Төвлөрсөн төсөвт 1251.0 тэрбум төгрөг оруулжээ
2012-01-17

Хөвсгөл аймгийн татварын хэлтэс 2011 онд 5344.1 тэрбум төгрөг оруулахаас 6170.7 тэрбум төгрөг оруулж  15.4 хувиар давуулан биелүүлжээ.  Үүнээс төвлөрсөн төсөвт 1021.4 тэрбум төгрөг оруулахаас 1251.0 тэрбум төгрөг оруулж 22.4 хувь, орон нутагт 4322.8 тэрбум төгрөг оруулахаас 4918.8 тэрбум төгрөг оруулж  13.7 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна. Тус аймгийн татварын хэлтэс нь татвар хураалт хувь хүний орлогын албан татварын тасаг, татвар төлөгчтэй харилцах, мэдээлэл статистикийн тасаг,  хяналт шалгалт үйлчилгээний тасаг гэсэн 3 тасагтай 47 байцаагч, 4 үйлчилгээний ажилтантай. Улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөлгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлуудыг амжилттай сайн гүйцэтгэлээ хэмээн  Хөвсгөл аймгийн татварын хэлтсээс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин