Мэргэжлийн хяналт их дээд сургуулийн булхайг дэлгэлээ
2019-06-20

НМХГ-аас дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар нийт 381 зөрчил илрүүлсэн байна.

 


Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүд:


-“Сутай”, “Эко Ази”, Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургуулиуд нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.


-“Сутай” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “эрх зүй”-н, “Шинэ монгол” технологийн коллеж, “Чингис хаан”, “Эко ази” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “инженер, технологи”-ийн, “Глобал удирдагч”, “Чингис хаан”, “Тэнгэр”, “Шинэ иргэншил”, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Орхон”, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “багш”-ийн, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “гадаад хэл”-ний, “Чингис хаан” дээд сургууль, “Орхон” их сургуулиуд нь “нягтлан бодох бүртгэл”-ийн тус тус мэргэжил хөтөлбөрийн лаборатори, кабинетууд нь дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт заасны дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байна.


-“Сутай”, “Шинэ иргэншил”, Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургууль, Радио телевиз, медиа урлагийн дээд сургууль, Эрдмийн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиуд нь шаардлагад нийцсэн номын сан, уншлагын танхимгүй, уншлагын танхим дахь суудлын тоо оюутан суралцагчдад хүрэлцээгүй байна. 


-“Шинэ монгол” технологийн коллеж нь Боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй. 


“Глобал удирдагч”, “Тэнгэр” ДС, “Гурван-Эрдэнэ” багшийн ДС, Радио телевиз, медиа урлагийн ДС, “Улаанбаатар эрдэм” ИС-иудад үндсэн багшийн эзлэх хувь хангалтгүй.


-“Глобал удирдагч” дээд сургууль нь бизнесийн удирдлагын магистрын ангид бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг элсүүлэн суралцуулж төгсгөхөөр БСШУСЯ-нд дипломын захиалгыг хүргүүлсэн зэрэг зөрчил илэрчээ. 


Зөрчил гаргасан сургуулиудад торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгах хугацаат үүрэг даалгавар өгсөн байна. Мөн шалгагдсан 15 сургуулийн 7 нь сүүлийн 3-4 жил тодорхой мэргэжлүүдэд элсэлт аваагүй тул БСШУСЯ-нд элсэлт аваагүй мэргэжлийн чиглэлийг хасуулах саналыг хүргүүлэх аж. 


Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин
VOOD:
YMR USAN TENEGUIUD NI MYIS GEH SURGUULID ORJ SURDAG BNA AA.
2019-06-25
МҮИС /Энигма/ сургууль тэнцээ юу?!
2019-06-21
irgen:
ter tusam xuuxduudiig buunuur n uur surguuliin ner barij elsuulj oyuntaaraa xivcheel zaalgadag surguuliin ner oroogui l yavj bn
2019-06-21
Ard:
Tegeed haah heregtei dee!
2019-06-20
irgen:
end ner ni orson surguuliud ner tord ni haldaad bga ene site-iig shuuhed ogooch.
2019-06-20
irgen:
heniih ni zahialga bdag yum bl doo. Ene site ni ch ymar sensatsitai yum. Mergejliin hyanalt toriin toriin bus buh chigleleer uil ajillagaa yvuuldag baiguullaguudiig shalgaj l baidag ih baga zorchil ilerch l bdag. Toriin alba ni ch gej ymarch zov shuluun ajlaa hiij chadhaa baichihsan dandaa l huivaldaan hen negnii zahialgiin daguu l ajillaj bdag yalzarsan gazar. Bi bolovsroliin salbariin hun bish l dee. . . Gehdee tanai bichsen medee8 bulhaig delgejee gesen ug helleg /zovhon oortoo busdiin anhaarliig tataj hormoi toirson hov yrij bga yum shig uildel chin busdiin ochnoon olon jil zutgej baiguulsan baiguullagiin huvi zayand buu nolooloosei gej zalbirah yum.
2019-06-20
irgen:
elseltiin ued zahialgaar hudlaa medeelel bitgii. tsatsaad bai
2019-06-20
Иргэн:
ОДОО Л МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ? УРЬД ТА НАР ЮУГАА ХЯНАЖ БАЙСАН ЮМ? ТУВТ АВИЛГА АВЧ БАЙСАН БИЗ ДЭЭ.
2019-06-20
oogii:
tegeed haalgaachee
2019-06-20