Иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажил эхэллээ
2019-06-25

УИХ-ын Тамгын газраас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өнөөдөр (2019.06.25)-өөс эхлүүллээ.

 

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан.

 

Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд хэрхэн оруулж нэгтгэх, санал, дүгнэлт боловсруулах, зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Тамгын  газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ. 

 

 

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д  заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулахаар 7 хоног ажиллаж байна. Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт  Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүн тойрог, орон нутагтаа ажиллаж, 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байгааг Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн мэдээллийн үеэр онцлов.

 

 

Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар  ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх болсныг онцлохын зэрэгцээ эдгээр  боловсруулсан санал, дүгнэлтийг  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын хэсгийн  Дэд ажлын хэсгийнхэнд энэ сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болсон тул хариуцлагатай, шуурхай ажиллахыг анхааруулав гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
ЗГыг яагаад олон удаа огцорч бна Шүүх прокурор яагаад авилга авч бна төрийн албан хаагч хяналтгүй болсон гэх олон асуудлууд УИХ тай шууд холбоотой УИХ-дахь намууд нийлээд ЗГаа огцруулж албан тушаал хувааж авч сурсан томчуудын хүүхдүүд хар тамхи болон бусад олон хэрэгтэй холбогдог аав ээж нь шүүх прокурорт хандаж авч үлдэг үүнээс болж үүнээс болж УИХ хяналтын албадаас айж үг дугарх чадамжгүй болсон Ард түмэн УИХ-ыг тараах сонирхолтой энэ талаар УИХ-ын дарга болон гишүүд огт дуугүй өөр юм ярих үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ыг тараах заалт оруулахыг хүсэн.
2019-07-01
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-06-26
зочин:
Лүндээжанцан монголын ард түмэнд маш их гай болсоор ирлээ. Монгол улс төргүй, сонгуулиа хийж чаддагүй, эдийн засаг нь өрийн сүлжээнд орсон,үйлдвэргүй, боловсрол эрүүл мэндийн тогтолцоо нь дампуурсан төсвийн мөнгө,байгалийн баялгаа хувааж идэхийн дон шүгэлсэн намууд нь мафжсан энэ бүхэн Лүндээжанцантай холбоотой.1990 онд үндсэн хууль батлалцсан 360 депутатууд хүн тус бүр 76,0 сая төгрөг одон аваад эх орноосоо урвасан. лүндээжанцан эхлээд МАНАН намын монгол улс даяар үүрлэсэн үүр хороог тараа сонгуулийн ирцийг 99% болгочих, төрийн өмч идсэн хулгайчуудын хөрөнгийг хураа төрийн байгууллагыг 40% цомхотго, уул уурхайгаа цэгцэлчих наад үндсэн хуулийн өөрчлөлт чинь хэнд ч хэрэггүй зөвхөн Лүндээжанцанд л хэрэгтэй
2019-06-25
ZOV:
Mongol undestan gedeg aan tododhooji , yos zui bol Mongol undestan unet zuul geji tododhoo. french nation is liberty , equality and fraternity nation geji tododhooson . Mongol nation is dignity , rights, morality , liberty ,equality and fraternity nation geji orgon utaga tei baih yostooooooooooooooooooo
2019-06-25