Өндрөөс үсрэх гэж байсан эрэгтэйг ярилцлага хийн буулгажээ


Өндрөөс үсрэх гэж байсан эрэгтэйг Онцгой байдлын алба хаагчид ярилцлага хийн буулгажээ
Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрны дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 09:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:10 цагт очиж, тус хорооны оршин суугч иргэн А /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ дээвэр дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн аврах шуудаг ашиглан буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ