ШӨХТГ: Авто засварын газруудад хариуцлага, стандарт алга
2019-06-21

ШӨХТГ-аас иргэний өргөдөл, гомдлын дагуу авто засварын үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шалгалтыг таван газарт явуулахад хууль дүрэм журмаа хэрэгжүүлж ажиллахгүй байгаа нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал аж ахуй нэгжүүдэд өргөдөл гомдлын дэвтэр огт байхгүй, холбогдох байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн зарим авто засварын газрын засварчид мэргэжлийн үнэмлэхтэй эсэх нь тодорхойгүй, гэртээ мартсан эсвэл олон жилийн туршлагатай гэх аман мэдээллийг өгч байжээ. Түүнчлэн ажлын байрны стандарт шаардлага хангаагүй зөрчил ихэвчлэн илэрсэн аж.

 

Гаалийн байгууллагаас авсан мэдээллээр сүүлийн жилүүдэд эвдрэлтэй автомашин гаалиар орж ирж байгаа тоо хэмжээ нэмэгдсэн байна. Уг автомашинуудыг аль засварын газар хэрхэн засварлаж, хэнд борлуулж буй талаар бүртгэл мэдээлэл хяналт алга. Үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын хувьд баталгааны асуудал маш чухал байдаг.  Гэтэл авто засварын газрууд зардлын баримт өгөөд түүнийгээ баталгааны хуудас хэмээн иргэдийг төөрөгдүүлдэг байна. Иймд авто үйлчилгээний байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай нөхцөл байдал үүсээд байгааг ШӨХТГ-аас мэдээллээ.

 

Улсын хэмжээнд 2000 гаруй авто засварын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байдаг гэх албан бус мэдээ бий. Гэтэл НМХГ-аас 2014 оноос хойш эдгээр засварын газарт огт шалгалт хийгээгүй аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
өөрсдөө энэ хүмүүс яг хийж бүтээсэн хүмүүс вэ? өөр хийх ажил зөндөө л байгаа ш дээ.хүний урманд ганц баялаг, үйлчилгээ үзүүлдэггүй этгээдүүд бас нэг зүйл сэдэж олжээ
2019-06-21