12 настай хүүхдийг хүчиндсэн хэрэгтэнд 12 жилийн ял оноожээ
2019-06-20

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Cум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн "Б.У нь 12 настай бага насны хүүхдийг хүчиндсэн" гэх хэргийг тус сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчид 12 жил хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэргүүд нь эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж ахуйн хүрээнд үйлдэгдэх нь их байгаа бөгөөд дээрх хэрэг ч мөн адил эцэг, эх нь хүүхдээ хараа хяналтгүй гэртээ үлдээдэг, гадны хүмүүс гэртээ авчирч архидан согтуурдаг зэрэг шалтгаанаас үүдэн гарсан байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулинд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй.

Тиймээс эцэг, эх болсон хүн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдээ аливаа гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах, эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхийг нь хангахад анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.prokuror.mn

Shuud.mn
Сонин хачин
эааа:
Өгч байгаа ялнууд яагаал ийм харьцангуй байдаг юм бэ. Зүгээр л шүүгч хүн үзэмжээрээ шийддэг юм шиг байгаа юм. Аль ч оронд адил төрлийн хэрэгт адилхан ял оноодог байтал 3-бүх насаар хорих хүртэл зайтай байх юм
2019-06-20
Шударгабат:
Ийм булайнуудыг бүх насаар нь шоронгийн тав болгох хэрэгтэй. Болдогсон бол тайган болгох юмсан...
2019-06-20
asd:
iim huu;lita baihad cin huchindeed l baina sdhe. taliin suugaal urshuuluur garch ireed dahiad l huchindene, ana. amerikd bol buh nasaar ni horino. mongol gej neeree unheer huuligui oron baina. gemt heregtnuud yag l usand baigaa zagas shig jargaj baidag