн тэргүүний хувьд Хойд Солонгост айлчилж байгаа анхны тохиолдол юм. 


Эх сурвалжийн дамжуулснаар, Хятадын төрийн тэргүүнийг Гадаад хэргийн сайд Ван И, Коммунист намын төв хорооны хэлтсийн дарга Дин Сюэсян, Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ян Цзечи нар дагалдан яваа юм байна. 


Энд дуулгахад, Ши Жинпиний Хойд Солонгост хийж буй айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдсан, мөн Хятадын намын болоод төрийн тэргүүн сүүлийн 14 жилийн хугацаанд албан ёсны айлчлал хийж байгаа анхны тохиолдол юм. 


Ши Жинпин өмнө нь 2008 онд Хойд Солонгост айлчилж байсан. Гэхдээ тухайн үед дэд сайдын албан тушаалд байсан бол хамгийн сүүлд БНХАУ-ын төрийн тэргүүн энэ улсад 2005 онд айлчилсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин