Гүржээс агаарын харилцаагаа таслахыг Путин тушаав 
2019-06-22

 

Долоодугаар сарны наймны өдрөөс эхлэн Оросоос Гүрж рүү зорчигч тээвэрлэхийг агаарын тээврийн компаниудад хориглосон тогтоолд гарын үсэг зурлаа. 


Түүнчлэн энэ шийдвэрийн дагуу Оросын иргэдийг Гүржээс нэн даруй авчрах арга хэмжээ зохион байгуулахыг засгийн газарт үүрэг болгосон байна. 


Гүрж улсад нөхцөл байдал тогтворжвол энэ хоригийг цуцлана гэж Путин хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. 


Оросын жуулчлалын операторуудын мэдээлснээр Гүржд одоогоор зохион байгуулалттай аяллаа зорьсон 5-7 мянган жуулчин, бие даан зорчсон жуулчдын түүнээс 2-3 дахин их байгаа гэнэ. 


Мөн дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор Оросын агаарын тээврийн компаниуд долоодугаар сарын наймны өдрөөс эхлэн тийз борлуулалтыг зогсооно гэдгээ мэдэгдсэн бөгөөд урьдчилан захиалан авсан тийзний мөнгийг эргүүлэн олгоно гэжээ.


Ийнхүү Орос улс нислэгийн хориг тавих болсон нь Гүржд болж буй олон нийтийн эсэргүүцэлтэй холбоотой. Тус улсад оросуудыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэн бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.  Оросын төрийн думын гишүүн Сергей Гавилов тус улсын парламентын даргын индэр дээр гарч орос хэлээр ярьсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж ийнхүү эсэргүүцлийн давалгаа өрнөсөн. 


Баасан гаригт шилжих шөнө Тбилиси хотод цагдаагийнхан жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий, усан буу, резинэн сум ашиглаж, жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн үүссэний улмаас 240 хүн гэмтэж , 305 хүн баривчлагджээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Равдан:
Тэнэг мал аа Тэр оросыг чинь гпарламент хоорондын уулзалт зохионо гэж гүржүүд өөрсдөө урьж авааччихаад ирэхээр нь чулуу модоор гүүлгээд хөөгөөд явуулчихсан д юи байна лээ ш дээ.
2019-06-26
medeegee hyana l daa. yamar ih aldaa ve sda
2019-06-24
зочин:
Оросууд дандаа ийм дээрэнгүй, бусдыгаа үл тоосон зан гаргаж дэлхий дахины дургүйг хүргэнээ. Гүржүүдийн зөв ш дээ.
2019-06-24
Равдан:
Тэнэг мал аа Тэр оросыг чинь гпарламент хоорондын уулзалт зохионо гэж гүржүүд өөрсдөө урьж авааччихаад ирэхээр нь чулуу модоор гүүлгээд хөөгөөд явуулчихсан д юи байна лээ ш дээ.
Дээрэлхүү оросууд, албаар үймээн дэгдээж , гүржид бгаа оросоо хамгаалах гээд цэргээ оруулах гээд бгаарх
2019-06-23
Яанам бэ:
Оросууд хөршүүдтэйгээ таардаггүй дээ
2019-06-23