ФОТО: “Хааны эрэлд” гарсан 1700 цэргийн алба хаагч
2019-06-26
Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран 2006, 2007, 2016 онуудад хамтран зохион байгуулсан бөгөөд 2019 онд дөрөв дэх удаагаа энэ сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Энэ удаагийн энхийг дэмжих олон улсын сургуульд 38 орны 1700 гаруй алба хаагч оролцож буй. Тус энхийг бэлтгэл сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршдог.

 

Мөн түүнчлэн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

 

Тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

 

Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс, зэрэг 7 улс анх удаагаа тус олон улсын сургуульд оролцов.

 

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг дэмжих үйлсэд бодитойгоор оролцож, дэлхийн булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн хамтран ажилладгаар харж болно. 17 дах удаагаа болж буй энэхүү олон улсын сургууль нь анх явагдсан мөчөөсөө эхлэн бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болсон болсоор байгаа юм.

 

 

Энэхүү сургууль нь цаашлаад бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.

 

АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөрийн удирдагч Scott Weide хэлэхдээ “Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих сургалт бол энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй цэрэг алба хаагчид руу хандсан сургалтыг зохион байгуулахад чиглэгдэж байна. Тиймээс хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой нийцэхгүй учраас зохион байгуулж буй талууд ярилцаад энэ удаад иргэд рүү чиглэсэн тусламж үйлчилгээний ажиллагаа явагдахгүй болсон. Мөн хоёр дах шалтгаан нь Энэтхэг-Номхон далайн командлалын цэргийн алба хаагчид маш завгүй байгаа. Тэгэхээр цаг хугацаа бага үед бүх зүйлийг хамтад нь зохион байгуулах боломжгүй юм” гэдгийг онцолсон.

 

Мөн хурандаа Wayne Bodine хэлэхдээ “Би өмнө нь Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэж байлаа. Тухайн үед “Хааны эрэлд” энхийг дэмжих олон улсын сургууль явагддаг төдийгүй цэргийн алба хаагчийн ажиллагааг сайжруулах, ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэд хэдэн үүргийг давхар гүйцэтгэж байсан” гэлээ.

 

Сүүлийн гурван жилийн байдлаар “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогчдын тоо өсч байгаатай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах олон улсын цэргийн алба хаагчдын тоо өссөөр байна. Статистик үзүүлэлтээр “Хааны Эрэлд” сургуульд оролцож байгаа 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчдын 70 орчим хувьд нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Эдгээрийн дунд амьсгалын зам, ходоод гэдэсний хямрал, гэмтэл бэртэл зэрэг эмгэгүүд элбэг байгаа юм. Энэ жилийн тухайд “Хааны Эрэлд” сургуульд оролцогчдын тоо 40 гаруй хувиар нэмэгдэж өргөтгөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүрэн тоноглосон цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дэлгэн ажиллуулж байгаагаараа онцлог.

 

 

Мөн сургуулийн хэмжээнд Монгол Улс, АНУ, Израйл, Солонгос, Канадын эмч, мэргэжилтнүүдтэй хамтарсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмнэлгийн шаталсан тусламжийг үзүүлж байна. Үүний үр дүнд бэртэж гэмтсэн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэх шаардлагаггүй болжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс олон улсын хээрийн эмнэлгийн бүрэлдэхүүнд хамрагдаж байгаа 70 орчим хувь нь БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх цэргийн багийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн юм.

 

“Хааны Эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд бүс нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний бригад болон батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг гардан хэрэгжүүлэх ротын сургалт, салаадын тактикийн хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалт, штабын сургалт дадлагууд багтдаг бөгөөд бодит цагийн байдалд явагддаг бүхий л арга ажиллагааг төлөвлөлтөд иж бүрэн тусгаж өгдөг юм. Энэ жилийн команд штабын сургуульд олон үндэстний 1 бригадын штаб, Монгол Улсын Зэвсэгт хүчний 1 батальоны штаб, АНУ-ын Тэнгисийн цэргийн болон Үндэсний гвардын тус бүр  1 батальоны штаб оролцож байна.

 

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд дадлага сургуулилтаа үргэлжлүүлсээр...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
haanii ereld gej soliorood l…naad ulsaa byren tagnuulduulaad duussan….ochigdor delhii dayar amerik bakterlogiin zevsegiin uilderyydiig aziin ornuud bolon mongol, kazakstan geh met ulsuudad neesen, neeheer beltgej baina gej boon asuudal bolood baidag mongol chimeegui l sonoolgood suuj baidag estoi archaa algaa !!!!!!!!!!!
2019-06-26
Ach holbogdol bailgui yahiin.hicheenguilen hiiseer, odoo olon ulsiin tom surguuliin neg bolood bna..
2019-06-26
зочин:
энэ хээрийн сургуулалт яг ямар ач холбогдолтой юм. нэг их сайн юм харагдахгүй байна. ач холбогдол...
2019-06-26