Таван хүн голд живж амь насаа алджээ
2019-06-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн  өдрүүдэд цаг агаар цочир халсантай холбоотойгоор гол ус зорих иргэдийн тоо нилээдгүй өсчээ.

 

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд таван хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна. Усны ослоор, золгүй байдлаар нас барсан хэрэг удаа дараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа учир иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, биеэ удирдан хянах чадваргүй болсон нэгэндээ анхаарал хандуулж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын байгууллага хамтран Туул голын эрэг орчимд морьт болон завьт эргүүлийг ажиллуулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин