Ши Жинпин БНАСАУ –тай бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа 

img

 

БНХАУ-ын дарга Ши Жинпин  БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах үеэрээ хоёр орны бодит хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яам мэдээллээ. 


“Талууд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын чухал асуудлаар санал бодлоо солилцох шаардлагатай. Хоёр орны ард түмний сайн сайхны тулд бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал” хэмээн Хятадын тэргүүн мэдэгджээ. 


Түүнчлэн Хятад улс БНАСАУ-тай боловсрол, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгааг Ши Жинпин илэрхийлсэн байна. 


“Би Ким Жон Ун даргатай нягт хамтын ажиллагаатай байж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд бэлэн байна” хэмээн Хятадын тэргүүн онцолжээ. 


Эргэн сануулахад, БНХАУ-ын дарга Ши Жинпин зургаадугаар сарын 20-21-ний өдрүүдэд Хойд Солонгост айлчилж байна.  Энэ айлчлал нь хоёр орон  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдсны дээр Ши Жинпиний айлчлал нь сүүлийн 14 жилд Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгост айлчилсан анхны тохиолдол болж байгаа юм.  

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ