Уул уурхайн ТОМЧУУД хариуцлагын аянд нэгдлээ
2019-06-20

“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Аспайр Майнинг, Багануур, Саусгоби Сэнд, Терра Энержи, Монполимет зэрэг томоохон компаниуд “хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

 

 

Хариуцлагыг тэргүүнд тавьж,  хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг дэмжих, бодитоор төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах энэ аяныг Монголын уул уурхайн ассоциаци, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран эхлүүлж байна.

 

 

Арга хэмжээний үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Уул уурхайн салбараас болоод Монгол Улсын газар нутгийн байгалийн тэнцвэртэй байдал алдагдсан гэх ойлголтыг өөрчлөхийн тулд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд нэгдэж, зөв үйлдлээрээ үлгэрлэж, түүнийгээ сурталчлан таниулах шаардлагатайг онцоллоо. Мөн тэрбээр "Уул уурхайн салбарт хариуцлага өндөр байх ёстой. Хариуцлагатай уул уурхайн салбарыг бий болгоход нэгдэж байгаа асуудлыг бүх талаас нь дэмжинэ. Ингэж байж бид салбарынхаа нэгдсэн ойлголтыг, салбарынхаа зөв зүйтэй бодлого алхмуудыг олон нийтэд зөв сурталчлан таниулах юм.

 

Уул уурхайн салбарыг зогсоож болохгүй. Зогсох эрхгүй салбар. Тиймээс уул уурхайн салбар хариуцлагаар нэгдэх ёстой. Ингэж байж бид төлөвлөгөөний дагуу зөв зүйтэй ажиллана” гэдгийг хэллээ. 

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
африкийн алтны уурхай 150 жилийн өмнө английн талтай алтны уурхайгаа хамтарч эзэмших гэрээ хийжээ. уг гэрээ нь 6 заалттай ганцхан хуудас гэрээний 1-р заалт олборлосон алтаа африкийн банкинд тушаана 2-рт африкийн татварын хууль мөрдөнө.3-рт африкийн инженерүүд английн инженерүүдээс 2 дахин илүү цалин авна 4-рт африкийн инженерүүд алдаа гаргавал 15 жилээр ажиллах эрхийг хасна 5-рт харуул хамгаалалтыг английн тал хариуцана 6рт бүх ажилчид африкийнх байна гэжээ тэгээд л болоо. харин оюу толгойн гэрээ 800 хуудас ямар уу нөхдөө
2019-06-23
Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр энэ Оюутолгой ЮМ БОЛГОН ДЭЭР ЯВЖ БАЙХ ЮМ ДАА.
2019-06-21
хххх:
Уул уурхайн компаниуд босоо хөх монгол гэх мэтийн дээрэмчидэд шантаажны мөнгө өгч давруулаад байгаа юм биш бэз
2019-06-21