О.Дөлгөөний эмчилгээний зардалд Аса аварга 10 сая төгрөг хандивлав
2019-06-25

 

 

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байна.

 

Элэг нэгт монголчууд нэгдэн түүнд туслахаар "Pray4dulguun" аяныг эхлүүлэн дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлийн хандив тусламж илгээсээр байгаа.  Тухайлбал Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эмчилгээний зардалд 10 сая төгрөг хандивлалаа.

 

Тэрбээр  "Сайхан сэтгэлт Монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж байна.Хэлж ирдэггүй зовлонг туулаад гарна шүү Дөлгөөнөө. Олон хүн чиний төлөө залбирч байна. Босоод ирээрэй ахын дүү. Хичээгээрэй эрхэм дүү минь" урмын үг дайжээ. 

 

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хувийн зүгээс нэг сая төгрөг хандивласан бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнууд Дөлгөөнд туслахаар байгууллагуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, цугларсан орлогыг түүний эмчилгээний зардалд хандивлах ажлыг эхлүүлээд байна. 

 

Залуу тамирчин О.Дөлгөөнд туслах аянд нэгдээрэй.

 

Хандив өгөх хэлбэрүүд

 

Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)

 

Хандивын данс: Хаан банк 5721081225Хүлээн авагч: Л.ОчбадрахХолбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/

 

Жич: Хандивын албан ёсны данс нь зөвхөн дээрх бөгөөд хандивын хуурамч дансаас сэргийлж нягтлахыг хүсье.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин