Асрамжаас Америкийг зорьсон ТАВИЛАН
2019-06-21

“...Монгол орон их таалагдлаа. Тэр дундаа хөдөө их гоё юм. Нийслэлээсээ хэдхэн километр яваад л уул, хад өргөн ногоон тал байх нь өвөрмөц санагдсан шүү. Бас тэмээ унах сүрдэм сайхан байлаа” хэмээн америк хүү ярив. Гэхдээ түүний хөрслөг бор царай, оч гялалзсан харц нь ч монгол...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улс хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсон. Үүнээс хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд АНУ, ХБНГУ, БНСУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг 17 оронд 269 хүүхэд үрчлүүлжээ.

 

АНУ-д 156 монгол хүүхэд үрчлэгдэн амьдарч байна. Гэхдээ тэд одоо Монгол Улсын харьяат иргэд биш. Америк аав, ээжтэй, ухаан орохоосоо л АНУ-д өсч, торнисон Америкчууд болсон.

 

Гаагийн конвенци болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид итгэмжлэгдсэн олон улсын зуучлагч байгууллагууд хүүхэд үрчлэлийн ажлыг зохион байгуулдаг. Эдгээр байгууллагын нэг АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар дамжуулан Монгол улсаас 71 хүүхэд гадаад гэр бүлд үрчлэгдсэн байна.

 

Уг байгууллагаас Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран үрчлэгдсэн хүүхдүүдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулжээ. Энэ удаад 2005-2012 онд тус байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн хоёр гэр бүлийн таван хүүхэд гэр бүлийн хамтаар Монголд зочилж өв соёл, ахуй амьдралтай танилцахаар ирээд байхтай нь таарлаа. Тэдгээр таван хүүхэд 10 гаруй жилийн дараа анх удаа Монголд ирж буй нь энэ.

 

“Бага хүүгээ үрчлэх зөвшөөрөл төрсөн өдрийн хамгийн том бэлэг байлаа”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Миллер, Антонукийн гэр бүлийнхэн Монгол гэрийн хоёр талаар эгнэн суужээ. Тэд бүгд монгол цамц өмссөн нь хүндлэл мэдрүүлнэ. Хүүхдүүд нь монгол гэрийн ур хийцийг сонирхож, модон авдар, авдар дээрх хээ угалзыг сониучирхан нухацтай ажиглана. Харин ээж, аавууд нь нуруу ч бөгтийлөлгүй цомцойн сууж, үргэлж инээмсэглэл тодруулна. Ингээд Миллерийн гэр бүлийнхэнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Яагаад Монгол орныг сонгож хүүхэд үрчлэхээр шийдсэн бэ?

 

-Хүүхэд үрчилж авах гээд маш олон газрыг судласан. Улс хооронд хүүхэд үрчлүүлэх эрхтэй байгууллагууд маш олон орныг бидэнд танилцуулснаас Монгол орны мэдээлэл маш их таалагдаж, сэтгэл татагдсан учраас сонгосон. Монгол Улсад 2005 онд анх хүрэлцэн ирж анхны хүү Төгсбаярыгаа үрчилж авч байлаа. Хүүхдийн төв сувилалын ажилчид хүн хүч бага байсан ч маш их хайр халамж үзүүлж, хүүхдүүдээ асарч халамжилж байсныг тод санаж байна.  Хүү маань дөнгөж төрөөд эцэг эхийнхээ хайр энэрэлийг мэдэрч чадаагүй ч асрагч, халамжлагч нарынхаа хайр ивээлд өлгийдүүлсэн бяцхан амьтан байсан. Үүнээс хойш бид дараа дараагийнхаа хүүхдийг Монголоос л үрчилж авахаар сэтгэл шулуудсан даа.

 

-Охин Сарнай, бага хүү Тамирааг хэдэн онд үрчилж авч байв?

 

-Элизабет буюу Сарнай охиноо 2009 онд үрчилсэн. Харин бага хүү Элбин буюу Тамираагаа 2012 онд үрчилж авсан. Тамир хүү маань аавынхаа төрсөн өдрийн бэлэг болон ирсэн юм. Үрчлэх зөвшөөрөл гараад Монголд ирэхэд аавынх нь төрсөн өдөр таарсан. Тиймээс “Би амьдралаас хамгийн том бэлэгээ авлаа” гээд Монгол Улсад төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Эргэн санахад сайхан байна.

 

-Монгол хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд онцлог юу байсан бол?

 

-Том хүүг маань Төгсбаяр гэдэг. Энэ нэрийг асрамжийн газраас нь өгсөн байсан. Энэ нэр нь хүүд маань маш тохирсон, яг л хүүг маань илэрхийлсэн нэр. Хүү минь үнэхээр л бидний төгс баяр, баясгалан. Тэр маш мэдрэмжтэй. Маш зөөлөн сэтгэлтэй, хайр татсан хүү. Спортын хувьд маш эрэмгий, хүчтэй. Америкийн хөлбөмбөгийн багт тоглодог, бага байхдаа барилддаг байсан.

 

Манай охиныг Сарнай гэдэг. Миний охин үзэсгэлэнтэй. Гэхдээ бас хатуу, чанга сэтгэлийн хүчтэй охин. Охин маань сургуульдаа маш алдартай. Танихгүй хүн сургуульд нь ховор. Түрүү жилийг хүртэл маш чадварлаг уран гимнастикч байсан. Харамсалтай нь маш ойрхон давтамжтай хоёр удаа гараа гэмтээгээд уран гимнастикаа орхиж байгаа. Охин минь сэргэлэн, маш дайчин. Байлдан дагуулна уу гэхээс ард хоцроод уйлаад суудаг “зөөлөн” охин биш.

 

Харин бага хүү Тамир маань маш тууштай. Спортлог. Аль ч спортоор өндөр амжилт үзүүлдэг. Хөлбөмбөг тоглодог. Сүүлийн үед нум сум харвалтаар хичээллэж байгаа. Өчигдөр бид хөдөө яваад нум сум харвахад бид бүгдэд хэрхэн харвах талаар “хичээл” заасан шүү.

 

-Америк орон, аж амьдралын талаар яриа дэлгэхгүй юу?

 

-Би бүтэн цагийн ээж. Миний гол үүрэг бол үр хүүхдүүдээ сайн, сайхан хүн болгож өсгөн хүмүүжүүлэх. Харин аав нь АНУ-ын газрын тосны үйлдвэрт менежер хийдэг.

 

Төгсбаяр, Сарнай, Тамир...Бүгд л хайр дүүрэн гэр бүлд сэтгэл тэнүүн өсч, хүмүүжсэн нь харцнаас нь илт. Өөрийгөө танилцуулж буй нь, Монгол оронд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцахдаа, хүсэл мөрөөдлийнхөө талаар ярихдаа ч итгэл дүүрэн хариулна.

 

Миллер Август Төгсбаяр хүү өдгөө 14 настай. Тэрбээр ирээдүйд бизнес, маркетинг чиглэлээр ажиллана гэнэ. Харин энэ айлын ганц “нар” Миллер Элизабет Сарнай охин гурван настайгаасаа хойш гэмтлийн эмч болохыг мөрөөдөж иржээ. Ирээдүйд ч энэ мөрөөдлөөрөө ажиллах гэнэ. Бага хүү Миллер Элбин Тамир "Би том болоод алх цохидог, шүүгч, хуульч хүн болно” гэж итгэл төгс хариулсан юм.

 

“Хоёр хүү минь бидний амьдралд баяр баясгалан мэдрүүлж ирсэн”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин Антонукийн гэр бүл хоёр хүүтэй. Хоёуланг нь Монголоос үрчилж авсан. Анхны хүү Антонук Жэк Даваабаярыг 2006 онд үрчилж авсан бол удаах хүү Антонук Чарли Баярыг 2010 онд үрчилжээ. Том хүү 14 настай, бага хүү 10 настай.

 

Ээж нь хоёр хүүгийнхээ толгойг үргэлж илж, бага хүү нь ээжийнхээ гарнаас тавилгүй атгаад эрхлэнгүй ширтэнэ. Ээж нь “Хоёр хүүхэд маань Баяр, Даваабаяр гэдэг нэртэй байсанд маш их олзуурхсан. Үнэхээр л бидний амьдралд баяр баясгалан мэдрүүлж ирсэн аз жаргалууд минь. Аав ээжийгээ болоод бидний эргэн тойрны ах дүүг минь баяр баяслаар бахдуулж байдаг үрс минь” хэмээсэн.

 

Том хүү Антонук Жэк Даваабаяр “Би хуульч болно. Гэхдээ би яг одоо усанд сэлэлтийн чадварлаг тамирчин. Тиймээс усанд сэлэлтээр тууштай хичээллэж олимпийн аварга болох мөрөөдөл ч бий” хэмээхэд аав нь хажуугаас нь “Манай хүү маргаанд үргэлж ялдаг” хэмээн хүүгээ магтсан юм. Харин бага хүү Антонук Чарли Баяр “Би далай, тэнгис судалдаг хүн болно. Би тэнд амьдардаг амьтдад хайртай. Тэднийг судална” гэсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эдний гэр бүлийн ганц эмэгтэй хүн буюу ээж нь мөн л адил үр хүүхдийнхээ хүмүүжил, хичээл сурлагад анхаардаг “бүтэн цагийн ээж”-ийн ажилтай нэгэн гэнэ. Харин аав нь АНУ-ын барилгын компанийн телевиз, интернетийн кабель хариуцсан менежер аж. Тэрбээр “Монголчууд манай компанийг хэзээ нэгэн цагт сонгох болов уу гэж найдаж байна” хэмээх билэгтэй үг хэлсэн.

 

Энэ гэр бүлийнхэн “Дараагийн удаа Монголд хэзээ ирэх вэ” гэсэн асуултад “Ойрхон амьдардаг бол жил болгон ирмээр байна. Том хүү маань дөрвөн жилийн дараа, бага хүү найман жилийн дараа коллежид орно. Тэр үед ирнэ” хэмээн дахин уулзахын ерөөл дэвшүүллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үрчлэгдээд гадаад орныг зорьсон хүүхдүүдэд хэн, хэрхэн анхаарал, хяналт тавьдаг вэ гэдгийг олон хүн сонирхдог. Тэгвэл энэ талаар Гадаадын иргэн харъяатын газрын Виз, зөвшөөрөл харъяатын газрын мэргэжилтн Ц.Номин “Үрчлэлийн дараах хяналт бол хамгийн чухал зүйл. Хүүхэд үрчлэгдээд явлаа, та нар эргээд хяналт хэрхэн тавьдаг вэ гэх асуултыг олон хүн тавьдаг. Үрчлэл хийгдэж дууссаны дараа үрчлэгч эцэг, эх манай байгууллага болон зуучлагч байгууллагатай хамтран гурван талт гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээнд 0-3 настай хүүхдэд хагас жил тутамд нэг удаа, 4-8 настай хүүхдэд жил тутамд нэг удаа, 6-16 настай хүүхдэд хоёр жил тутамд нэг удаа үрчлэлийн дараах тайланг манай байгууллагад ирүүлдэг. Энэ тайланг эцэг, эх өөрөө үйлдэхгүй тухайн улсын нийгмийн ажилтан, хүүхдийн төлөөх байгууллага үйлдэж манай байгууллагад ирүүлдэг. Шаардлагатай тохиолдолд манай байгууллагаас үрчлэгч эцэг эхийн зардлаар тухайн улсад очиж, үрчлэгдсэн хүүхдийн амьдралын нөхцөл байдалтай биечлэн очиж танилцана" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсаас хамгийн сүүлд 2018 онд гурван хүүхэд гадаад гэр бүлд үрчлэгджээ. Тэд бүгд төв сувилалд асрагдаж байсан эцэг, эхгүй хүүхдүүд. Манай улсаас “эцэг эхгүй” гээд хэнд ч хамаагүй өгөөд явуулчихдаггүй. Үрчилж авах хүсэлт тавьсан гэр бүлийг удаан хугацаанд олон талаас нь судалж шаардлагад нийцсэн тохиолдолд жил гаруйн хугацааны дараа зөвшөөрлийг олгодог байна.

 

Хаягдсан ч хайрлагдсан...Тэд хүн бүрт тохиохгүй хувь тохиолын эзэд. Аав ээжийн “амь” болсон энэ үрсийн ирээдүй гэгээн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
bi ch gesen
2019-06-26
zochin:
nuhur awaach
2019-06-26
Zochin:
Ямар гоё мөрөөдөл вэ?
2019-06-24
Zochin:
Ix xuwi zayatai xuuxduud bnaa. xamgiin saixan buxniig xusiy
2019-06-24
zochin:
Аз жаргал сайн сайхан саруул бүхнийг хүсэе.Мундаг хүмүүс болноо.Азтай.
2019-06-23
zochin:
mongol hun huuhed urchij avhad mash hetsuu gesen yagaad yum bol ?huuhed urchij avmaar l bna yaj avah vee? nuhurgui hun urchilj avch bolohgui geed baidag harin ch bur sain eej bolno biz dee unchingiin gazar baisnaas hamaagui hair dotno haritsaa uusne sh dee
2019-06-23
zochin:
nuhur awaach
Би ч бүтэн цагийн ээж:
Америкт full time mother буюу бүтэн цагийн ээж гэх тодорхойлолт гарцаагүй их хэрэглэгддэг. Ээж байна гэдэг асар их хөдөлмөр шүү. Хүүхдүүдийн зөв өсөлт, боловсрол, зөв хооллолт гээд ажил дуусашгүй. Маш олон эхчүүд ажлаасаа гаран хүүхэдтэйгээ байх замыг сонгодог ба ажилгүй, гэртээ суудаг эмэгтэй гэхээсээ илүү бүтэн цагийн ээж хүн гэж бахархалтайгаар хэлдэг гэж бодож болно.
2019-06-23
Зочин:
Барууны орнууд бас Азиас Япон, Солонгос гээд хүүхдээ сургууль цэцэрлэгт өгч авах, асрах, гэр орныхоо арыг авч явахад ээжүүд нь ингэдэг. Эмээ өвөө гээд аав ээждээ дараа болохгүй, хүүхдээ бүхий л хайр халамжыг өгч эхийн үүргээ бүрэн гүйцэтгэх,асрагчын өртөг өндөр, хүнээр биш өөрөө хүүхдээ асарч бага насны тэр бүх сайхан мөчийг өөрөө үзэх гэж бас хүүхдийн хулгай, аюулгүй байдал хүүхдийг гэртээ ганцааранг орхиж болдоггүй гээд олон шалтганаар эхнэр хүүхдүүдээ харж а
2019-06-22
Зочин:
Барууны орнууд бас Азиас Япон, Солонгос гээд хүүхдээ сургууль цэцэрлэгт өгч авах, асрах, гэр орныхоо арыг авч явахад ээжүүд нь ингэдэг. Эмээ өвөө гээд аав ээждээ дараа болохгүй, хүүхдээ бүхий л хайр халамжыг өгч эхийн үүргээ бүрэн гүйцэтгэх,асрагчын өртөг өндөр, хүнээр биш өөрөө хүүхдээ асарч бага насны тэр бүх сайхан мөчийг өөрөө үзэх гэж бас хүүхдийн хулгай, аюулгүй байдал хүүхдийг гэртээ ганцааранг орхиж болдоггүй гээд олон шалтганаар эхнэр хүүхдүүдээ харж а
2019-06-22
zochin:
65 hvchirhiilegchiin zolios boloogvi aztai hvvhdvvd ... huvia hicheesen hulgaich deeremchin ordnii yalaanuudad zai yavij ugsun buyantnuud .
2019-06-22
Элэг нь монгол юм чинь том эрс сайхан бүсгүйчүүд болоод эргээд эх орондоо туслах байхаа монгол хүний генд ийм чанар кодлогдсон байдаг юм
2019-06-22
Mgl:
SAR-d huuhed urchilj avaad saihan amidraarai.
2019-06-22
харваас буянтай сайхан хүмүүс юмаа 2 гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе ерөөе
2019-06-22
zochin:
Заяатай хүүхдүүд байнаа.
2019-06-22
Сар:
Хүүхэд үрчилж авах тухай бодол их төрдөг ч гэр бүлийн хүн маань одоохондоо сайн дэмжихгүй л байна. Сүүлд их сайхан зүйл зүүдлэсэн Хөөрхөн мойл хар нүдтэй охинд би чиний ээж чинь байна гэхэд Ээжээ гээд жижигхэн гараараа хүзүүгээр минь тэврээд хоёулаа уйлаад л байсан. Нэг ч гэсэн хүүхдэд элэг бүтэн амьдрал итгэл аз жаргалыг эх хүний хувьд бэлэглэхсэн. Бүтэн цагийн ээж гэдэг үг содон санагдлаа.
2019-06-22
Zochin:
Ямар гоё мөрөөдөл вэ?
Би ч бүтэн цагийн ээж:
Америкт full time mother буюу бүтэн цагийн ээж гэх тодорхойлолт гарцаагүй их хэрэглэгддэг. Ээж байна гэдэг асар их хөдөлмөр шүү. Хүүхдүүдийн зөв өсөлт, боловсрол, зөв хооллолт гээд ажил дуусашгүй. Маш олон эхчүүд ажлаасаа гаран хүүхэдтэйгээ байх замыг сонгодог ба ажилгүй, гэртээ суудаг эмэгтэй гэхээсээ илүү бүтэн цагийн ээж хүн гэж бахархалтайгаар хэлдэг гэж бодож болно.
Зочин:
Барууны орнууд бас Азиас Япон, Солонгос гээд хүүхдээ сургууль цэцэрлэгт өгч авах, асрах, гэр орныхоо арыг авч явахад ээжүүд нь ингэдэг. Эмээ өвөө гээд аав ээждээ дараа болохгүй, хүүхдээ бүхий л хайр халамжыг өгч эхийн үүргээ бүрэн гүйцэтгэх,асрагчын өртөг өндөр, хүнээр биш өөрөө хүүхдээ асарч бага насны тэр бүх сайхан мөчийг өөрөө үзэх гэж бас хүүхдийн хулгай, аюулгүй байдал хүүхдийг гэртээ ганцааранг орхиж болдоггүй гээд олон шалтганаар эхнэр хүүхдүүдээ харж а
Зочин:
Барууны орнууд бас Азиас Япон, Солонгос гээд хүүхдээ сургууль цэцэрлэгт өгч авах, асрах, гэр орныхоо арыг авч явахад ээжүүд нь ингэдэг. Эмээ өвөө гээд аав ээждээ дараа болохгүй, хүүхдээ бүхий л хайр халамжыг өгч эхийн үүргээ бүрэн гүйцэтгэх,асрагчын өртөг өндөр, хүнээр биш өөрөө хүүхдээ асарч бага насны тэр бүх сайхан мөчийг өөрөө үзэх гэж бас хүүхдийн хулгай, аюулгүй байдал хүүхдийг гэртээ ганцааранг орхиж болдоггүй гээд олон шалтганаар эхнэр хүүхдүүдээ харж а
Mgl:
SAR-d huuhed urchilj avaad saihan amidraarai.
сайн хүмүүс сайхан амьдарч байна блж дэ хүүхэд хайраар дутахгүй өсч байна гэдэг сайхан
2019-06-22
Bi:
Bi ch bas tegmeer l bna. Neg ch gesen huuhed eleg buten usuusei gej husdeg
2019-06-22
Өэж:
Би өөрөө хоёр хүүхэдтэй ч гэсэн нэг ч гэсэн өнчин хүүхэд өргөж авч бүрэн бүтэн гэр бүлд өсгөж буян болох юмсан гэж байнга боддог. Даанч нөхөр бид хоёр энэ тал дээр санаа нийлдэггүй юм аа
2019-06-21
irgen:
bi ch gesen
Bi:
Bi ch bas tegmeer l bna. Neg ch gesen huuhed eleg buten usuusei gej husdeg
eej:
ashgui de
2019-06-21
wish you all the best!
2019-06-21
Naran:
Монголчууд бид нар ч гэсэн яагаад хайр халамж хүсэмжлэн нүдэн бүлтэгнэн суугаа хүүхдүүдийг авж өсгөж болохгүй гэж. Тэр нялх хүүхдэд бүтэн амьдрал өгж байгаа нь Хамгийн том буян шүү дээ. ❤❤❤
2019-06-21
God bless you, all
2019-06-21
зочин:
Сайхан том болж өсөж байгаа юм байна. Эцгийн оронд эцэг эхийн оронд нь эх болсон мундаг хүмүүст сайн сайхан бүхнийг хүсье
2019-06-21
Бат:
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
2019-06-21
Zochin:
Sain xumuus bna da .aztai mongol xuuxduud .
2019-06-21
Aztai huuhduud. burhan iveeg
2019-06-21
THANK YOU, ALL THE BEST!
2019-06-21