МАН Засгаа хамгаалж ажиллана

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр Засгийн газрын гишүүдийг огцрохыг шаардсан жагсаал болсон. Үүнтэй холбогдуулан тус намаас мэдэгдэл гаргажээ. МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга н.Батсүмбэрэл:
-Сүүлийн хоёр сард сөрөг хүчин АН-аас жагсаал цуглаан хийж байна. АН хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болсонд харамсаж байна. АН өмнөх парламентын үед төрийг самарч, эдийн засгийг дампууруулсан. Өнөөдөр МАН эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэж ажиллаж байна. Нам дамжсан бүлэглэлийн эрх ашиг үйлчилж байна. Улаанбаатар банкны эзэн н.Эрдэнэбилэгийг хуулийн байгууллага хорьсон. Эрүүл мэндийн салбарт сайдаар ажиллаж байсан, ЭМЯ дээр акц хийж байгаа н.Амарсанаа хувийн эмнэлэгтэй, ашиг сонирхлын зөрчилтэй хүн. ГХЯ руу маш их дайрч байна. Сүүлийн үед авч байгаа мэдэээллээр ГХЯ-наас хэд хэдэн дипломатыг татаж байгаа юм байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дипломат сүлжээ нурж байгааг эсэргүүцэж ГХЯ руу дайрч байна.
ХЗДХЯ руу мөн дайрч байна. С.Зоригийн хэрэгт гэм зэмгүй иргэдийг хэрэгтэн болгосныг болиулах гэсэн Ц.Нямдорж руу дайрч байна. Энэ байдлаа зогсоо. Улаанбаатар хотоос хэдэн хэдэн хувьчилсан газрыг цуцалсан. Үүнд газрын наймаачид үхэн хатан тэмцэж байна.
АН дотроо нэр хүндгүй болсон С.Эрдэнийг шалгуулахын төлөө ажиллана. Хэдэн хүнийг дарга, сайд болгохын төлөө, тойрог авч өгөхийн төлөө АН жагсаал хийж байна. АН нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр хийж байгаа ч хүн цуглахгүй байгаа юм билээ.
МАН Засгийн газраа хамгаалж ажиллана хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ