"Яараад яахав дээ" аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбаруудыг байрлууллаа
2019-06-21

Arslan.mn

 

Монгол хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлийн нэг болсон зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна.


Энэ ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн.

 

Arslan.mn

 

Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулсан. Үүнд:

 

  • Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн 67 км-т буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 км-т буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн 61 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг.

 

Дээрх бүтээн байгуулалтын ажилд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэж хийгдсэн бөгөөд өнөөдөр ухуулга, нөлөөллийн самбарын нээлтийн үйл ажиллагааг 3 цэгт зэрэг эхлүүлж байгаа тул иргэд та бүхэн Улаанбаатар хотоос Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн чиглэлийн замд явж байгаа бол мэдээлэлтэй биечлэн танилцаарай. 


Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцсон “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК, “Таван богд” ХХК, “Апу” ХК, “Петровис” ХХК-ийн удирдлага, ажилчдад талархал илэрхийлье. 


Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

 

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

 

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин