Их хэмжээний эм, тариа хилээр нэвтрүүлэхийг завджээ
2019-06-20

 

Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор их хэмжээний эм, тарилгыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн 16 нэр төрлийн тариа 5175 ампул, 2 нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, 1 төрлийн тосон түрхлэг 1кг, 3 төрлийн эм 1000 таблетка, 2 төрлийн шингэн эм 7 литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн хурааж, хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛЫН ЦАГДААГ ГӨЛӨГ БОЛГОДОГ, ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ТАНИЛТАЙ ТОМ ХУЖАА АХЫН АЖИЛ
2019-06-20