Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна
2019-06-26

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль зүйн их, дээд сургууль төгссөн хүн хоёр жил мэргэжлээрээ ажилласан тохиолдолд хуульчийн сонгон шалгаруулалтад орж хуульчийн гэрчилгээ авах, улмаар хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах боломжийг дээрх хуульд тодорхой тооны этгээдэд олгохоор байгаа ажээ. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү нэр бүхий иргэнд Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болжээ.


Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал, мэдээлэл гаргагч иргэн Э.Мөнхдаваа нар оролцож байна. Маргааныг урьдчилан шалгасан тухай илтгэлийг ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо танилцуулж байна хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин