Н.Лүндэндорж: Есөн эрүү гэдэг одоо ч байгаа, харин арга нь нарийссан
2019-06-26

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Түүний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийг зургаан жилийн хугацаанд удирдан ажиллаад гавьяаныхаа амралтад гараад байгаа. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Та сайхан зусаж байна уу. Юуны түрүүнд ярилцлагаа Н.Лүндэндорж гэдэг хүн хаана төрсөн, ямар сургуульд сурсан зэрэг таны товч намтараас эхэлье гэж бодож байна.

 

-Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эцэг, эхээсээ дөрвүүлээ. Дээрээ 2 ахтай, доороо нэг эмэгтэй дүүтэй. Миний ах дүү нар бурханы авралаар бүгдээрээ амьд сэрүүн байгаа. Би бол малчны хүүхэд. Манай аав, ээж малчин байсан. Мал маллаж байгаад амьдралынхаа төгсгөлийг үзсэн дээ. Би ч гэсэн өөрөө аав, ээждээ туслах үүднээс мал маллаж, дараа нь цэргийн алба гурван жил хааж, тэгээд хөдөө орон нутагтаа жижиг албан хаагчийн ажил хийж байгаад 24 настайдаа МУИС-ийн Философийн ангид элсэн орсон. Тухайн үед ажилчин залуучуудыг элсүүлж авдаг арга байсан, тэр үеэр конкурс өгөөд элсэн орж 1985 онд төгсөж байлаа. Сургуулиа дөнгөж төгсөөд тэр үед Монгол улс нэг намын тогтолцоотой, социалист дэглэмтэй улс байсан. Сургууль төгсөхдөө гайгүй дүнтэй төгссөн юм болов уу? тэр үед намын төв хороо судлаад намайг “Намын амьдрал” сэтгүүлд социалист байгуулалтын онол, практик хариуцсан ажилтнаар авч ажиллуулж, би хөдөлмөрийн гараагаа хотод эхлүүлж, хотын иргэн болж байлаа. Тэндээ таван жил ажиллаад ОХУ-д тэр үед “Нийгмийн ухааны академи” гэж байсан, дараа нь “Оросын удирдлагын академи” гэдэг нэр хүндтэй сайхан сургуульд асперантурт явсан, төгсөж ирээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орж багшаар ажиллаад багш, тэнхимийн эрхлэгч, сургуулийн дэд захирал гэсэн ажлуудыг хийсэн. Өнөөдрийг хүртэл багшийн ажлаа хийж байгаа. Гэхдээ 2012 он хүртэл тэр ажлуудыг хийж байгаад 2012 онд “Хууль зүйн Үндэсний хүрээлэн”-ийн захирлаар нэг жил орчим ажилласан. Тэгээд 2013 оноос Монгол Улсын “Шүүхийн Ерөнхий зөвлөл” /ШЕЗ/-ийн дарга гэдэг ажлыг зургаа дахь жилээ хийгээд бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Энэ хугацаандаа олон мянган шавь бэлтгэсэн. Монголд Үндсэн хуулийн эрх зүй, Эрх зүйн философи, Эрх зүйн онолыг хөгжүүлэх талаар, бас шавь сургууль бэлтгэж, олон шавь бэлтгэсэн. Олон шавь нар маань сайн сайхан явж байгаа. Монголын ард түмэн, Монголын хуульч нарт танигдсан хэмжээний хуульчид, эрдэмтэд хэд хэд төрсөн. Миний амьдрал одоогоор хамгийн товчхондоо гэвэл ийм л байна.

 

-Тэгэхээр таны багадаа мөрөөдөж байсан ажил, мэргэжил юу байв? Философи, хуулийн чиглэлийн хүн болно гэж бодож байсан юм уу, амьдралын зам нь эсвэл хөтлөөд аваад явчихав уу?

 

-Бид нарыг бага байхад дунд сургуульд хамгийн үлгэр жишээ, ирээдүйд бодож мөрөөдөж ийм л хүн болох юмсан гэдэг хүн чинь багш хүн л байсан шүү дээ. Нэг ангийн 25 сурагчаас ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? гэж асуувал “Багш” болно л гэж гараа өргөдөг байсан. Тийм л сайхан багштай байлаа бидний бага үед. Одоогийн сурагчдаас асуувал “Багш болъё” гэж гараа өргөх хүүхэд хэд байгаа юм бас асуудал шүү. Яг л тэр миний анхны багш нарынх юм уу эрдэм мэдлэгтэй сайхан улс байдаг гэсэн тэр бодол толгойд байсан юм уу тэгээд амьдралын төөрөг зургаар ч явсаар байгаад л багш болсон. Багшийн хөдөлмөр гэдэг бол хүнд дандаа оюуны мэдлэгийг харамгүй өгч байдаг учраас өглөг өглөгийн дээд болсон номын өглөг өгч байдаг их сайхан ажил гэж би боддог. Энэ мэргэжилдээ их дуртай.

 

- Таны судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд олон. Одоогоор бичсэн ном, бүтээлүүд нь хичнээн болсон бэ?

 

-Миний бичсэн 10 гаруй ном байгаа. Нэг сэтгүүл, зохиол, сурах бичиг гээд байна. Түүнээс гадна дотоод гадаадын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүд бичсэн зүйлээ нийлүүлбэл нилээн болж, 100 гарсан байх аа. Би өөрийнхөө эрдэм шинжилгээний бүтээлд нэг шаардлага тавьдаг юм. Цаасан дээр үлдэж байгаа юм бол хэцүү байдаг. Тэрийг хүн сайн сайхан нүдээр харахаас илүү өө сэвийг нь харж байдаг учраас олон ном гаргахаас илүү чанартайг гаргая гэж хичээдэг. Телевиз бол яахав нэг яриад л жирэлзээд явчихна. Цаасан дээр бууж байгаа юм бол маш их хариуцлагатай байдаг. Миний бичсэн “Төрийн онол” гэдэг сурах бичиг 2005 онд Монгол улсын хэмжээнд шилдэг сурах бичиг гэж тухайн үеийн Ерөнхийлөгчөөс өргөмжлөл авч байсан. Монгол улсад сургалт эрхэлж байгаа бүх хуулийн байгууллагуудад ашиглаж байгаа сурах бичиг байна. Үүнээс гадна эрх зүйн философийн шүүх эрх мэдлийн, улс төр эрх зүйн онолын, Монголын эрх зүйн сэтгэлгээ, дэлхийн эрх зүйн сэтгэлгээтэй холбоотой нилээн хэдэн бүтээл байгаа.

 

-Шүүхийн шинэтгэл гэж их ярьдаг шүү дээ. Монгол улсад Шүүхийн шинэтгэл хийсэн гэж. Анх та философич эрх зүйч мэргэжилтэй болоод хуулийн чиглэлээр ажиллаж байхад олон зүйлийг харж байсан байх. Болж байгаа, болохгүй зүйл ч их байсан юм болов уу? Тэрний үндсэн дээр энэ зүйлийг хийсэн болов уу гэж боддог. Тэгэхээр яг энэ шинэтгэлийг хийхээс өмнөх, одоо үеийн ялгаа нь юу юм. Юу гэж тайлбарлавал болох вэ?

 

-Би 2006 онд “Өдрийн сонин”-д томхон нийтлэл бичиж байсан юм.  “Шүүх эрх мэдлийн хямрал” гэж. Тэр нийтлэл тухайн үедээ нилээн олон хүний анхаарал татсан. Зарим хүний уур уцаарыг хүргэсэн, зарим хүний дэмжлэгийг хүлээсэн нийтлэл бичиж байсан. Энэ нийтлэлд дэвшүүлсэн гол санаа бол Монгол улсад Шүүхийн шинэтгэл хийхгүй бол цаашаа энэ байдлаараа явж болохоо байсан юм байна гэдгийг нилээн олон судалгаанд тулгуурлаж, байгаа нөхцөл байдалд онош тавиад, нэгэнт онош тавьсан юм чинь үүнийг яаж эмчлэх вэ? гэдэг талаар ерөнхий байдлаар зураглал гаргаад шийдвэрлэх арга замын талаар тодорхой саналуудыг тавьж байсан юм. Миний тэр үзэл санааг зарим улс төрчид өлгөж авч, Шүүхийн шинэчлэл гэдэг юмыг эхлүүлсэн л дээ.

 

Ялангуяа тэр үед Ц.Элбэгдорж Монгол улсад нилээн нэртэй улс төрч байсан. Тэгээд таны энэ судалгаа шинжилгээгээр гаргаж тавьсан “Шүүхийн шинэтгэл” хийх шаардлага үндэслэлийг чинь улс төрийн бодлого болгож хэрэгжүүлье гэж санал тавиад тэрний дагуу “Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөр” багц хуулиар гарсан. Би тэр бүхэнд нь оролцоод явж байсан учраас Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг сайн таньдаг болсон. Тэгээд та энэ шүүхийн шинэтгэл хийх анхны санаа сэдлийг гаргалаа, хөтөлбөрийг нь боловсруулахад оролцлоо, багц хуулийг нь хийхэд оролцлоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл гэдэг энэ шүүхийн хараат бус байдлыг хангаж хамгаалдаг байгууллагад ирж ажиллахгүй юу? гэдэг санал тавьсан. Тэгээд энэ хугацаанд зургаан жилийн дөрвөн жилийн хугацаанд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй хамтарч ажиллалаа. Сүүлийн хоёр жилд Баттулга ерөнхийлөгчтэй хамтарч ажиллалаа. Яахав шүүхийн шинэтгэл гэдэг юмыг хийхэд 5,6 жил гэдэг бол багадна л даа. Энийг чинь 50 жил хийдэг, 100 жил хийдэг, 60 жил хийж байж тодорхой үр дүнд хүрдэг ийм л зүйл л дээ. Би одоо ажлаа хүлээлгэж өгч байгаа хүн юм чинь энэ зургаан жилд юу хийв, юу хийж чадаагүй вэ? гэдэг тайлан мэдээгээ гаргана. Тэгээд хийсэн ажлуудаа бүгдийг нь гаргаад, дүгнээд үзэхэд бол бас “МӨР” шүүхийн салбарт үлдсэн байна. Дашдондов гуайн хэлсэн үгийг би хэлэх дуртай. Монголын нэрт орчуулагч, сэтгүүлч хүн шүү дээ. “БАЛТААР ЦОХИСОН  Ч БАЛРАХГҮЙ ҮНЭН” гэж байдаг юм аа гэж.

 

Энэ шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн энэ үр дүнгүүд ямар ч улс төрч балтаар цохиод балрахгүй гэж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ, өнгө зүс нь тодорно. Ер нь өөрийгөө өмөөрч хийсэн ажлаа сайн сайхан болгох гэж бодож байгаа даа ч биш. Тэгэх шаардлага ч надад алга, хэрэгцээ ч байхгүй. Хэрвээ энэ шинэтгэл хийгдээгүй байсан бол энэнээс дор орох байсан. Энэнээс илүү улс оронд хор хохирол учрах байсан юм байна аа. Тэгэхээр энэ зүйлийг олон нийт маань ойлгоосой, улс төрчид бас ойлгоосой гэж дотроо бодож явдаг юм. Гэхдээ шүүх нь туг болчихсон, ард түмнийхээ итгэлийг хүлээгээд сайн сайхны нүүр царай болчихсон тийм шүүхтэй улс орон бол дэлхийд байхгүй шүү. Ихэнх улс орон судалгаа хийгээд үзэхэд 50-иас доош хувьтай л байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? гэхээр шүүх гэдэг байгууллага өөрөө хар цагааныг дэнсэлж байдаг их нарийн ээдрээтэй хэргийг шийдэж байдаг. Тэр шийдэж байгаа хэрэг нь зөвхөн шүүгчээс хамаардаггүй. Тэр шүүгчийн хэрэглэж байгаа хуулиас хамаарч байдаг, шүүхийн хараат бус байдлыг хадгалж хамгаалсан шүүхэд өгч байгаа хөрөнгө мөнгөнөөс нь хамаарч байдаг. Шүүгчдийн өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарахаас гадна бусад хуулийн байгууллагын ажилтнуудаас бас хамаарч байдаг. Прокуророос, өмгөөлөгчөөс.

 

Тэгэхээр энэ шүүхийн ажил сайн байна уу, үгүй юу? гэдэг бол хэдхэн шүүгчийн шийддэг асуудал биш байгаа юм. Энэ том зургаар нь харах юм бол Монголд шүүхийн нэр хүнд унасан, шинэтгэлийн үр дүн харагдахгүй байгаа нь өөрөө ингэж “УНАЖ, БОСЧ” байдаг зүйл юм. Энэ унасан дээрээ унаад байхгүй нэг өдөр босч, нэг өдөр сэхэж байдаг ийм л зүйл. Ямар ч сайн шүүхийг нэг хариуцлагагүй шүүгч нэг аймшигтай буруу шийдвэр гаргасан нь нийгэм даяар дуулиан тарингуут тэр шүүгч гэж ярихгүй тэр шүүх гэдэг юм адилхан л унадаг. Буцаад шүүх, шүүгчдийн нэр хүндийг дээшлүүлэх арга зам бий юу гэвэл байна аа. Шүүгч нар өөрсдөө хичээх хэрэгтэй. Парламентын гишүүд хичээх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд ч хичээх хэрэгтэй. Гарч байгаа хуулиа сайжруулах хэрэгтэй. Шүүхэд нь хэрэгтэй төсөв мөнгийг нь өгдөг байх хэрэгтэй. Прокурор, хуулийн байгууллагуудынхаа тогтолцоог зөв болгох хэрэгтэй. Хийх юм зөндөө олон байна. Хэдхэн шүүгчээс хамаараад байгаа юм биш. Хуулийн байгууллагын тогтолцоог бүхэлд нь авч үзэж байж нэр хүндийг нь дээшлүүлэх, сайжруулах юм явах ёстой гэж би боддог.

 

-Шүүхийн хараат бус байдал мэдээж чухал. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд байна. Та ч мөн хэлдэг. Шүүгч хувь хүн талаасаа ямар байх нь, зан ааш, төлөвшил ямар байх нь нөлөөлдөг гэж. Нөгөө талаасаа санхүүгийн асуудал байгаа нь харагдаад байх шиг.

 

- Шүүхийн хараат бус байдал гэдэг юмыг дэлхий дахин 200 жил судлаад, албаных нь ийм байна, хувийнх нь ийм байна гээд Монголчууд бол зохиох хэрэг байхгүй. Энэ хүн төрөлхтний гаргачихсан боловсруулсан, туршсан тэр мэдлэгийн өв соёлоос бид нар зөв суралцах явдал чухал байгаа. Монголд шүүхийн хараат бус байдал хангагдсан, хангагдаагүй гэдэг асуудал өөрөө процессын асуудал. Төгс шийдэл олсон улс өнөөдөр бас дэлхийд байхгүй. Энэ богино хугацаанд по социалист орон гэдгээ тооцох хэрэгтэй. Ардчилсан нийгэмлүү хөл тавиад 30-аад жил болж байгаа Монгол улсын хувьд шүүхийн хараат бус байдал бусад улстай харьцуулахад тийм уруу дорой биш шүү. Ялангуяа төр засгаас багц хуулийн хүрээнд шүүхийн хараат бус байдлыг хангах талаар нилээн арга хэмжээ авсан. Гэхдээ үүнд эргэж буцсан, дутсан зүйл зөндөө байгаа.

 

Сүүлийн таван жилд Монголын шүүхэд хөрөнгө оруулалт байхгүй. Та нар бусад яамдуудын төсвийг харах юм бол хөрөнгө оруулалт нь 100 саяар биш тэрбумаар хэмжигдсэн мөнгө тавьсан байдаг. Шүүхэд юм өгдөггүй. Тэгэхээр та нар хөөцөлддөггүй юм уу гэдэг асуудал гарах байх. Шүүх гэдэг энэ байгууллага чинь өөрөө бодит эрх мэдэлгүй байгууллага шүү дээ. Нөгөө Засгийн газар, УИХ-аас хамааралтай. Гэтэл Монгол улс НҮБ-ын гишүүн, дэлхийн маш олон конвенцид нэгдсэн, тэр нэгдсэн олон улсын баримт бичигт нь “Та нар шүүхээ ингэж гадуурхаж болохгүй ээ, хангалттай төсвийг нь өг өө. Төсвөөр нь борцолж хараат бус байдалд нь халдах үүрэггүй ээ” тэр битгий хэл Монгол улсынхаа Үндсэн хуулинд “Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хариуцна”  гэж бичсэн мөртлөө тэрнийгээ зохих ёсоор биелүүлэхгүй, айлын шоовдор хүүхэд шиг орхичихоод байгаа юм л даа. Энэ бол өнөөдрийн шүүхийн нэр хүнд унахад шууд л нөлөөлж байгаа. Жишээ нь, Улаанбаатар хотод байгаа шүүгч нарын ачаалал маш их. Иргэний нэг шүүгч 300-400 хэрэг шийдэж байдаг. Жилд гар дээр нь 60,70 хэрэг үргэлж байж байдаг. Энэ их өндөр ачаалал гологдол гарах шалтгаан болж байгаа юу? гэвэл болж байгаа байхгүй юу. Тэгвэл орон тоог нь нэмээд өгье гэхээр цалингийн фонд байхгүй ч гэдэг юм уу.

 

Ингээд зовлон тоочоод байх юм бол шүүхийн хараат бус байдлыг хадгалж хамгаалах талаар төр засгийн зүгээс авах арга хэмжээнүүд бүрэн авагдаагүй байгаа юм. Нөгөө талаас шүүх дотор асуудал байна уу? гэвэл байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэгчээр авилга хээл хахуульд автдаг, улс төрчдийг сонсдог, тэдэнд үйлчилдэг, тэгээд шүүхийн системээ хөлдөө чирдэг ийм хүн байна уу? гэвэл бас байгаа. Хэдэн шүүгч нарыг халаад, чөлөөлөөд, сахилгын арга хэмжээ аваад сайн хүн олж тавиад энэ шийдэгдэхгүй. Хамт цогцоор нь шийдэх ёстой асуудал л гэж хардаг.

 

-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байрыг харж байхад таны оролцоо их байдаг гэж сонссон. Загвар дизайны санааг нь та гаргасан гэдэг үнэн үү?

 

-2013 онд ШЕЗ-ийг анх бие даалгаад байгуулахад энэ байгууллага байргүй байсан юм. Засгийн газарт хандсан чинь гаргаж өгөх байр байхгүй, нэг байр өгөх гэсэн чинь Шинжлэх ухааны академийн нэг хүрээлэнгийн байрыг суллаж авч өгөхөөр юм  шиг яриа хөөрөө гарч байсан. Би эрдэмтэн хүн, эрдэмтдийнхээ байрыг засгаар далайлгаж булааж аваад яах вэ гээд тэрнээс татгалзаад энэ байрыг 2005,6 оны үед дэд бүтэцгүй, зүгээр байшин бариад орхисон байсан. Паар байхгүй, амьтан шувуу үүрлэхээр хэмжээнд хүрсэн байсан. Тэгээд байшинг ашиглахгүй өвөл хөлдөөж, жавар хургаад 3,4 жил болохоор бүх цонхнууд нь ганхаад эхлэдэг юм байна лээ. Энэ дотор бараг л байшин барьсан даа. Энэ байшинг ашиглалтанд оруулахад би инженер ч болж үзлээ, шаварчин, будагчин ч болж үзлээ. Дизайнерын ажлыг ч хийж үзлээ. Тэгээд энэ ШЕЗ гэдэг байгууллагын гал голомтыг гараараа л босгосон доо. Бас манай ШЕЗ-ийн гишүүд дэмжсэн, хамтарч ажилласан. Ер нь бол ШЕЗ гэдэг байгууллага чинь өөрийн байртай байх ёстой байдаг юм. Манайхан тэрийг сайн мэддэггүй юм шиг байгаа юм. Ялангуяа улс төрийн хүрээнийхэн. Би энэ байгууллагыг байгуулсан чинь “ЛҮНДЭНДОРЖ ГЭДЭГ НӨХӨР ТАСГАНЫ ОВООН ДЭЭР ТАНСАГЛААД БАЙНА” гээд шүүмжлээд байсан, шүүмжлээд байсан. Яахав дээ аливаа шинэ юм эхлэхэд шүүмжлэлтэй тулгарч л байдаг юм. Тийм дардан шулуун юм гэж байхгүй.

 

-ШЕЗ гэж ярьсных энэ байгууллага чухам ямар үүрэгтэй байгууллага юм. Бусад хуулийн байгууллагуудтайгаа яаж уялдаж ажилладаг юм гэдэг талаар уншигчдадаа мэдээлэл өгвөл.

 

-Энэ шүүхийн зөвлөл гэдэг байгууллага дэлхийн улс орнуудад нилээн бий болчихсон. Энэ байгууллагын үүсэл соёл нь Европтой холбоотой болсон. “Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл” гэдэг байгууллагаас энэ байгууллагын талаар бүр зөвлөмж гаргасан. Ямар байгууллага байх юм гэдгийг нь хэлсэн. Дэлхийд танигдсан байгууллага  л даа. Манай байгууллагыг бол 1992 оны Үндсэн хуулиндаа “Үндсэн хуулийн байгууллага” гэдгийг нь тодорхойлоод, ямар чиг үүрэгтэй юм бэ? гэдгийг нь ч тодорхойлсон байдаг. Энэ байгууллагын гол үүрэг бол шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалж байдаг л байгууллага. Нэг гол зүйл нь энэ байгууллага шүүгчдийг сонгон шалгаруулна, томилгоог нь хийлгэнэ, сургалтыг нь явуулна, дэд бүтцийг нь хангана, шүүгчийнхээ аюулгүй байдал тэр бүгдийг нь хадгалж хамгаалж байдаг шүүхийн захиргааны байгууллага юм. Гэхдээ энэ захиргаа бол бусад компанийн захиргаа гэдэг юм уу, бусад төрийн захиргааны байгууллагаас ялгаатай. Энэ бол шүүгчээ захирдаг захиргаа биш, үйлчилдэг захиргаа гэдгээрээ ШЕЗ-ийн онцлог байдаг. Монгол улсын Үндсэн хуулиар чиг үүргийг нь тодорхойлсон, 1990 онд Үндсэн хуулийнхаа анхны эхийг Монголын тухайн үеийн хүмүүс боловсруулаад НҮБ-ын “Хүний эрхийн хороо”-нд явуулж дүгнэлт гаргуулсан байдаг юм.

 

Тэгэхэд энэ байгууллагын тухай НҮБ-ын “Хүний эрхийн хороо” маш нарийн дүгнэлт гаргаж өгсөн. “Та нар энэ байгууллагынхаа бүрэлдэхүүнд нь ямар хүмүүс орох ёстой юм гэдгийг Парламентын олонхийн мэдэлд үлдээчихсэн байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар тогтоох ёстой зүйлийг та нар Парламентын олонх дуртай үедээ өөрчилдөг шүүхийн Захиргааны хуулиар тогтооно гэсэн чинь буруу байна. Энэ Үндсэн хуулиндаа тогтоож өгөхгүй бол шүүхийн хараат бус байдлаа хангаж хамгаалдаг байгууллагаа та нар Парламентын олонхид алдсан байна аа, энэ буруу” гэж 1990 онд бидэнд зөвлөмж ирүүлсэн. Тэр зөвлөмжийг манайхан тэр үед ойлгоогүй, хэрэгжүүлээгүй орхисон. Энэ нь асуудал болоод одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуулиар тодорхойлох ёстой юм байна аа гэдгийг Монголын төр одоо л нэг 29 жилийн дараа ойлгож, Үндсэн хуулийн нэмэлтэд оруулаад явж байна. Шүүхийн хараат бус байдлаа Дээд шүүх нь хамгаалаад явдаг юм уу? Дээд шүүх нь хамгаалаад явж болно шүү дээ гэдэг. Ингэж болдоггүй юм. Шүүх өөрөө хамгаална гэвэл эрх мэдлээ ашигладаг. Эрх мэдлээ ашиглана гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэхээр шийдвэрээ гаргахдаа ашигладаг. Энэ нь өөрөө их аюул дагуулдаг учраас шүүхийн хараат бус байдлыг шүүх нь өөрөө биш тусгай захиргаа хамгаалж байх ёстой гэдэг нь үүнтэй холбоотой.

 

-Нийгэмд болж байгаа үйл явдлыг харахад шүүхтэй, шүүгчидтэй холбоотой маш их маргаан байна. Шүүгчийн гаргасан шийдвэрийг буруу байна, зөв байна гэж шүүмжилдэг. Тэгэхээр энэ гаргаж байгаа шийдвэрүүд нь тухайн хэрэг процессыг тогтоох хуультайгаа холбоотой байдаг юм уу? хууль нь болохгүй болчихоод хуулийн зарим зүйл заалтууд нь тухайн хэрэг дээр болохгүй болоод энэ шүүгчийн хийж байгаа ажил буруу, зөв гэж үнэлэгдээд байна уу?

 

-Шүүхийн шийдвэрийг олон нийт шүүн хэлэлцэж байх ёстой юм. Тэр бол ард иргэдээс, судлаачдаас нуугаад байж байдаг зүйл биш. Монгол улсад шүүхийн шийдвэр гарангуутаа, албажингуутаа ШҮҮХ.МН гэдэг вэб сайтруу орж байгаа. Тэрийг сонирхсон оюутан, сурагч, хуульчид хэн ч үзэх боломжтой. Манайд бололцоог нь бүрдүүлсэн. Шүүхийн шийдвэрийг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулдаг, их сургуулиудын эрдмийн танхимд шүүхийн шийдвэр хөглөрдөг, түүнээс нь оюутан суралцдаг ийм соёл түвшинд Монгол улс хүрээгүй байна. Харин шүүхийн шийдвэрийг юу шүүмжилдэг вэ? гэхээр улс төрчид голдуу, эсвэл эрх ашиг нь хөндөгдсөн иргэд шүүмжилдэг. Олон нийт хянадгийг ерөөсөө буруутгаж болохгүй. Энэ нь шүүхэд олон нийтийн хяналт тогтох гэж байгаа зөв үзэгдэл гэж харах хэрэгтэй. Үүнд нь шүүгч нар ч эмзэглэх хэрэггүй байх, бид нар ч эмзэглэх хэрэг байхгүй. Гэхдээ шүүхийн шийдвэрийг өөр байгууллага Парламент ч юм уу, Засгийн газар ч юм уу тэр байгууллагууд засах тухай шүүмжлэхдээ их болгоомжтой хандах хэрэгтэй. Монголд ийм соёл дутуу байгаа. Шүүхийн үйл ажиллагааг, парламентын үйл ажиллагааг улс төрчид ард түмэнлүүгээ зарлаад байдаг. Энэ Засгийн газар чинь болохгүй байна шүү гээд кабинетын гишүүн нь зарладаг, их хурлын гишүүн нь зарлаад байдаг. Энэ шүүх чинь ингээд болохгүй байна аа гээд ард иргэд лүүгээ турхираад байдаг. Энэ бол буруу л даа. Гэтэл тэр эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс өөрсдөө засах үүрэгтэй байхгүй юу. Харин засахгүйгээр ард түмэнлүүгээ хэлнэ гэдэг чинь ард түмнээ үймүүлж байгаа, нийгмийг турхирч байгаа хэлбэр болчих гээд байдаг. Эрх мэдэлтэй хүмүүс бол үнэлэлт, дүгнэлт өгөх гэсэн шууд өөрчилчих юм шиг зүйл мэр сэр гарч байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн хэлснээр болчихгүй. Монголд шүүх засаглал байгаа. Үүнийг яг цаг дээрээ тэд нар ч дагана гэдэгт огт эргэлзэхгүй байна. Гэхдээ хэмжээ хязгаарт нь бодож ялангуяа төрд зүтгэж байгаа хүмүүс ийм норм, ийм соёл байдаг гэдгийг мартаж болохгүй.

 

-Монгол улсад маш олон хууль батладаг, шинэчилдэг. Цаасан дээр байдаг, амьдрал дээр хэрэгждэггүй хууль ч байдаг. Эцсийн дүндээ хууль гэдэг чинь хүмүүсийн ёс зүйн асуудал юм биш үү.

 

-Энэ хүний мөн чанартай холбоотой юм. Нэг хүн ёс зүйтэй байхад нэг хүн ёс зүйгүй байдаг. Энэ нийгэм гэдэг чинь өө сэвгүй тийм систем биш. Нэг нь төрөлхийн гэмт хэрэгтэн байж болно, нөгөө нь төрөлхийн санваартан шиг сайхан хүн байж болно. Олон хүн ороо бусгаа, хүмүүс хоорондоо харилцахдаа би нэг өнцгөөс нь харна, чи нэг өнцгөөс нь харна. Тэгээд зөрчилдөөн үүснэ, миний, чиний гэдэг маргаан гардаг. Энэ бол хүний мөн чанартай холбоотой, нийгмийн мөн чанартай холбоотой. Ийм учраас хууль гэдэг зүйл хүний мөн чанараас урган гарсан байх ёстой л зүйл л дээ. Ёс зүйгүй болчихоод хууль хэрэгтэй байгаад байгаа юм биш. Ерөөсөө л хүний мөн чанараас үүдэн байх ёстой зүйл. Тэгэхээр энэ хууль маань өөрөө их сайн байх ёстой  юм аа. Манайд хуулийн хэрэгжилт, хүмүүс тэр хуулийг дагах эсэх нь хуулийн хүчин чадалд байдаг гэж андуураад байдаг.

 

Хууль хэлбэрлэлтгүй мөрдөгдөж, хүн болгон сайн дураараа тэрийг дагаж мөрдье гэсэн сэтгэл санаа нь хүмүүст байдаггүй юм. Тэр хууль дотор нь байж байдаг юм. Тийм учраас  Перугийн алдартай номыг бичсэн СоТо гэдэг хүний алдартай үг байдаг юм. “Хууль хэзээ хүмүүсийг хамгаална. Тэр цагт хүмүүс хуулийг хамгаалалтандаа авдаг юм” аа гэж. Тэгвэл өнөөдөр Монгол улсад байж байгаа 600 гаруй хуулийг Монголын ард түмэн хэдийг нь хамгаалалтандаа авсан бэ? гэдэг асуулт тавих юм бол сонин дүр зураг харагдана. Хууль тогтоох үйл ажиллагаа бол Монгол улсад байнгын ажиллагаатай парламент бий болоод нилээд хэдэн жил боллоо юм зүгширч, сайжирч байна. Гэхдээ болоогүй байгаа. Тэгэхээр энэ шүүгчийн хараат бус байдал гэдэг юм чинь хуультайгаа хамаараад явдаг. Хууль нь сайн байх юм бол тэр шүүгч тэр коридороор л явж байна. Тийм хүнийг бид олж томилж чадаагүй байж болно. Тийм хүнээ сонгож чадаагүй байж болно. Тэгвэл тийм хүнийг юугаар явуулах вэ? гэхээр “Хуулийн буюу хашсан коридор”-оор явуулах ёстой байхгүй юу. Тэрийг л хууль гээд байгаа юм.

 

-Тэгвэл одоо хууль шүүхийн салбарт юу хийх хэрэгтэй байна вэ? Та олон жил тогоонд нь байгаа хүний хувьд бодож санаж явдаг зүйл байдаг байх.

 

-Энэ шүүх эрх мэдлийг сайн болгоё гэх юм бол хуулийн тогтолцоогоо Монгол улс засахаас өөр арга байхгүй. Энэ шүүх эрх мэдэл гэдэг чинь цагдаагаас хамааралтай байна. Прокуророос хамааралтай байна, өмгөөлөгч нараас хамааралтай байна. Нэгдүгээрт юуг бодож байна вэ? гэхээр 20-иод жилийн судалгааны үр дүнд хуулийн байгууллагын тогтолцоог өөрчлөхөөс өөр арга алга. Энийг зөв болгохоос нааш арга алга. Наад зах нь цагдаагийн байгууллага хэв журмыг сахиулах үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ цагдаагийн байгууллагад мэргэшсэн хуульчийн хийх ёстой, прокурорын хийх ёстой, шүүгчийн хийх ёстой олон зүйлүүдийг улс төрийн байгууллагад өгчихсөн нь буруу байна. Монгол улсад хаваржин эрүүдэн шүүлтийн тухай ярилаа. Монголчууд айгаад ичээд сүйд боллоо. Гэтэл энэ эрүүдэн шүүлт 1921 оноос хойш ч байдаг юм уу? Манжийн үеэс л явсан, одоо ч үргэлжилж байгаа шүү дээ. Жишээлбэл, Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол улсад “Хүний эрхийн үндэсний комисс”-ын 18 удаагийн тайлан илтгэл гарч, НҮБ-ын “Хүний эрхийн хороо” болон Монгол улсын Парламентад хэлэлцүүлдэг. Тэр илтгэлүүдийг би үргэлж уншдаг. Илтгэл болгон дээр эрүүдэн шүүлтийн тухай бичиж байгаа юм.

 

Жишээ нь, 2006 оны илтгэлд “Хүнийг 5 см-ын банзаар хөдөлж чадахгүй болтол нь нүдээд, босч чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаад, нэг талд нь гүйдэл өгөөд тогонд цохиулаад, тэгээд гялгар уут, шүдний сойзыг хайлуулж байгаад нүцгэн биен дээр нь дусаагаад” ингэж байсан тухай тайланд бичсэн байна. 2018 онд энэ засагдсан байх аа гээд 2018 оны тайланг аваад үзтэл нэг мөрдөнд сууж байгаа хүнийг “шал долоолгоод, тархин дээр нь Б гэдэг мөрдөн байцаагч гишгээд, баруун хурууных нь долоовор хурууг бахиар хавчсан” гэж байгаа юм. Тэгээд “төмрөөр ороолгож намайг зодсон. Ингэж надад хилс хэрэг хүлээлгэсэн” гэж.

 

Гэтэл бид нар 9 эрүү гэдэг аймшигтай юм Манж, Чин гүрний үед л байсан, социализмд байгаагүй, одоо бүр байхгүй болсон гэсэн чинь бүр арга хэлбэр нь улам нарийн болчихсон байж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ цагдаагийн байгууллагад байж байгаа хэрэг мөрддөг, шалгадаг үйл ажиллагааг өөрчилж, цагдаагийн байгууллагыг хэв журмаа сахиулдаг байгууллага болгоод тэнд байгаа ихэнх хэргийг прокурорын байгууллага руу шилжүүлж өгөөд Прокурорын байгууллагынх нь дор мөрдөх албыг нь байгуулдаг ч юм уу. Ингээд хуулийн байгууллагын системд хийх ажил зөндөө байна. Эрүүгийн шүүгчийг бол хэрэг маргаан шийдэхдээ хараат бус байна, тэрэнд л ял завшуулчихлаа гээд түмэн юм ярьдаг, ард түмэн гомдоллодог, шүүмжилдэг. Гэтэл эрүүгийн шүүгчийн хараат бус байдал Прокурорын хараат бус байдлаас эхлэдэг.

 

Прокурор гэдэг хүн чинь хараат бус байх ёстой. Тэгэхээр цагдаагийн байгууллагыг, прокурорын байгууллагыг, шүүхийн байгууллагын тогтолцооны дотор эрх мэдлийн дахин хуваарилалтыг хийхгүйгээр бид нар сайн шүүх засаглалтай болж чадахгүй. Мөн шүүгчийн хариуцлага гээч юмны талаар маш нарийн хуульчлах ёстой. Яг үнэндээ бид нар шүүхийн багц хуулийг хийж байхдаа шүүгчийн харуцлагын асуудлыг долоогоод өнгөрсөн болохоос нарийн механизмд нь юм хийж чадаагүй. Үүнийг хийх ёстой. Дараа нь шүүхийн эдийн засаг. Шүүхийн төсвийн хараат бус байдал гэдэг юмыг шийдэх ёстой. Тэгэхгүйгээр засаг барьж байгаа Парламентад олонх болсон улс төрчдөөс хамаарсан, тэдний ааш араншин, хайр хишгээс горьдсон маягтайгаар сайн шүүх засаглалтай, сайн хуулийн байгууллагын тогтолцоотой болж чадахгүй.

 

-Та гавьяаны амралтаа авлаа. Хүн болгоны очоод байдаггүй энэ албыг хариуцлагатай гүйцэтгэсэн байх гэж бодож байна. Энэ хугацаанд мөн ч их сайлууллаа, муулууллаа, ямар ч байсан ард нь гарчихав уу гэж хараад байна.

 

-Төрийн өндөр албан тушаалыг хүн хийхдээ муулуулсан ч, сайлуулсан ч тэрийг нь давж гарах сэтгэлийн тэнхээтэй байж ирдэг ажил л даа. Түүнээс биш дандаа магтаалын ширээн дээр байж байна гэж юу байх вэ. Тэгээд бас хүмүүсийн итгэлийг дааж ажиллахын төлөө би энэ он жилүүдэд чармайсан. Надад хувийн эрх ашиг гэж байгаагүй, тийм хэрэгцээ бол миний амьдралд байхгүй, хүмүүжил байхгүй. Яахав энэ ажлыг хийсний үр дүн юу болсон бэ гэдгийг түүх эргээд хэлэх байх. Би бол доллар биш шүү дээ. Зарим хүнд таалагдана, зарим хүнд таалагдахгүй. Тийм учраас буянаараа л болно. Амьдрал тийм байх ёстой л гэж боддог.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оюутан:
Шүүх хараат бус учраас алуурчин согтуу ялгүй үлдсэн үү?
2019-09-22
Лүндэндорж урвагч удамтай юм гэсэн
2019-09-21
зочин:
Амьдралыг үзэх үзэл нь маш буруу хөгжицөн хөгшин юм.Тэгээд мэдлэг боловсрол тиймч гайхуулаад байх юмгүй хүн бна.Товчхондоо гай болсон новш.
2019-07-02
ард түмэн:
шүүхийн хамаг муухай энэ хүнтэй холбоотой.Согтуугаар хүн алсан хүн шоронд орохгүй гардаг гэх мэт.
2019-07-01
Зочин:
Лүндэндорж согтуугаар машин жолоодож хүн дайрч алчихаад хэнэгч үгүй албан тушаалаа хашисаар яваад өнөөг хүрлээ ! Эрх мэдлээрэй далайлган "гэмгүй" үлдсэн шүүхийн нэг завхралын илрэл ! Гэр бүлээрэй авлигачин этгээд гэж хуулийнхан дотроо ярьцгаадаг ! Одоо түүнд дурдсан тодорхой хэргүүд дээр эрүү үүсгэн шалгаж өөрийнх нь хэлсэн 9 эрүүг тулгах хэрэгтэй! Үүнийг мэдсээр байж аялдан дагалдалсан бол ийм албан тушаалтай хүний хувьд гэмт үйлдэл мөн!
2019-07-01
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ ЕРДӨӨ Л ЛҮНДЭНДОРЖ ЭЗЭГНЭЖ БАЙНА. ЛҮНДЭЭЖАНЦАН БОЛ ЗҮГЭЭР ХАЛХАВЧ. ХАРДАА ЭНЭ ХЭДЭН ЗАЛУУЧУУД НЭГ БАГЫН МИ ,ЭБА,ТЭМҮҮЖИН ЛҮНДЭНДОРЖИЙН ЗӨВЛӨХ НЭРТЭЙ ГАР ХӨЛ БАЙГАА ХАРАГДАНА.
2019-06-28
Бат:
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
2019-06-28
Монголын 9 гайхамшигийн 1
2019-06-27
зочин:
Сахал Эрдэнэбилэгт худалдагдсан новш нарын нэг
2019-06-27
зочин:
энэ өвгөн 9 эрүү улам нарийн болгох үйл явцад нь оролцсон новш бна л даа
2019-06-27
Huh mgl:
Ene huniig shalgaj chadqu bol mongol uls gej bgad yahiin be
2019-06-27
Алуурчин:
Энэ муу новш согтуугаараа машин барьж явж оюун охин дайрч алсан даа. Муу хар нүгэлтэн
2019-06-27
зочин:
энэ хүн эмэгтэй хүн дайрч алсан хэргээ одоо яах гэж байгаа юм бол. Хэрэг хуучирдаггүй гэдэг байхаа. Эртхэн ялаа хүлээгээд очдог газраа очмоор юм.
2019-06-26
ЗАМЫН ЦАГДАА ЖОЛООЧ НАРТ ЕСӨН ЭРҮҮ ТУЛГАЖ ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГААД БУРУТГАЖ АВИЛГАЛ АВДАГ ШҮҮГЧ НАР БАЙЦААГЧ НАР ЦААШАА ШҮҮ ДЭ ЦАГААН ХАДНЫ ЗАМЫН ЦАГДАА НАР 7 ХОНОГТ ПРҮС АВЧ УНДАГ САР БОЛООД БАЙР АВДАГ ГЭЭД БОДДОО ЯГ ОДОО БОЛ ТӨВ АЙМГИЙН ЗАМЫН ЦАГДАА НАР БУРЗАЙЖ БАЙНА ГЭНЭ АВИЛГАЛД ЯЛЗАРЧ НИЙГМИЙГ БОХИРДУУЛЖ БАЙГАА ЗАМЫН ЦАГДАА НАРЫГ ТАТАН БУУЛГААЧЭЭ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ
2019-06-26
Энэ согтуу машин барьж яваад залуухан охиныг даырч алчихаад хэргээс мултран олон жил дарга хийсэн өвгөн юу гэж гэгээнтэний дүрээр мэдэмхийрээд байгаа юм бол оо
2019-06-26
Лүдээ:
Есөн эрүүгийн талаар Зөвлөх үйлчилгээ үзүүлж дээ янз нь
2019-06-26
зочин:
Муу алуурчин
2019-06-26
Иргэн:
Энэ хулгайчийг зайлуулаач ээ. Хүзүүгүй хулгайчийг гар хөл болсон хөгийн амьсгаа ш дээ
2019-06-26
Есөн эрүүг байгаа гэж яриад бахархаад байгаа нь байлгахын төлөө ажилласан юм болов уу?
2019-06-26
зочин:
Гөлийсөн алуурчин зөнөгт гавъяаны амралт нэр хүндэднэ. Шүүхийг шүүрхий болгосон хар мангас. Одоо нэг их юм хийсэн хүн болж жүжиг тавиад байх юм.
2019-06-26
Hort mogoi.uunig hurdan barij hori
2019-06-26
Иргэн:
ЭНЭ НӨХӨР ОДОО Ч ЮУВ ДЭЭ. ЦАГИЙН САЛХИ ХАРЖ НҮҮРЭЭ НУУДАГ АВИЛГАЧИН. МАНАН МАФ ХҮЧТЭЙ БАЙХ ҮЕД БИ ЮУ Ч ГЭЖ ХЭЛСЭН ЯАХАВ ГЭЖ БУРЖ БАЙСАН АМЬТАН ДАА. ОДОО ЮУ Ч ГЭЖ ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙ, ЦААШИД ЭНЭ НӨХРИЙН ГАР ХӨЛ ОРСОН ОЛОН БУЛХАЙ ЛУЙВАР ИЛ ГАРАХ БАЙХ ХАРААД ХҮЛЭЭЖ БАЙЯ ДАА.
2019-06-26
Chi yu hiisiin amitan mn. Shuugchdeesee abilga abchaad ted nariigaa umuursunii gaigaar shuuhiin ner hund shuugchdiin shudarga baidal shalan deer. Ajlaa ugchuud tabalj bnuu
2019-06-26
Чоно царайлсан өвгөн:
Авилгачин, алуурчин
2019-06-26
Алуурчин
2019-06-26
Равдан:
Согтуугаар машин барьж жирэмсэн эмэгтэйг дайрч алсан нүглээ наманчил, зохих ялаа шоронд биеэр эдэлж тэнд байх хугацаандаа тэр муу эх үр хоёрын төлөө сайн залбирал үйлд. Энэ яваа насандаа хийсэн нүглийн нүдийг гурилаар хуурч албан тушаал авилгалаар шоронгоос мултарсан ч хойд насандаа тамаас бултах арга байхгүй шүү. Эрлэг Нрмун хаан чамайг өршөөхгүй.
2019-06-26
Энэ нэг шар сэмжилсэн, авилгач, алуурчин новш. Чамд нийгмийн хууль эс үйлчлэвч байгалийн хуулиас чи хаашаа ч зайлж чадахгүй ээ! Хүний нэхэл, гомдол хатуу даа, хатуу!
2019-06-26
ene gay zaylsan yum uu?
2019-06-26
Гэхдээ манай хууль хяналтынхан 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Турк дэх Консулын газрын дэд консул Б.Баттүшигийн хэрэгт тавих мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрч буй аж. Б.Баттүшигийн Монгол дахь мөнгөний сүлжээ гээд хэлчихэд болохоор хэргийн сэжмийг тэд атгаад авчээ. Тодруулбал, Б.Баттүшигийн садан төрөл, ойр дотныхон, тэр дундаа худууд нь холбоотой байж болзошгүй их хэмжээний хөрөнгө, мөнгөний асуудал удахгүй дэгдэх бололтой. Уг асуудалд холбоотой сайд асан, консул асан, ГХЯ-ны газрын дарга зэрэг эрхмүүдийн нэрс ч дуулдаад эхэллээ.
2019-06-26
Болд:
1982 онд билүү дээ Толгойтын барилгын ангийн бага дарга нар шинэ цэргүүдээ дэглээд Толгойтын замд галуун цуваагаар шөнийн цагаар алхуулж байсан мю билээ. Гэтэл урдаас нь будаа ачсан цуваа орж ирээд гэрэлд харалгүй дайраад өнгөрсөн гэдэг. Нилээн олон цэрэг амь насаа алдаж үүнээс болж тухайн үеийн яамны сайд жанжин штабын дарга ангийн удирдлага бага дарга нар гээд бараг 100 аад хүн хариуцлага хүлээж цэргийн дэглэлт жаахан гайгүй болсон гэдэг.
2019-06-26
Болд:
Эрүүдэлт гурван жилийн цэрэгт ч байсан зүйл. Нямдорж гэж нэг новш тэнгэрээс бууж ирсэн юм шиг худлаа маяглаад л худлаа шоудаад байх юм. Халгайн дундуур нүцгэн мөлхүүлөх цасан дээр чапа цагаатнй мөлхүүлэх АК буу цээжин дээр цэнэглэх бакаль гутдын өсгийгөөр бух алах цээжин дор тэвнэ зоож байгаад дээр нь суниалгах гэсэн ийм яргууд бол хамгийн энгийн ярга нь байсан даа.
2019-06-26
Зочин:
2006 онд хунийг тогонд цохиулж байсан байна Олон нийт мэдээгуй ш дээ Хуний эрхийн комисс тайланд бичлээ гээд яадагтюм Хунийг тэгэж тамалсан мордогчийн нэр усыг зарлаж шуухэд шилжуулж байгаагуй учраас эруудэн шуулт байсаар байна Хуулийнхан алдаа завхралаа дотроо нуудаг нь маш буруу Ил тод ярьж байж оорчлогдоно
2019-06-26
Хүн дайрч алах хоббитой юм уу
2019-06-26
Ийм сдакууд хуульд байхаар сдак юмаа..
2019-06-26
Уншигч:
Шал согтуугаар машин жолоодож хоёр ч хүн мөргөж, дайрч алсан энэ зөнөгийг шоронд нь хийж ясыг нь цайтал суулгаж эцэст нь алах хэрэгтэй байсан юм даа тэгтэл одоо тэтгэвэрт гарчихсан гээд дарвайтал инээгээд явж байх юм
2019-06-26
Bolor:
Shorongiin hadaas
2019-06-26