ШШГЕГ: Гурван удаагийн ял шийтгэлтэй С.Төмөр гэгч оргосон
2019-06-20
Гэрэл зургийг MPA.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд өчигдөр /2019.06.19/ орой оргосон талаар өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон. Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана" гэлээ.

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй аж.

Эргэн сануулахад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарсан.  Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж олж тогтоосон юм.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ajl aa hiigeechee arhidaad suuj baihad ni booj yhdeg, orgodog negniihee uruuguur orj daramtalj baidag deerem hiideg hereg algaa huuli algaa
2019-06-20
irgen:
ajl aa hiigeechee arhidaad suuj baihad ni booj yhdeg, orgodog negniihee uruuguur orj daramtalj baidag deerem hiideg hereg algaa huuli algaa.

ggg:
odo neg ohin barij awaad huchindsen l yawj bgaa daa
2019-06-20