Улсын хилээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ
2019-06-24

Ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-ний өдөр иргэн Б нь БНХАУ-аас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй 16 шуудай "Полистрол" гэх химийн бодисийн ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

 

Тус үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна.

 

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин
Про:
Наад бодисыг чинь ихэвчлэн жоншны жунгаа нар хэрэглэдэг.Сайн шалгаарай!!!
2019-06-24